. 2015-11-25 - ТАЙВАНЬД ИРЭЭД СУРЧ БАС ИЛҮҮ ИХЭЭР ОЙЛГОЖ БУЙ ЗҮЙЛС МААНЬ
ТАЙВАНЬД ИРЭЭД СУРЧ БАС ИЛҮҮ ИХЭЭР ОЙЛГОЖ БУЙ ЗҮЙЛС МААНЬ 1.Хүн сурахаа хүрвэл монголдоо орцны подвольд амьдарч байсан ч сурч өөрийгөө хөгжүүлэх боломжтой. Харин сурахгүйгээ хүрвэл Harvard-ч таньд туслахгүй. 2. Үнэхээр л энд юм сурах гэж ирсэн бол сурсан шиг сураад, суусан газраасаа шороо атгаад буцах, тэгж чадахгүй юм бол зүгээр монгол руугаа буцаад ижий аавдаа тусалсан нь дээр 3. Гараа эвэртэл ажиллан байж олсон мөнгөөрөө үр хүүхдээ гадаадад явуулдаг ээж аавыгаа байнга бодож, тавьсан зорилго, хүрэх гэсэн хүсэл мөрөөдлөөсөө хазайхгүй байх. 4. Хараалын элдэв шалдар үг хэрэглэхгүй байх. Үнэхээр л 11 жил дунд боловсрол, 4 жил дээд боловсрол, цаашлаад мастер гэсэн дээдийн дээд боловсрол эзэмшчихээд хар захын боловсролгүй наймаачид шиг хараалын үг урсгаж байгаа бол харин арчаагүй адгийн шаад болно. /би хаад хэргэлчихгээд байх, хэрэглэхгүйг хичээж байгаа/ 5. Зүгээр суух гэдэг зүгээр л шоронгоос долоон дор зүйл. Монголд байхдаа зүгээр суухыг мэддэгүй л байсан. Энд ирээд зүгээр суух нь ихэслээ. Тиймээс дахин нэг шинэхэн ном бичиж эхлүүлж байгаа. 6.Хүмүүс ярьдаг. Гадаадад монголчуудтай хамт байх хэцүү, аль болохоор зайгаа барьж явах хэрэгтэй гэж. Элэг нэгтнээ бараадахгүй өөр яах ч билээ. Өөрийн сонирхол, өөрийн итгэл үнэмшил, өөрийн амьдралын хэмнэлээ л дагаж явбал зүгээр. Бусдад нөлөөлөгдөж биш. 7. Өдий 20 гарч энэ хорвоод бүхэл бүтэн 20 гаруй жил амьдарчихаад өнөө хүртэл ээж ааваараа тэжээлгэж, мөнгө нэхэж, алба аятай гадаадад сурч буй нэрийдлээр баясан цэнгэж, цагийг хоосон үрж, зөнөж үхэх гэж байж хөхнөөсөө гараагүй жоохон хүүхэд шиг эцэг эхээсээ мөнгө сааж амьдралын утга учираа ч олоогүй, хэн болох гээд яах гээд яваад байгаагаа ч мэдэхгүй явж буй залуу болчих вий гэж айх. 8. Хэдий энд ирсэн сургууль хөдөө нутагт байрлах, хамгийн ойрын дэлгүүр нь 9 км-т, хүн цөөтэй, ангиар ярьдаг хүн өдрийн од шиг цөөхөн ч энэ дундаас нэг боломж, нэг санаа, нэг бизнес idea төржил байна. Ямартай ч найзуудтайгаа хамт хийж 400 гаруй мянган төгрөг төлөн байж чирж ирсэн зүйлээ мөнгө болгох ажил урагштай л байна. |
Шууд холбоос
|
. 2015-04-07 - Тайваньд Тэтгэлэгтэй суралцацгаая!!!
Энэ удаагийн нийтлэл маань та бүхэн маш хэрэгтэй нийтлэл байх болно. Тайваньд суралцахаар төлөвлөж буй залууст 50-100 хувийн тэтгэлэгт зуучилж буйгаа дуулгах таатай байна. Зуучилж буй сургуулиуд маань бакалавар 4 жил болон магистрын 2 жилийн програмтай. Хятад болон англи хэл дээр өөрийн хичээлээ сонгон суралцах боломжтой нь дээр хэрвээ та хятал хэлтэй бол банк санхүү, компьютер, мэдээлэл технологи, био хими, аялал жуулчлал, газар тариалан, теле-communication зэрэг маш олон мэрэгжлийг сонгон суралцах боломжтой. Харин англи хэл дээрх program нь олон улсын харилцаа, бизнес удирдлага гэсэн чиглэлээр элсэлт авч байна. Мөн бакалавал болон магистр-т суралцаж буй оюутнуудад төгсөх хүртэл нь Хятад хэлийг өдөр бүр эрчимжүүлсэн хэлбэрээр үнэ төлбөргүй заана. Амжиргааны зардал болон дотуур байр, сургалтын төлбөр харьцангуй хямд бөгөөд та энд ирээд ажиллах боломжтой. Тухайн сургуулиас ирсэнээс хойш 7 хоногийн дараа ажлын үнэмлэх гарах бөгөөд үүнийг авсан тохиолдолд хаана ч ажиллах эрх нээгдэх юм. Ямартай ч Тайванийг сонгон суралцсанаар өөрийн академик мэдлэгээ дээшлүүлэхээс гадна англи болон хятад хэлийг маш сайн эзэмшээд буцах боломжтой . Илүү дэлгэрэнгүй мэдээллийг https://www.facebook.com/Rmunkhtegsh хаягаар холбогдож лавлаарай. |
Шууд холбоос
|
. 2013-05-24 - Хүссэнээрээ амьдрах хэцүү юм.
"Гуниг гутралаа ардаа үлдээ, эргэж харахгүйг гэж хичээ" гэж залуу бүх оддын дуулсан дуу хажуу айлын хананы цаанаас нэвт эгшиглэнэ. Юу нь ч тийм тод сонсогддоггүй хажуу айлын хананаас юун ингэж чанга дуугарсан нь бүү мэд. Бодвол бурхан надад сонсо гэж хана нэвт явуулсан юм болов уу. Нэг зүйлийг тунгаан бодохын хажуугаар элэг минь эмтрэв. Гэнэт элэг эмтрэнэ гэж юу юм бол, элэг зүрхнээс уяатай энхрий монгол орон, ёоо элэг элэг, элэгээ хөштөл инээв, элэг эмтэрчихлээ гэж. Яагаад ёоо нарийн гэдэс нарийн гэдэг гэж болоогүй юм бол, эсвэл шулуун гэдэснээс уяатай энхрий монгол орон ч юм уу. Гэнэт бодов "элэг гэдэг чинь сэтгэлийн эрхтэн юм биш байгаа" гэж. Элэгний өвчтэй, элэгний хавдартай хүмүүс магадгүй үргэлж гутранга, сэтгэл санаа нь тайван бус, уур бухимдалтай, стресстэй, ямар нэгэн зүйлд байнга санаа зовсон хүмүүсийн голчлон тусдаг өвчин юм болов уу? бүү мэд. Миний элэг үе үехэн өвддөг боллоо. Дээрх шинж тэмдэгүүд байдаг болоод удсан болохоор ч тэр юм уу. Бөгтөр, буурал үстэй, дух нилээн үрчлээтэй, хөмсөг ширүүн, ямар ч авцалдаагүй хувцастай, жоохон онигор,ер нь давхраагүй нэгэн хүнийг өглөө толинд хараад ихэд гайхав. Би юм байж, нас дээр гарсан ухаан суусан хүн шиг харагдавч дөнгөж хорь өнгөрч яваа, ухаан суугаагүй залуу. Их өөрчлөгджээ. Унах унаа, амьдрах байр, идэх хоолгүй халаас хоосон залуу.Гэхдээ сэтгэлд нь эрч хүч, урам зориг, хайр, гэрэлт ирээдүй, сайхан мөрөөдөл хаад бадамлана, нэг мэдэхэд хэзээ ч асахааргүй мэт унтрана. Унтарсан өдрүүдийн нэг өнөөдөр юм шиг. Сэтгэлд минь байдаг сэхээтэн айлын охинтойгоо аз болж нэг газар руу хамт явахаар боллоо. Их дэлгүүрийн өмнүүр хамт алхахдаа сугалааны хэдэн машинийг хараад "чамд аль машин нь таалагдаж байна" гэж би асуув. Мммм голын цэнхэр машин нь гоё юм байна гэнэ. Гэхдээ тэр охин "чамтай биш Г -тэй л явах байсан юм. Машинтай гялс гялс яваал гоё байхгүй юу." Устаараа ярьж байна. Аааан Г юу хаана байна би их дэлгүүрийн энд явж байна, дуусгаад намайг ирээд яваарай, аааан би бас өлсөж байна хамт хоолонд орох уу, хүрээд ирээ!!! гэж ярих юм. Миний гол горойж хэцүүдлээ. Тэр охинд ч ямар буруу байхав дээ. Хуурай салхитай, тосолсон нүүрийг нь шороо дарж, арчилсан үсийг нь сэгсчин хаяж байгаа юм чинь. Хэн ч гэсэн машинтай гоё явахыг л бодох биз гэж дотроо бодно. Нөхцөл байдлыг ойлгож тааруулсан хариу хэлж чаддаг нь миний давуу тал гэж би боддог. Тэгээд "Чи гадаадад амьдрах бодолтой байдаг уу" гэж асуув. Тэр "уг нь гоё л доо агаар нь бас хүмүүс нь гэхдээ л монгол залуус гадаадад амьдраад байвал хэн монголд үлдэж эх орноо хөгжүүлэх бэ" гэж надаас сөргүүлэн асуулт тавьж байгаа нь ухаалаг бөгөөд бодолтой охин байна гэсэн ойлголт төрүүлсэн юм. Ямар ч залуу зөрөөд өнгөрөхдөө эргэж хармаар хөөрхөн тэр охин надад хэлж байна. Чи одоо машингүй байна, гадаадад амьдрах ч мөнгөгүй байна. Битгий яар, Битгий яар, Битгий яар цаг нь болохоор чи болно гэж мөрөн дээр минь зөөлхөн хүрлээ. WOW ямар гоё үг бээ. Нээрэн ч тийм юм уу гэж дотроо бодов. Хэтэрхий их хүсээд, байхгүйдээ гомдоод түүндээ шаналаад энх тайвны гүүрнээс үсэрмээр ч юм шиг санагддаг галзуу үеүүд нэг бус удаа байжээ. Нээрэн л галзуу байгаан шүү. гэхдээ л хүн юм даа. Төрөлх чанар болтлоо хөгжсөн нь шунал юм даа. Амьдралыг гангал туулаад явахдаа өөрөө өөртөө хэзээ ч хулгай хийхгүй, худлаа ярихгүй, чинь үнэнчээр дорд явсан ч, дээдэстэн болсон ч явах л болно гэж боддог. Ай бүү мэд, 100 хувь хэрэгжүүлж чаддаггүй юм аа гэхэд 100 хувь хичээх л болно. Сүртэй үг сүржим ишлэл оруулсан нь сэтгэл санаа тайван болсныг илтгэнэ. Эхэлж бичиж байгаахаа ихэд уйтгартай энэхүү сэтгэгдлээ эхлүүлсэн юм. Одоо арай л гайгүй. Ер нь бурхан бол хэзээ ч алдах эрх байхгүй, харин хүн бол алдах эрхтэй шүү дээ. Яагаад гэвэл хүн бурхан биш учраас. Тэгэхээр бид бурханд атаархдаг гэдэг нь худлаа юм. Харин бурхан бидэнд атаархдаг байх гэж би боддог. Алдах эрх надад өгсөн бурхандаа баярлав. Гэхдээ бурхан гэж байдаг бол шүү дээ. |
Шууд холбоос
|
. 2013-02-01 - Өөрийн хэргээ бүтээсэн л бол боллоо!
Өөрийнхөө дотоод ертөнцийг нээх ганц талбар нь блог маань л юм даа. Хэд хэдэн газар лекц уншина, хааяадаа хүмүүст зөвлөгөө өгнө. Яагаав дээ зорилготой бай энээ тэрээ гээл...Тэгтэл мань хүн өөрөө хүнд байдалд орхоороо яахаа мэдэхээ байчих юм. Мөнгө санхүү, хувийн харилцаа жоохон тааруу болоод ирэхээр facebook дээр ч юм уу mesnger status дээрээ юу ч бичиж чадахгүй, тэр бухимдал, гутралаа дотроо л хадгалхаас ил гаргаад ирчиж чадахгүй явах нь жоохон хэцүү. Mesnger Status дээр жишээ нь Би түүнийг мартмаар байна ч юм уу иймэрхүү юм биччих юм бол нөгөө намайг мундаг, энээ тэрээ гэдэг хүмүүс маань за энэ нөхөр чинь юу болж байна, өө зайлуулдаа гэх ойлголт төрөх болов уу гээд сэтгэл гутранга байсан ч Ямагт урагшаа яг цаг шиг ч гэдийм үү иймэрхүү үг бичих нь ихсэж. За энэ ч яахав ойрд хүмүүстэй харилцах тусам улам л төвөгтэй болж ирэх юм. яадаг ч байсан 5 хүн өөрийн хэргээ бүтээхийн тулд надаас тусламж, дэмжлэг хамаг цаг, хүч энерги, хөдөлмөр шимчихээд дараа нь танихгүй хүн шиг болох, эсвэл чи чинь хэн билээ ч гэнэ үү хэхэ, мэдэхгүй ээ. Нэг хүн гадаадад тэтгэлэгээр сурах ямар байдаг юм, яаж материал бүрдүүлэх бэ, ямар хүнтэй холбогдох бэ гээл өнчөөн юм асуугаад би ч өөрийн мэддэг бүхнээ хэлж, жишээ загвар явуулж үүнийгээ за нэг хүнд ч гэсэн тусалж байвал сайн ш дээ гэх зэргээр өөрийгөө урамшуулж туслаал гүйдэг байж, харин нөгөө эр хэргээ бүтээж гадаад руу ч явав саяхан монголд амраад ирсэн сурагтай нэг зүйл асуух гэсэн гэтэл олигтой ч хэлдэггүй ахын хүү яасан ч гэнэ үү! Бас дээр нэг нөхөр юм орчуулаад өг ёстой энээ тэрээ гээл байсан дараа ч хэргээ бүтээчээд чи чинь хэн билээ? Гоё асуулт шүү энэ бас. Бас нэг гар..... гээл бичвэл өчөөн л байна. Аз болж надад ийм зан суугаагүй билээ. Монголчуудын төрөлхийн зан нь өөрийн хэрэг бүтвэл бусдын хэрэг яах нь хамаагүй гэх аминч үзэл давамгайлах мэт. Хүн хүний төлөө амьдардаг цаг биш ээ гэж зарим нь хээ нэг хэлнэ, харин зарим нь хэн сэргэлэн, зальжин, овсгоотой нь амьдардаг цаг гэнэ. Бурханы ном дэлгээд уншваас "амин хувийн явдлаа бусдаас доогуур тавьж хамаг бүхэнд үнэн сэтгэлээсээ туслан тэтгэ мүү" гэсэн байх юм. Сургааль, бодит амьдрал хоёрын дунд асар том зөрүү байгаа нь хамарсалтай. Айн Рэндын Атлантын нуруу тэнийв зохиолын уншиж байхдаа хүмүүст туслах гэдэг нь шал утгагүй зүйл, хэнд хамаатай юм би өөрийнхөө л төлөө, өөрийнхөө амьдралын төлөө л зүтгэж байна. Тэр нийгмийн сайн сайхан, халамж, тус гэдэг зүйл чинь чөтгөр рүүгээ тонил гэж их гардаг. Тэгээд яагаад ингэж хэлсэнээ маш ухаалаг үндэслэлээр тайлбарласан байх нь надад их таалагдаж билээ. Ер нь ч тэгээд хүнд туславал хариу нэхэхгүй л туслах хэрэгтэй. Хүний тус авсан бол зааааааавал талархал илэрхийлэх ёстой байх.
|
Шууд холбоос
|
. 2013-01-23 - Ингэвэл яаг монгол хөгжих юм байна.
Хийх юм олдохгүй блогоо нээгээд юм бичюү гэж бодлоо. Хийх юм олдохгүй ч гэж дээ гадаад оронд байхдаа хийх юмаар их л байлаа. Хотод ирээд мөн л их ажилтай. Харин хоёр хоногийн өмнө төрсөн нутагтаа ирлээ. Өмнөговь аймагтаа. Гадна дотны улсууд танай аймагч баян, их хүн очиж байгаа, гадны хөрөнгө оруулалт энээ тэрээ.... гээл ам уралдан ярьцгаана. Харин тэр түм бужганасан газар нь юу ч алга. сонсохнээ яг тэр уурхайн хавиар л хүмүүс байдаг сурагтай. Аймгийн төвдөө бол хэдэн төсвийн ажилтан, 11 жилийн сурагчид дэлгүүрийн хэдэн худалдагч тэгээл боллоо. Манайх гэж 8 нэрийн бараа аль 95, 6 оноос ажиллуулж ирсэн юм. Оюутан л болсон хойно гэртээ ирээд дэлгүүртээ сууна, ээждээ туслана. Харин одоо дэлгүүртээ суугаал блогтоо бичлэг оруулж байгаа нь энэ. Цонхоор хархад юу ч хүнгүй, хаад нэг нохой энэ тэргүүгээр шогшиж явах нь харагдана. Мөн дэлгүүрийн гадуур элсэн хуй жоохон эргэлдэж үүгээр нь шарласан бут, бургас өнхөөд эгээл амьдрал зогссон гэлтэй. Дэлгүүрийн цаг чаг чаг хийхээр өөр чимээгүй байтал Ява гэх хужаа мотоцинклийн дуу нэг таржигнан гадуур өнгөрнө. Өөр ч сонин харчхаар юм алга. Өчигдөр орой хажуу айлын эмээд чанасан толгой оруулж өгөхдөө жоол юм ярьж суулаа. нүдэнд нь ямар ч урам зориг, итгэл залуу насны эрч хүч нь үгүй болжээ. Мөн ихэд баярласан царай гаргаад энэ өвөл ч хар цай уухгүйхан шиг өвөлжлөө, болоодоо хөөрхий гэж хэлнэ. Гэрт нь ч шинэ зууны юм гэхээр юм юу ч алга, хуучин муу радио хангинана, арслангийн зурагтай модон авдаг, дээр үеийн нэг ширээтэй. Аймгийн төвийн гадаах байдал, аймгийн төвийн хүмүүсийн доторх гэр нэг иймэр хүү л. Гадаад оронд байхдаа монголоо хөгжүүлнэ ёстой бут авна, цөм авна, бид хийх ёстой энээ тэрээ гээд хөөрөөд омогшоод байсан хэдэн бодол энд ирээд л нөхцөл байдалд цөм дарагдаж миний мөрөөдөл тээр тэнд харагдаж хэдэн тэмээ шиг хол санагдана. Дэлгүүрийн хаалга тас хийж хоёр жаахан хүүхэд гүйн орж ирээд 50-ийн човго авий гэж 200 төгрөг барьж орж ирлээ. Тэдний човгоо сайн тоолж авч байгааг хэлхүү. Урьд өдөр човго л манай энд супер наймаа байна даа гэж ээжийн хэлсэн санагдана. Мэдэхгүй ээ яамаар ч юм. яамаар байгаагаа сайн мэдэхгүй байгаа ч ямар нэгэн юм хийх ёстой л байх гэж бодогдоод байхын. Хамгийн их баялагтай, баян аймаг нь ийм байгаа юм чинь бусад аймгуудыг дурдаад ч хэрэггүй байх. Гайгүй мөнгө хураагаад эхнэр хүүхэдтэйгээ гадаадад гарч амьдардаг ч юм уу гэж ирээдүйн амьдралаа төсөөлнө. Ингэж хэллээ гээд өвгөд хөгшидөд хааяа адлуулна. Тэгээд бодлоо. МОНГОЛ ЯАГААД ХӨГЖИХГҮЙ БАЙНА гэж. Хүн болгоны боддог бас хариулах гэж хичээдэг асуулт байх. Гэхдээ миний бодлоор хамгийн гол шалтгаан нь ХҮН АМ. Түүний тоо л юм байна гэж. Маш бүр арай л цөөхөн хүн амтай байна. Монголын аймаг бүрт 5 сая хүнтэй байна гээд та бодоод үзвэл юу болох бэ? Гайхалтай хөгжил, гайхалтай дэвшил гарна. Үгүй гэж үү. Улаанбаатар хот 10 сая хүнтэй хот болсон гээд төсөөлөөд үздээ. Тайваньд байхад яг манай гэрийн хажуудах жижигхээн захаар өдөрт 1 сая хүн орж гарч байдаг. Тэнд би төмрөнд 50 ширхэн оймс өлгөөд оймсоо аваарай гээд алхахад 2 цагийн дотор л зарж байсан. 200 хүн дор хаяж сонирхлоо 20 хүн л худалдаж авч л байна. Ингээд би зарсан оймсоороо эргүүлж 50 оймс шинээр худалдаж аваад үлдсэн мөнгөөр нь Жипай, шарсан тахиа аваад модны сүүдэрт тайвань beer-тэй хамт идээд л хөгжим сонсоод жаргалтай суудаг байлаа. Тун хялбараар, харин миний авсан Жипай зардаг мухлагын авгай өдөрт хэдэн зуун шарсан тахиа зарна. Тэр хирээрээ орлого нь гайхалтай нэмэгддэг байх. Их хүний ачаар миний ч борлуулалт нэмэгдэж их мөнгөтэй болж байгаа юм. Манайд бол өөр. Би Нарантуул захаар төмрөнд 50 оймс хэлхээд Оймсоо аваарай гээд явах юм бол Хэн ч авахгүй. Би мөрийцөхөд ч бэлэн байна. Аягүй бол зарим нь хаанаасаа туучихсан оймснууд болдоо л гэж хардах байх. Хаа ч очсон Тайвань, Хятад, Малайз, Сингад түм бужигнаж байдаг л газар. Ямар ч үйлчилгээ явууллаа гэсэн алдагдалгүй л ажиллаад байх. Манайд бол сумын төвд дэлгүүр нээлээ гэхэд өдөртөө л хажуу айлын Хорлоо, Хатнаа, Сэргэлэн гээд тоотой хэд л орж ирсэн. Манай монгол шиг бүх үйлчлүүлэгчдээ нэрээр нь мэддэг газар гэж байхгүй биз. Ядаж 15 сая хүнтэй болбол бид хөгжлийн асуудлаар ярихад илүү хялбар болох байх. Тэгэхээр яах нуу бид эх орноо хурдан хөгжүүлэе гэж бодож байгаа бол их л хүүхэд хийх хэрэгтэй болохнээ хэхэ. За би ч бас эхэллээ. хэхэ joke
|
Шууд холбоос
|
. 2012-11-27 - Ном хэвлүүлэхэд минь туслаарай!
Өчүүхэн бага хугацааг л хүний амьдралын хугацаа гэж гэгээнтнээс сонгож байсан юм. Энэ бага хугацаанд минь хийсэн нэг буян бол ном бичсэн явдал минь байлаа. Хариу нэхээгүй тус гэдэг хамгийн дээд аз жаргал гэж би боддог. Энэхүү номыг бичиж байхдаа ямар нэгэн ашиг, мөнгө хараагүй бөгөөд хүмүүст хэрэгтэй зүйлийг нь хэлж өгөхийн тулд баяр хөөртэй нь аргагүй бичиж байсан нь тэр. 2 жилийн өмнө WORD MASTER-номоо хэвлүүлж байсан. Өнөөдөр 2 дэхь хэвлэлтийг нь гаргах санал олон хүнээс ирсээр байгаад би баярлаж байна. Учир нь энэхүү ном гадаад хэлний үгсийн санг цээжлэх ном учраас олон олон хүмүүсэл гадаад хэл сурах, түргэн хугацаанд үг цээжлэх эрмүүн их хүсэл байгаа болно. Харин 2 жилийн хугацаанд өөрөө өөртөө сайн үйлсийн аян өрнүүлж найз нөхөд, ойр тойрны хүмүүст сайн сайхны үрийг түгээж, тэдэнд тусалсаар өнөөг хүрсэн байна. Өндөр цалинтай ажил хийдэггүй зүгээр л нэг жирийн оюутан би эцэг эхээсээ мөнгө авалгүй өнөөг хүрсэн нь энэ. Яаж энэ хүртэл эцэг эхээсээ мөнгө авалгүй ирсэн бүү мэд, бас ажил хийдэггүй байж юугаар мөнгө олж байснаа ч бараг санахгүй байна. Тусалсан хүний хариу тусаар л өнөөг хүссэн нь үнээн. хэзээ тус хүргэж байснаа ч мартсан байхад жилийн өмнө та надад тэтгэлэг олж өгч байсан шүү дээ санаж байна уу гэж гудамжинд таана. Би сайн санахгүй ч баяртайгаар мэнд усаа мэдэлцэнэ. Миний энэхүү нийтлэлийг хэрвээ та уншиж байгаа бол бидэнд туслаарай. Надад биш гадаад хэлийг сурах хүсэлтэй мянга мянган залууст туслаарай гэж хэлмээр байна.
Бид нэг нэгнийгээ танихгүй ч сайн үйлс биднийг холбох болно. Сайн үйлээр би таньтай учрана гэдэгт итгэлтэй байна.
Миний цахим хаяг moogii_1992@yahoo.com
Танд баярлалаа |
Шууд холбоос
|
. 2012-11-05 - Эмнэлэгийн эргэлт
Урд орой би эмнэлэгт хэвтсэн найзыгаа эргэлээ. Найз ч гэж өөрөө л тийм нэр өгөөд гүйгээд байгаа болохоос биш намайг найз гэж хардаг ч юм уу бүү мэт. Царай зүс сайтай, facebook зурагнуудынх нь like 100 хол давсан тийм л нэг охин. Хөөрхөн болоод ч тэр үү эмнэлэгт хэвтсэн нь аз болж харицдаг олон банди нар нь далимдуулан эргэлт гэдэг нэрээр өдөр шөнөгүй уулзана. Тэдний нэг нь би болж таарлаа. Дараагийн оочир болсон шинжтэй миний найз ингээд явдаа гэж аргадсан байдалтай өгүүлнэ. Хөөрхөн царай, хөгжөөнтэй яриа, ялдам инээмсэглэл, ялгалгүй харьцааг бурхан түүнд харамгүй өгчээ. Дотроо намайг гэх сэтгэл байгаа болов уу гэж яс горьдсон нохой шиг дотроо бодно. Ганц удаа гарнаас нь барьчихгүй яав даа гэж дотроо дараа нь гаслав. Тэр охинийг эргэх гэсэн оочроор дүүрэн тэр эмнэлэгт хэн ч үл таних тэр нэгэн эмэгтэйг би анзаарсан юм. Цагаан таавчиг өмссөн нь тэр эмнэлэгт хэвтэж байгаа бололтой. Эргэлтийн өрөөнд хэн нэгнийг хүлээсэн мэт байн байн цонх руу ширтэж хүмүүст энэ байдлаа анзаарагдуулахгүйг хичээн гартаа нэлээд хуучны ХАНЬ сонинг барин суужээ. Хөөрхий тэр эмэгтэй. Эмэгтэй ч гэж дээ миний л үеийн надаас 2,3 л эгч байх. Үсээ гоё угаасан, цэвэрхэн хувцастай, бага зэрэг уруулаа өнгөлсөн тэр охиний царай том алаг нүд биш хаврын салхинд цохиулсан мэт онигор бор нүдтэй, нүүрний арьс нь цагаан биш бордуу, цэвэрхэн биш өөтэй тийм л нэгэн охин. Түүнийг найз нөхөд нь эргэх нь байтугай ядаж гэрээс нь ч ирж эргэж байгаа шинж алга. Хөөрхий тэр охиний сэтгэл нь сайхан нь хүйтэн орж байгаа онгорхой хаалгийг хааж буйгаар бага сага илэрч байлаа. Сэтгэл сайтай ч царай сайнгүй бол хорвоод хорт хавдар туслаа ч хэнд хамаа байна. Шалж нэг гэрийнхэн нь л санаа тавьж, наана цаана болно. Царай сайтай нэгнийг цамцан дээр нь хялгас наалдсан ч бөөн юм болж энд чинь юм наалдчиж гэж ирээд санаа тавих хүмүүс даан ч олон доо олон. Хөөрхий тэр охин тэгэс хийгээд өрөө рүүгээ оров.Харин миний дотор тэр хөөрхөн охинийг эргэх гэж бөөн юм авч очсондоо бага сага гэмшив. Болдог бол түүнд өгсөн тэр зүйлсээ хөөрхий тэр охинд өгөөд тэрний өрөөний талаар, өдөр хэрхэн өнгөрөөж байгаа талаар, уйдаж буй тухайн, өдөр ямар хоол идэж байгаа талаар нь ч юм уу мэдэхгүй ээ зүгээр л зүйлсийн талаар ярихыг би хүсэж байлаа. Гэвч миний эргэж очсон тэр хөөрхөн охиний ганцхан инээд миний гүн бодлыг маань ор цас үгүй хийж нэг л мэдэхэд даган баясаж юу болсоныг үл мэдэх ч өөрийн эрхгүй инээж суув. Бодвол хөөрхөн охиний ховс юм болов уу даа
|
Шууд холбоос
|
. 2012-10-02 - Монголдоо Speaking Club нээх хүслийг минь хэн ч дарж чадахгүй ээ
Хааяа өөрийгөө мангар ч юм шиг бодох үе бас байна аа. Намайг таньдаг зарим нэг хүмүүс миний блогийг уншаал хүнд үнэгүй юм хэлж өгнө гэж ямар юм байсын, тэтгэлэг олж өгнө гэж ямрын байсын, энэ бүхний цаана ашиг харсан л байж таараа гэх мэт сонжсон ч гэмээр асуултаар булах үед дотроо ҮГҮЙ, энэ чинь зүгээр л бие биендээ тусалж байгаа хэрэг шүү дээ гэж хэлмээр санагдавч дуугүй л инээгээд өнгөрдөг. Хүнд тусалдаг нь эс бол мангар харагддаг болсон нийгэм юм уу. Үхлийн талаарх хэдэн ном уншсан нь надад гай болоод иймхүү бие биендээ туслах үзэл санаа гүн бат суусан байх. Богино,Богино, Богино, Богино, Богино энэ амьдрал даан ч богино. Ийм богино хорвоод хүн гэж яах гэж бие биендээ тунина бэ? ойлгоход бэрх асуултын хариултыг өөрөө ч ололгүй өнхөрч явна даа энэ хорвоод гэж мэгээд. Глобал Удирдагч дээд сургуульд өдөр, орой бүр сул танхим байдгыг би анзаардаг юм. Тэгээд Facebook грүп дээр Speaking Club нээгээд түүний үйл ажиллагааг нь Глобал дээр хийх санаа төрөөд тэнд явуулсан чинь золтой л үхчихсэнгүй. Тэр өдөр нь бас хагас сайн буюу амралтын өдөр, сургууль дээр надаас өөр хүн алга. Тэгээд хэдэн хүүхдүүд ирээд тэдэнд яаж яриагаа сайжруулах бэ, яаж бэлтгэх бэ гэх мэт олон л юм ярьлаа. Тэгсэн чинь гаднаас үйл ажиллагааны менежер нь орж ирээд наадхаа зогсоо гар, гээд сүйд болж байна. Дайн дажин болон газарт хөдлөлт болоод их гамшиг нүүрэлсэн гэлтэй л ууртай. Бүх учрыг нь тайлбарлсан ч тоосонгүй. өмнө нь сургуулийн захиралд нь мэдэгдэж зөвшөөрөл авсан гэж хэлсэн ч тэр нөлөөлсөнгүй. Ингээд л бусдад нэг ч гэсэн юм хэлээд өгөх юмсан гэсэн миний хүсэл, их ажлын дараах амралтын өдрөөсөө хумаслан байж энд ирсэн хүмүүс бие биен рүүгээ гайхсан харцаар харцгаан үг дуугүй тэр танхимыг орхисон юм. Биднийг гарсны дараа танхим нам гүм болж хэн ч байхгүй тэр өрөө чимээ аниргүйгаар дүүрсэн юм. Санаа нь биднийг ороод ирээч хоосон намайг ашиглаач гэж хэлж байгаа мэт санагдсан ч ууртай тэр эмэгтэйн харцанд бүгд нам даруулна. Монголыг монголоороо л үгүй хийж байгаа. Даан ч эмэгнэлтэй ард түмэн дээ бид. Омогшил гэж өвөр монгол үгийг буруу орчуулан монголд хөврүүлчээд омогшил гэж их зантай цээжээ хөндүүр болтол нь дэлдсэн мэдлэггүй 30 гарам насныхан болон тэрэнд нь даган баяссан 20 орчин насныхан. Найзуудыгаа ангиар ярьж сургах гэсэн тэр сэтгэл унтраагүй ээ, одоо ч асаж л байна. Харин ийм зүйлийг ойлгодоггүй хэдэн халтар төгрөгөнд боол болон шаналж яваа тэр нэгэн эмэгтэйг бурхан гээч нь байдаг бол өршөөж хайрла. Маргааш зул өргөх ёслолын ажилд би очно. Чиний төлөө ч бас би зул өргөнөө тэр нэгэн эмэгтэйд.
|
Шууд холбоос
|
. 2012-09-03 - Мөнгөө хэмнэ, энэ бол бодит хэмнэлт
Таны мөнгийг хэмнэе. Сайн байцгаана уу! та бүхэн залуусын цоо шинэ брэнд болж буй WOWCARD-ийг танилцуулж байна. Та энэхүү картыг ердөө 4999 төгрөгөөр худалдан авснаар улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг 25 байгууллагуудаар 5-100 хувийн хөнгөлөлттэй үйлчлүүлэх бөгөөд картыг бүтэн 1 жилийн хугацаатай ашиглах юм байна. 1. Та энэхүү картыг эзэмшсэнээр 25 газраар хөнгөлөлттэй үнээр үйлчилүүлэх 2. VIP сургалтанд үнэ төлбөргүй хамрагдах боломжтой. Үүнд монголын шилдэг багш нар хичээл орно 3. Ажлын байрны зуучлал 4. Лотто уралдаан оролцох эрх 5. Гадаадын их дээд сургуулийн талаарх мэдээлэл, зөвлөгөөг үнэгүй авах 6. Facebook group-ээр байнга хонжворт урамшуулал, бэлэг авах болно дэлгэрэнгүй мэдээллийг www.wowcard.mn
|
Шууд холбоос
|
. 2012-07-21 - Хуучин хүү
|
|
|
|