Монгол залуус TOEFL 120

. 2012-11-05 - Эмнэлэгийн эргэлт

Урд орой би эмнэлэгт хэвтсэн найзыгаа эргэлээ. Найз ч гэж өөрөө л тийм нэр өгөөд гүйгээд байгаа болохоос биш намайг найз гэж хардаг ч юм уу бүү мэт. Царай зүс сайтай, facebook зурагнуудынх нь like  100 хол давсан тийм л нэг охин. Хөөрхөн болоод ч тэр үү эмнэлэгт хэвтсэн нь аз болж харицдаг олон банди нар нь далимдуулан эргэлт гэдэг нэрээр өдөр шөнөгүй уулзана. Тэдний нэг нь би болж таарлаа. Дараагийн оочир болсон шинжтэй миний найз ингээд явдаа гэж аргадсан байдалтай өгүүлнэ. Хөөрхөн царай, хөгжөөнтэй яриа, ялдам инээмсэглэл, ялгалгүй харьцааг бурхан түүнд харамгүй өгчээ. Дотроо намайг гэх сэтгэл байгаа болов уу гэж яс горьдсон нохой шиг дотроо бодно. Ганц удаа гарнаас нь барьчихгүй яав даа гэж дотроо дараа нь гаслав.
Тэр охинийг эргэх гэсэн оочроор дүүрэн тэр эмнэлэгт хэн ч үл таних тэр нэгэн эмэгтэйг би анзаарсан юм. Цагаан таавчиг өмссөн нь тэр эмнэлэгт хэвтэж байгаа бололтой. Эргэлтийн өрөөнд хэн нэгнийг хүлээсэн мэт байн байн цонх руу ширтэж хүмүүст энэ байдлаа анзаарагдуулахгүйг хичээн гартаа нэлээд хуучны ХАНЬ сонинг барин суужээ. Хөөрхий тэр эмэгтэй. Эмэгтэй ч гэж дээ миний л үеийн надаас 2,3 л эгч байх. Үсээ гоё угаасан, цэвэрхэн хувцастай, бага зэрэг уруулаа өнгөлсөн тэр охиний царай том алаг нүд биш хаврын салхинд цохиулсан мэт онигор бор нүдтэй, нүүрний арьс нь цагаан биш бордуу, цэвэрхэн биш өөтэй тийм л нэгэн охин. Түүнийг найз нөхөд нь эргэх нь байтугай ядаж гэрээс нь ч ирж эргэж байгаа шинж алга. Хөөрхий тэр охиний сэтгэл нь сайхан нь хүйтэн орж байгаа онгорхой хаалгийг хааж буйгаар бага сага илэрч байлаа.
Сэтгэл сайтай ч царай сайнгүй бол хорвоод хорт хавдар туслаа ч хэнд хамаа байна. Шалж нэг гэрийнхэн нь л санаа тавьж, наана цаана болно. Царай сайтай нэгнийг цамцан дээр нь хялгас наалдсан ч бөөн юм болж энд чинь юм наалдчиж гэж ирээд санаа тавих хүмүүс даан ч олон доо олон.
Хөөрхий тэр охин тэгэс хийгээд өрөө рүүгээ оров.Харин миний дотор тэр хөөрхөн охинийг эргэх гэж бөөн юм авч очсондоо бага сага гэмшив. Болдог бол түүнд өгсөн тэр зүйлсээ хөөрхий тэр охинд өгөөд тэрний өрөөний талаар, өдөр хэрхэн өнгөрөөж байгаа талаар, уйдаж буй тухайн, өдөр ямар хоол идэж байгаа талаар нь ч юм уу мэдэхгүй ээ зүгээр л зүйлсийн талаар ярихыг би хүсэж байлаа.
Гэвч миний эргэж очсон тэр хөөрхөн охиний ганцхан инээд миний гүн бодлыг маань ор цас үгүй хийж нэг л мэдэхэд даган баясаж юу болсоныг үл мэдэх ч өөрийн эрхгүй инээж суув. Бодвол хөөрхөн охиний ховс юм болов уу даа

Сэтгэгдэл бичих :: Найздаа илгээх ::

Сэтгэгдлүүд

. 2014-03-25 - Их л чухал санагдлаа

Бичсэн: azume
мундаг шүү амжилт 1026
. Шууд холбоос

. 2013-03-30 - Сайхан сэтгэлтэй хүн юмаа чи

Бичсэн: Энхчимэг (зочин)
Сайн байна уу? Энэ блогт санамсаргүй орж ирээд сайхан сайхан мэдээллүүд их уншлаа. Мундаг залуу юмаа чи. Амьдралд чинь сайн сайхан бүхнийг хүсье. Хэзээ ч битгий шантраарай, Чи монголын залуучууд бидэнд хэрэгтэй хүн байна. баярлах
. Шууд холбоос

. 2012-11-05 -

Бичсэн: ulaankaa
өнөөдрийн амьдралын нэг өнгө төрх юм уу да.хөөрхий тэр охин та хоёр шиг ийм хүмүүс орчлонд бүүр олон байвал тэгээд л болоод л байх байх да
. Шууд холбоос
Бичлэг: 7 » Нийт: 60
Өмнөх | Дараагийн

Миний тухай

ЯМАГТ УРАГШАА ЯГ ЦАГ ШИГ

Сүүлийн бичлэгүүд

. ТАЙВАНЬД ИРЭЭД СУРЧ БАС ИЛҮҮ ИХЭЭР ОЙЛГОЖ БУЙ ЗҮЙЛС МААНЬ
. Тайваньд Тэтгэлэгтэй суралцацгаая!!!
. Та ганцаараа биш ээ !
. Хүссэнээрээ амьдрах хэцүү юм.
. Өөрийн хэргээ бүтээсэн л бол боллоо!
. Ингэвэл яаг монгол хөгжих юм байна.
. Ном хэвлүүлэхэд минь туслаарай!
. Эмнэлэгийн эргэлт
. Монголдоо Speaking Club нээх хүслийг минь хэн ч дарж чадахгүй ээ
. Мөнгөө хэмнэ, энэ бол бодит хэмнэлт
. Хуучин хүү
. Гадаадад сурах Тэтгэлэг
. haalttai
. ГАДААДАД СУРАЛЦАХ, TOEFL-д бэлтгэхэд юу таньд саад болж байна.
. картын ар
. ГАДААДАД 4 жил уу? Монголдоо 3 жил үү?
. ҮНЭН гэдэг өөрөө ҮНЭН юм уу?
. 1000 жилийн ганцаардал
. Тайваньд тэтгэлэгтэй суралцацгаая
. анлиар эсээ хэрхэн бичих бэ?
. Taiwan улсад суралцах амар, хялбар, энгийн, төвөггүй боллоо.
. iBT TOEFL-д амжилттай бэлтгэх зөвөлгөө 3
. iBT TOEFL-д амжилттай бэлтгэх зөвөлгөө2
. эмэгтэй хүний үс нь урт ухаан нь богино
. Япон улс хоёр дах газар нутгаа Монгол улсын Өмнөговь аймгаар сонгосоныг МУ засгийн газарт мэдэгдэх байх
. Тийм ээ Манай блогчид Өглөөний хүн юм байна аа
. Та энэ гадаад үгийг хялбараар цээжлээд үздээ.
. та хахууль авсан уу?
. хулганы насыг хоёр дахин нэмлээ
. цагаан сарын шинийн нэгний мэнд хүргэе

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Найзууд
. Email Me
. RSS тандагч
. English room

Найзууд

. Friska
. Tsoomii
. batmunkh
. lg
. gereltuya
. arch_tseegii
. arius
. Sophia
. Zurai
. gvn
. huslen
. Зүрхний гэрээслэл
. Золоо
. enerel_ohin
. Misheel



:-)
 
xaax