. 2012-10-02 - Монголдоо Speaking Club нээх хүслийг минь хэн ч дарж чадахгүй ээ
Хааяа өөрийгөө мангар ч юм шиг бодох үе бас байна аа. Намайг таньдаг зарим нэг хүмүүс миний блогийг уншаал хүнд үнэгүй юм хэлж өгнө гэж ямар юм байсын, тэтгэлэг олж өгнө гэж ямрын байсын, энэ бүхний цаана ашиг харсан л байж таараа гэх мэт сонжсон ч гэмээр асуултаар булах үед дотроо ҮГҮЙ, энэ чинь зүгээр л бие биендээ тусалж байгаа хэрэг шүү дээ гэж хэлмээр санагдавч дуугүй л инээгээд өнгөрдөг. Хүнд тусалдаг нь эс бол мангар харагддаг болсон нийгэм юм уу. Үхлийн талаарх хэдэн ном уншсан нь надад гай болоод иймхүү бие биендээ туслах үзэл санаа гүн бат суусан байх. Богино,Богино, Богино, Богино, Богино энэ амьдрал даан ч богино. Ийм богино хорвоод хүн гэж яах гэж бие биендээ тунина бэ? ойлгоход бэрх асуултын хариултыг өөрөө ч ололгүй өнхөрч явна даа энэ хорвоод гэж мэгээд. Глобал Удирдагч дээд сургуульд өдөр, орой бүр сул танхим байдгыг би анзаардаг юм. Тэгээд Facebook грүп дээр Speaking Club нээгээд түүний үйл ажиллагааг нь Глобал дээр хийх санаа төрөөд тэнд явуулсан чинь золтой л үхчихсэнгүй. Тэр өдөр нь бас хагас сайн буюу амралтын өдөр, сургууль дээр надаас өөр хүн алга. Тэгээд хэдэн хүүхдүүд ирээд тэдэнд яаж яриагаа сайжруулах бэ, яаж бэлтгэх бэ гэх мэт олон л юм ярьлаа. Тэгсэн чинь гаднаас үйл ажиллагааны менежер нь орж ирээд наадхаа зогсоо гар, гээд сүйд болж байна. Дайн дажин болон газарт хөдлөлт болоод их гамшиг нүүрэлсэн гэлтэй л ууртай. Бүх учрыг нь тайлбарлсан ч тоосонгүй. өмнө нь сургуулийн захиралд нь мэдэгдэж зөвшөөрөл авсан гэж хэлсэн ч тэр нөлөөлсөнгүй. Ингээд л бусдад нэг ч гэсэн юм хэлээд өгөх юмсан гэсэн миний хүсэл, их ажлын дараах амралтын өдрөөсөө хумаслан байж энд ирсэн хүмүүс бие биен рүүгээ гайхсан харцаар харцгаан үг дуугүй тэр танхимыг орхисон юм. Биднийг гарсны дараа танхим нам гүм болж хэн ч байхгүй тэр өрөө чимээ аниргүйгаар дүүрсэн юм. Санаа нь биднийг ороод ирээч хоосон намайг ашиглаач гэж хэлж байгаа мэт санагдсан ч ууртай тэр эмэгтэйн харцанд бүгд нам даруулна. Монголыг монголоороо л үгүй хийж байгаа. Даан ч эмэгнэлтэй ард түмэн дээ бид. Омогшил гэж өвөр монгол үгийг буруу орчуулан монголд хөврүүлчээд омогшил гэж их зантай цээжээ хөндүүр болтол нь дэлдсэн мэдлэггүй 30 гарам насныхан болон тэрэнд нь даган баяссан 20 орчин насныхан. Найзуудыгаа ангиар ярьж сургах гэсэн тэр сэтгэл унтраагүй ээ, одоо ч асаж л байна. Харин ийм зүйлийг ойлгодоггүй хэдэн халтар төгрөгөнд боол болон шаналж яваа тэр нэгэн эмэгтэйг бурхан гээч нь байдаг бол өршөөж хайрла. Маргааш зул өргөх ёслолын ажилд би очно. Чиний төлөө ч бас би зул өргөнөө тэр нэгэн эмэгтэйд.
|
Сэтгэгдэл бичих ::
Найздаа илгээх ::
|
Сэтгэгдлүүд
|
|
|
|
. 2014-03-25 -