Монгол залуус TOEFL 120

. 2013-05-24 - Хүссэнээрээ амьдрах хэцүү юм.

"Гуниг гутралаа ардаа үлдээ, эргэж харахгүйг гэж хичээ" гэж залуу бүх оддын дуулсан дуу хажуу айлын хананы цаанаас нэвт эгшиглэнэ. Юу  нь ч тийм тод сонсогддоггүй хажуу айлын хананаас юун ингэж чанга дуугарсан нь бүү мэд. Бодвол бурхан надад сонсо гэж хана нэвт явуулсан юм болов уу.
Нэг зүйлийг тунгаан бодохын хажуугаар элэг минь эмтрэв. Гэнэт элэг эмтрэнэ гэж юу юм бол, элэг зүрхнээс уяатай энхрий монгол орон, ёоо элэг элэг, элэгээ хөштөл инээв, элэг эмтэрчихлээ гэж. Яагаад ёоо нарийн гэдэс нарийн гэдэг гэж болоогүй юм бол, эсвэл шулуун гэдэснээс уяатай энхрий монгол орон ч юм уу. Гэнэт бодов "элэг гэдэг чинь сэтгэлийн эрхтэн юм биш байгаа" гэж. Элэгний өвчтэй, элэгний хавдартай хүмүүс магадгүй үргэлж гутранга, сэтгэл санаа нь тайван бус, уур бухимдалтай, стресстэй, ямар нэгэн зүйлд байнга санаа зовсон хүмүүсийн голчлон тусдаг өвчин юм болов уу? бүү мэд. 
Миний элэг үе үехэн өвддөг боллоо. Дээрх шинж тэмдэгүүд байдаг болоод удсан болохоор ч тэр юм уу. Бөгтөр, буурал үстэй, дух нилээн үрчлээтэй, хөмсөг ширүүн, ямар ч авцалдаагүй хувцастай, жоохон онигор,ер нь давхраагүй нэгэн хүнийг өглөө толинд хараад ихэд гайхав. Би юм байж, нас дээр гарсан ухаан суусан хүн шиг харагдавч дөнгөж хорь өнгөрч яваа, ухаан суугаагүй залуу. Их өөрчлөгджээ. Унах унаа, амьдрах байр, идэх хоолгүй халаас хоосон залуу.Гэхдээ сэтгэлд нь эрч хүч, урам зориг, хайр, гэрэлт ирээдүй, сайхан мөрөөдөл хаад бадамлана, нэг мэдэхэд хэзээ ч асахааргүй мэт унтрана. Унтарсан өдрүүдийн нэг өнөөдөр юм шиг. Сэтгэлд минь байдаг сэхээтэн айлын охинтойгоо аз болж нэг газар руу хамт явахаар боллоо. Их дэлгүүрийн өмнүүр хамт алхахдаа сугалааны хэдэн машинийг хараад "чамд аль машин нь таалагдаж байна" гэж би асуув. Мммм голын цэнхэр машин нь гоё юм байна гэнэ. Гэхдээ тэр охин "чамтай биш Г -тэй л явах байсан юм. Машинтай гялс гялс яваал гоё байхгүй юу." Устаараа ярьж байна. Аааан Г юу хаана байна би их дэлгүүрийн энд явж байна, дуусгаад намайг ирээд яваарай, аааан би бас өлсөж байна хамт хоолонд орох уу, хүрээд ирээ!!! гэж ярих юм.
Миний гол горойж хэцүүдлээ. Тэр охинд ч ямар буруу байхав дээ. Хуурай салхитай, тосолсон нүүрийг нь шороо дарж, арчилсан үсийг нь сэгсчин хаяж байгаа юм чинь. Хэн ч гэсэн машинтай гоё явахыг л бодох биз гэж дотроо бодно. Нөхцөл байдлыг ойлгож тааруулсан хариу хэлж чаддаг нь миний давуу тал гэж би боддог. Тэгээд "Чи гадаадад амьдрах бодолтой байдаг уу" гэж асуув. Тэр  "уг нь гоё л доо агаар нь бас хүмүүс нь гэхдээ л монгол залуус гадаадад амьдраад байвал хэн монголд үлдэж эх орноо хөгжүүлэх бэ" гэж надаас сөргүүлэн асуулт тавьж байгаа нь ухаалаг бөгөөд бодолтой охин байна гэсэн ойлголт төрүүлсэн юм.
Ямар  ч залуу зөрөөд өнгөрөхдөө эргэж хармаар хөөрхөн тэр охин надад хэлж байна. Чи одоо машингүй байна, гадаадад амьдрах ч мөнгөгүй байна. Битгий яар, Битгий яар, Битгий яар цаг нь болохоор чи болно гэж мөрөн дээр минь зөөлхөн хүрлээ. WOW ямар гоё үг бээ. Нээрэн ч тийм юм уу гэж дотроо бодов. Хэтэрхий их хүсээд, байхгүйдээ гомдоод түүндээ шаналаад энх тайвны гүүрнээс үсэрмээр ч юм шиг санагддаг галзуу үеүүд нэг бус удаа байжээ. Нээрэн л галзуу байгаан шүү. гэхдээ л хүн юм даа. Төрөлх чанар болтлоо хөгжсөн нь шунал юм даа.
Амьдралыг гангал туулаад явахдаа өөрөө өөртөө хэзээ ч хулгай хийхгүй, худлаа ярихгүй, чинь үнэнчээр дорд явсан ч, дээдэстэн болсон ч явах л болно гэж боддог. Ай бүү мэд, 100 хувь хэрэгжүүлж чаддаггүй юм аа гэхэд 100 хувь хичээх л болно. Сүртэй үг сүржим ишлэл оруулсан нь сэтгэл санаа тайван болсныг илтгэнэ. Эхэлж бичиж байгаахаа ихэд уйтгартай энэхүү сэтгэгдлээ эхлүүлсэн юм. Одоо арай л гайгүй. 
Ер нь бурхан бол хэзээ ч алдах эрх байхгүй, харин хүн бол алдах эрхтэй шүү дээ. Яагаад гэвэл хүн бурхан биш учраас. Тэгэхээр бид бурханд атаархдаг гэдэг нь худлаа юм. Харин бурхан бидэнд атаархдаг байх гэж би боддог. Алдах эрх надад өгсөн бурхандаа баярлав. Гэхдээ бурхан гэж байдаг бол шүү дээ.
Сэтгэгдэл бичих :: Найздаа илгээх ::

Сэтгэгдлүүд

. 2013-09-19 -

Бичсэн: nyamka
hi. blogt chin anh udaa zochilloo. sanamsarguigeer unshsan ene bichleg ih taalagdav. chi ih zuv bodoltoi yum bn, zuv yavahad zuulun gedegt bi itgedeg. Haaya hatuu sanagdsan ch gesen estsest n bur uyarmaar zuulun ur dun heleej baidag gej boddog. good luck.
. Шууд холбоос
Бичлэг: 3 » Нийт: 60
Өмнөх | Дараагийн

Миний тухай

ЯМАГТ УРАГШАА ЯГ ЦАГ ШИГ

Сүүлийн бичлэгүүд

. ТАЙВАНЬД ИРЭЭД СУРЧ БАС ИЛҮҮ ИХЭЭР ОЙЛГОЖ БУЙ ЗҮЙЛС МААНЬ
. Тайваньд Тэтгэлэгтэй суралцацгаая!!!
. Та ганцаараа биш ээ !
. Хүссэнээрээ амьдрах хэцүү юм.
. Өөрийн хэргээ бүтээсэн л бол боллоо!
. Ингэвэл яаг монгол хөгжих юм байна.
. Ном хэвлүүлэхэд минь туслаарай!
. Эмнэлэгийн эргэлт
. Монголдоо Speaking Club нээх хүслийг минь хэн ч дарж чадахгүй ээ
. Мөнгөө хэмнэ, энэ бол бодит хэмнэлт
. Хуучин хүү
. Гадаадад сурах Тэтгэлэг
. haalttai
. ГАДААДАД СУРАЛЦАХ, TOEFL-д бэлтгэхэд юу таньд саад болж байна.
. картын ар
. ГАДААДАД 4 жил уу? Монголдоо 3 жил үү?
. ҮНЭН гэдэг өөрөө ҮНЭН юм уу?
. 1000 жилийн ганцаардал
. Тайваньд тэтгэлэгтэй суралцацгаая
. анлиар эсээ хэрхэн бичих бэ?
. Taiwan улсад суралцах амар, хялбар, энгийн, төвөггүй боллоо.
. iBT TOEFL-д амжилттай бэлтгэх зөвөлгөө 3
. iBT TOEFL-д амжилттай бэлтгэх зөвөлгөө2
. эмэгтэй хүний үс нь урт ухаан нь богино
. Япон улс хоёр дах газар нутгаа Монгол улсын Өмнөговь аймгаар сонгосоныг МУ засгийн газарт мэдэгдэх байх
. Тийм ээ Манай блогчид Өглөөний хүн юм байна аа
. Та энэ гадаад үгийг хялбараар цээжлээд үздээ.
. та хахууль авсан уу?
. хулганы насыг хоёр дахин нэмлээ
. цагаан сарын шинийн нэгний мэнд хүргэе

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Найзууд
. Email Me
. RSS тандагч
. English room

Найзууд

. Friska
. Tsoomii
. batmunkh
. lg
. gereltuya
. arch_tseegii
. arius
. Sophia
. Zurai
. gvn
. huslen
. Зүрхний гэрээслэл
. Золоо
. enerel_ohin
. Misheel



:-)
 
xaax