Монгол залуус TOEFL 120

. 2007-05-19 - Р.Чойном - Бяцхан сургаал-3

Бичсэн: gereltuya Ангилал: Шүлэг

.Булаг усны цутгалан сөргөж ордог жамгvй,
Буунаас гарсан сум сөөргөө ирдэг замгvй,
Булт олны ёсыг ганц бие зогсоохгvй,
Буруу зөв хоёрыг нэгэн дор шийдэхгvй.
Бузрын нvх уруу өөрийгөө өөрөө тvлхэх хэрэггvй,
Буян завшаан хоёроос мэдсээр зугтах хэрэггvй!
Алт алт гэвч алт хэвээрээ ургадаггvй,
Арслан, заан гэвч хvчтэн хэвээр төрдөггvй,
Амьд байгалийн хуулийг хvний хvv тэрсэхгvй,
Алс одоо хоёрыг ганцхан орой шийдэхгvй,
Алдаа ослоос айж биеэ тамлах хэрэггvй,
Алдсан хойноо харин тvvнээ давтах хэрэггvй.
Би л айдаггvй хvн гэж сармагчин мэт загнасаар
Бие амьдрал хоёроо дэмий сvйтгээд ч яахав....

Сэтгэгдлүүд (0) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2007-05-19 - Нэг л бишээ

Бичсэн: gereltuya Ангилал: Эргэцүүлэл

Амьдрал жирийн урдынхаараа урсаж байна. Надад тэгтлээ санаашрах ч юмуу? эсвэл сэтгэлээр унаад байх шалтаг хувийн маань амьдралд алга л даа. Гэсэн ч санаа сэтгэл тогтож өгөхгүй дургүй хүрээд бүр хэн нэгнийг цохиод авмаар санагдаад байх юм. Галзуурч байгаа юм болов уу? эсвэл зүгээр л би гутранги үзэлтэн юм болов уу? Амьдарч байгаа нийгэм маань намайг ийм санаашрангуй болгочихож гэж өнөөдөртөө дүгнэхээс. Телевиз асаагаад мэдээ үзлээ, сонин гарчиглаад жаахан харлаа. Солонгос явахыг хүсэгчид... Яагаад сайхан залуус маань харт оронд боол болж, харин гадныхан Монголд ирээд хаан мэт байдаг юм бэ? Бид ...

Сэтгэгдлүүд (2) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2007-05-17 - Урам хугараад

Бичсэн: gereltuya Ангилал: Зүгээр л

Өнөөдрөөс өөрийгаа аарчилж цоо шинээр эрч хүчтэй эхэлье гэсэн юм. Даанч олон хүнээс бүтэхгүй байхаа гэсэн үг сонсоод жаахан урам хугарчихлаа. Ямар ч зүйлд 100%-ийн эрсдэлгүй байна гэж байхгүй шүү дээ. Эрсдлээ тооцоод түүнээс сэргийлж, эсвэл тохиолдсон үед нь зохих арга хэмжээг нь аваад өөрийнхөө дуртай зүйлийг хийгээд яваг гэж бодох хүн алга байх юм. Яг одоо бодсон чинь дуртай зүйлээ хийж чадахгүй, санасан зүйлээ алдаад ч хамаагүй оролдоод үзэх боломжийг өөртөө олгох хэрэгтэй юм байна. Би хүнийүгэнд орж өөрийнхөө санаанаас буцмааргүй байна. Хүний амьдрал тэр чигээрээ эрсдэл. Эрсдэлд үзүүлэх ха...

Сэтгэгдлүүд (4) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2007-05-17 - Монголчуудын зүүд "Солнгос" гэж үү?

Бичсэн: gereltuya Ангилал: Үзэл бодол

Сая дөнгөж мэдээ үзлээ. Өнөөдөр Солонгост гэрээгээр ажиллах сонтрхолтой хүмүүсээс авах хэлний шалгалтын бүртгэл эхлэж байгаа аж. Бүтэн гурав хоногийн өмнөөс дугаарлаж, нойр хоолгүй бүртгэл эхлүүлж байна. Хот бараг нүүгээд оччихоо юу гэж эндүүрмээр хүн хөл, машин тэрэг. Үнэхээр амьдрал ийм л байна шүү дээ. Дээгүүр хараад худлаа цэцэрхээд явж байгаа дарга нараа. Монголдоо сайхан амьдарч хүсэл мөрөөдлөө биелүүлэх арга алга байгаагийн илрэл энэ. Бүтээн байгуулалт, ажлын байрыг нэмэгдүүлэх шщжил ч гэх шиг. Үлгэр ярьж, өөрсдийгөө бурхан шиг шүтүүлэхийг хүсэгчид эгэл ардын эрээн бараан гундуухан амьд...

Сэтгэгдлүүд (3) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2007-05-17 - Онигоо

Бичсэн: gereltuya Ангилал: Зүгээр л

Болохгүй бүтэхгүй зүйлийн тухай өдөр алгасахгүй сонсож, харж, уншиж байна. Толгойгоо амраагаад "Онигоо" сонинг уншлаа. Зүгээр л санаандгүй сонгоод доорхи онигоонуудыг энд бичлээ. Инээвэл залуужина гэдэг шүү дээ.

Манай охиныг банкны захирал, инженер хоёр зэрэг гуйгаад.
-Тэгээд хэнд нь аз дайрав?
-Инженер залууд аз дайрсан. Охин маань банкны захиралтай суусан.

Нэг эрийг эхнэр нь загнана:
-Тэмээ хүртэл бүтэн cap юм уухгүй явж чадаж байхад, чиний байж байгааг, өдөр болгон гудраад.
-Ямар ч баар, дэлгүүр байхгүй тэр элсэн цөлд чинь би ч гэсэн юм уухгүй байж чадна ш дээ. Хувилбар:
-Тэр чинь ду...

Сэтгэгдлүүд (0) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2007-05-16 - Тэнгэр шиг бай

Бичсэн: gereltuya Ангилал: Шүлэг

Надад энэ шүлгийг магтаад ч юм уу? ийм тийм гэж үнэлэлт өгөх эрх байхгүй. Агуу хүн хэзээд агуугаараа үлдэж, хүмүүст ухаарал, эрам, итгэл басхүү өөрийн гэсэн бодролыг өгөх юм. Энэ шүлгийг одоогоос нилээд олон жилийн өмнө Дашбалбар агсан өөрийн хүү Ганбаатар, хүүгийнхээ найз Дэлэг нарыг Энэтхэг улсад буяны мөр хөөхөөр явахад нь зортулан бичсэн юм гэсэн.                                                                       

 О.Дащбалбар
Тэнгэр шиг бай

Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!
Тэвчээр барагдаж, нөх...

Сэтгэгдлүүд (0) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2007-05-16 - Өөрийгөө чамламаар...

Бичсэн: gereltuya Ангилал: Эргэцүүлэл

Цаг хугацаа намайг эс хүлээн урсаж байна. Цаг хугацаа өнгөрөхийн хирээр юм бүр өөрчлөгдөж, хөгжин дэвшиж эсвэл намаг балчигт шигдэж байх шиг. Харин би л өөрчлөгдсөнгүй. Дахиад сургуульд суръя гэхээр хүүхэддээ санаа зовоод, ямар нэгэн бизнес эрхэлье гэхээр эрсдлээс айж суусаар байгаад хугацаа алдсан юм шиг байна. Уул нь би өөрийгөө их үнэлдэг байсан юм. Хэнээр ч заалгахгүй хийх ёстойгоо хийгээд, авах зүйлээ аваад алдахдаа алдаад явж чадна гэж ирээд л боддог бардам байж. Харин одоо хань ижил, үр хүүхдийнхээ өмнө хүлээх хариуцлага байгаа болохоор ингэж юм бүхнээс бэргээд байна уу? эсвэл төрөлхийн...

Сэтгэгдлүүд (3) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2007-05-14 - Цаг гарга

Бичсэн: gereltuya Ангилал: Шүлэг

Энэ шүлгийн нэрийг мэдэхгүй болохоороо өөрийнхөөрөө цаг гарга гээд нэрлэчихлээ. Эхлээд энэ хэдхэн мөрүүдийг уншчих. Магадгүй та мэддэг байж болох юм. Харин хэрэгжүүлж байсан уу? Үнэхээр доорхи зүйлсийн алинд цаг гаргаж чадаж байна, алинд нь цаг гаргаж чадахгүй явна вэ? Хариулах гээд оролдоод үзээрэй.

Бяр чадлын ундарга тул бодож сэтгэхэд цаг гарга
Бага залуу харагдах тул тоглож наадахад цаг гарга
Орчлонгийн жам өршөөлгүй тул мөргөж сүсэглэхэд цаг гарга
Оюун ухаан дундрашгүй тул уншиж мэдэхэд цаг гарга
Ариун хишиг бурханых тул хайр сэтгэлдээ цаг гарга
Аз жаргалын харгуй тул найз нөхөддөө...

Сэтгэгдлүүд (1) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2007-05-13 - Сэтгэл эрхтэн мөн үү?

Бичсэн: gereltuya Ангилал: Зүгээр л

Ийм нэргтэй нийтлэлийг хальт харав. Унших гэсэн боловч хүний барьж яваа сонинг гуйлтай биш. Уучлаарай. Энэ хэзээний ямар сонин бэ? гэж  түүнээс асуувал "энэ үү? хэмээн гайхасхийснээ, нилээн дээр үеийнхээ " гэчихээд явж одов. Соини зардаг мухлаг дээр очиж нилээд хэдэн сонинг харсан ч миний сонирхосон тэр "Сэтгэл эрхтэн мөн үү" нийтлэл алин дээр нь ч алга. Угаасаа ямар нэг юмыг уншихыг, харахыг хүсвэл санасандаа хүрэхээс нааш сэтгэл амрдаггүй "тэнэгдүү" зан маань одоо хир тэр нийтлэлийг уншихсан гэсэн хүслийг оволзуулсаар байна.  

Үнэхээр олж уншиж чадахгүй бол та нөхөдтэй хамт сэтгэл эрхтэн мө...

Сэтгэгдлүүд (0) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2007-05-12 - Надад хэлэх үг байна

Бичсэн: gereltuya Ангилал: Үзэл бодол

Өнөөдөр монгол орны хөгжил хаашаа яваад байнаа. Иргэн хүнийхээ хувьд надад хэлэх үг байна. Би сэтгүүлч мэргэжлийг эзэмшиж түүгээрээ бага ч гэсэн ажилласан. Ер нь монголд хэвлэл мэдээллийн салбарт ажиллахад хэцүү. Өөрийг магтаж өргөмжлөхөд дуртай байдаг хэдий ч алдаа дутагдлыг нь шүүмжилж, бузар булхайг нь илчлэхэд дургүйцэж эрх мэдэл алыан тушаалаараа дарамтлагсад олон. Дуучин, жүжүичин нь ч яахав. Ирээд доромжлоод нөгөө муу сэтгүүлчийг чинь нүдийг нь бүлтэлздэл загнаж байгаад яваад өгнө. Харин улс төр, бизнесийн хүрээнийхэн бол сүр хүчээ үзүүлж шүүх цагдаагаар шалгуулж хэдэн арван саяар нэр х...

Сэтгэгдлүүд (2) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
Хуудас: 100 » Нийт: 106
Өмнөх | Дараагийн

Миний тухай

ЯМАГТ УРАГШАА ЯГ ЦАГ ШИГ

Сүүлийн бичлэгүүд

. ТАЙВАНЬД ИРЭЭД СУРЧ БАС ИЛҮҮ ИХЭЭР ОЙЛГОЖ БУЙ ЗҮЙЛС МААНЬ
. Тайваньд Тэтгэлэгтэй суралцацгаая!!!
. Та ганцаараа биш ээ !
. Хүссэнээрээ амьдрах хэцүү юм.
. Өөрийн хэргээ бүтээсэн л бол боллоо!
. Ингэвэл яаг монгол хөгжих юм байна.
. Ном хэвлүүлэхэд минь туслаарай!
. Эмнэлэгийн эргэлт
. Монголдоо Speaking Club нээх хүслийг минь хэн ч дарж чадахгүй ээ
. Мөнгөө хэмнэ, энэ бол бодит хэмнэлт
. Хуучин хүү
. Гадаадад сурах Тэтгэлэг
. haalttai
. ГАДААДАД СУРАЛЦАХ, TOEFL-д бэлтгэхэд юу таньд саад болж байна.
. картын ар
. ГАДААДАД 4 жил уу? Монголдоо 3 жил үү?
. ҮНЭН гэдэг өөрөө ҮНЭН юм уу?
. 1000 жилийн ганцаардал
. Тайваньд тэтгэлэгтэй суралцацгаая
. анлиар эсээ хэрхэн бичих бэ?
. Taiwan улсад суралцах амар, хялбар, энгийн, төвөггүй боллоо.
. iBT TOEFL-д амжилттай бэлтгэх зөвөлгөө 3
. iBT TOEFL-д амжилттай бэлтгэх зөвөлгөө2
. эмэгтэй хүний үс нь урт ухаан нь богино
. Япон улс хоёр дах газар нутгаа Монгол улсын Өмнөговь аймгаар сонгосоныг МУ засгийн газарт мэдэгдэх байх
. Тийм ээ Манай блогчид Өглөөний хүн юм байна аа
. Та энэ гадаад үгийг хялбараар цээжлээд үздээ.
. та хахууль авсан уу?
. хулганы насыг хоёр дахин нэмлээ
. цагаан сарын шинийн нэгний мэнд хүргэе

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Найзууд
. Email Me
. RSS тандагч
. English room

Найзууд

. Friska
. Tsoomii
. batmunkh
. lg
. gereltuya
. arch_tseegii
. arius
. Sophia
. Zurai
. gvn
. huslen
. Зүрхний гэрээслэл
. Золоо
. enerel_ohin
. Misheel