Монгол залуус TOEFL 120

. 2007-03-23 - Б.Лхагвасүрэн : Чамдаа би хайргүй байхын аргагүй

Бичсэн: lg Ангилал: Шүлэг
- Гэргийдээ
Уул бууралтахад ухаарч хамт байлаа
Урийн шувууд ирэхэд ганганаж хамт байлаа
Найр хайрын дунд уярч хамт байлаа
Нас насын хөлд улирч хамт байлаа
Чамдаа би хайргүй байхын аргагүй

Өвөг дээдсээ нутаглуулахад уйлж хамт байлаа
Өлгий жингэ хоёр оёход инээж хамт байлаа
Үүр нарны ээлжинд үргэлж хамт байлаа
Үхэхгүй юм шиг ургаж хамт байлаа
Чамдаа би хайргүй байхын аргагүй

Он жилүүдийн урсгалд элж хамт байлаа
Од харваж унахад эрж хамт байлаа
Дэргэд чинь байгаа төртөө зүүдэлж хамт байлаа
Дээлийнхээ бага энг...
Сэтгэгдлүүд (2) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2007-03-23 - Б.Лхагвасүрэн : Сул асгарах нулимс чинь ...

Бичсэн: lg Ангилал: Шүлэг
Б.Лхагвасүрэн : Сул асгарах нулимс чинь ...

Сул асгарах нулимс чинь
Энгэртээ бүдэрдэг нь худлаа
Суугаа өрөвдөж байгаа
Миний л сэтгэлийг л норгодог

Дэргэд уйлсан нулимс чинь
Дэрийг чинь нэвтэлдэг нь худлаа
Зүйргүй хайртай надад нэвчиж
Зүүдийг минь хүртэл норгодог

Бөмбөрөөд байгаа нулимс чинь
Хацрыг чинь эсгэдэг нь худлаа
Бөртийж байгаа миний
Халуун голыг зурдаг

Үрчигнээд ирдэг нулимс
Өөрт чинь шингэдэг нь худлаа
Үйлийн үргүй хайртай миний л зүрхэн дээр хатдаг...
Сэтгэгдлүүд (0) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2007-03-07 - Бичлэг №10

Бичсэн: Friska Ангилал: Элдэв зүйлс

Олон улсын эмэгтэйчүүдийн баяр, Мартын 8, Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэнд.

Сонссон хувилбаруудаа бичлээ, өшөө олон цол гуншин, нэр байдаг байх...олон улсын гэснээс хир олон улсад тэмдэглэдэг юм бол доо. Нэг хэсэг чинь тэмдэглэхээ болилоо, 6 сарын сарын 1-нд нэгтгэлээ энэ тэр гээд байсан сүүлдээ эмэгтэйчүүд эсэргүүцсым үү яасын буцаад л тэмдэглэдэг, амардаг болгоцон...нэг өдөр ч гэсэн амарч байвал аштай юу дөө, тэр тусмаа энэ жилийн баярууд дандаа хагас бүтэн сайнаар таарч шатаагаад...олигтой ч амарч чадахгүй, Оросууд шиг нөхөөд амардаг байх хэрэгтэй шд. За тэгээд өнөөдөр чинь ихэ...

Сэтгэгдлүүд (0) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2007-02-21 - Бичлэг №6

Бичсэн: Friska Ангилал: Элдэв зүйлс

Хүн болгоё, бүтээе гэвэл ер нь болдоггүй зүйл гэж ховор байх, гэтэл болохгүй зүйл гэж бас байх...зарим хүмүүс үүнийг л хүлээн зөвшөөрөхгүй, нөгөө би бүхнийг чадна гэсэн зарчимд нь тохирохгүй болохоор зөрчилддөг юм шиг, миний хувьд бол ямар ч зүйлийг болгох талаас нь хичээх хэрэгтэй, тэгээд бүр болоогүй тохиолдолд сэтгэлээр унахгүй байх хэрэгтэй гэж боддог, гэхдээ амьдралд бүх зүйл боддогчлон болох нь ховор, хичнээн мэдэж бодож байсан ч шал өөр үйлдэл гаргах нь энүүхэнд. "Хувь тавилан гээч нь биднийг өөрийн мэдэлгүй сонголт хийхэд хүргэдэг далд ухамсар юм болов уу". Ер нь би хувь тавиланд итгэд...

Сэтгэгдлүүд (2) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2007-01-11 - Р.Эмүжин : Шүхрийн дор

Бичсэн: lg Ангилал: Шүлэг
Р.Эмүжин : Шүхрийн дор


Шүхрийн дор
Шүлэг шигээ алхахад
Сийрэг манан шүргэчин
Сиймгэр хормойн сэрчигнэх нь
Сүүлчийн ганц навч унах мэт
Уйлмаар гунигтай

Бороотой үдшийн гудамжаар
Бодол шигээ алхахад
Хөөрөхийг завдах болжмор мэт
Хөнгөн өсгийн товших чимээ
Хөлийн дор үлдэх нь
Уйдмаар нэгэн хэмтэй.
Нохой мэт зусар бороо
Нойтон шаахай бараадан шогшиж
Норсон сүүлээ ийш тийш савчихад
Бүрх малгайгаараа хууран дагуулаад
Бүрэнхийг туучин намар мэт
Гүйж одмоор. . .


...
Сэтгэгдлүүд (1) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2007-01-11 - Ц.Хулан: ТАНЫ ТӨЛӨӨ

Бичсэн: lg

 


Ц.Хулан: ТАНЫ ТӨЛӨӨ

Таны төлөө би хундага өргөдөг
Таны төлөө бурханд мөргөдөг
Тоосонцор оддыг хэлхэн дүрийг чинь тэнгэрт зурж
Тоогүй олон үдшээр ганцаар алхдаг
Ганцхан тань руу тэмүүлэхдээ
Галд шунасан эрвээхэйн үлгэрийг санадаг

Өнөөх эрвээхэйн даль шатаж дуусахад
Өөртөө зовлон хураах гэж, Танд улам дурладаг
Богд уулын согоо өвс үнгэлэх намрын шөнө
Богинохон зүүдэнд та минь ирж, духан дээр үнсдэг
Олон олон хоногийн цаанаас инээмсэглэл тань гэрэлтэх
Орчлонд өөрийгөө хуурч би жаргалтай явдаг
Таныг илбэсэн салхи, гишгэсэн газрын тань мөрийг хайж
Та...
Сэтгэгдлүүд (0) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2007-01-10 - egel jiriin amidarmaar

Бичсэн: lg Ангилал: Тэмдэглэл
Zugeer l egel jiriin amidarmaar bna ongoruulsen 3 jiliig onoodoriin ontsogoos harval surguuli togsood hichneen mergejileeree ajilaahgyi gej hicheesen ch oor hooloo olj ideh argagyi bolohoor neg ajild orvoo hoorhii. Tegeed  negent orson bolohoor heseg hugatsaand ajillahdaa jaahn ch gesen yum hiiy jaahan ch gesen humuust tuslay gej bodoj hicheeseer neg medehed ooriin erhgyi ajildaa durtai hairtai bolchihjee. Gesen ch ene 3 jild aldsan yum ikh bhaa  naiz  nohod gedeg  @-iin  tsaanaas mend utstai bolj  ger  buliinhen utasnii  tsaanaas l yariltsdag boljee hoorhii . Ogloo garaad l oroi gertee ordog ...
Сэтгэгдлүүд (3) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2007-01-09 - Үнэхээр би чамдаа дурлажээ

Бичсэн: lg Ангилал: Тэмдэглэл

.
Үнэхээр би чамдаа дурлажээ дассан сэтгэл минь хайр болж далласан зүрх минь итгэл өргөж далдын аялгуунд уяран догдолж дандаа чамайгаа мөрөөдөх болж хүсээд ирээгүй аз жаргал хүрээд ирж надад холдож чадахгүй чам руу тэмүүлж үнэхээр би дурлаад байна чамдаа. . .

Sain uu xairaa
Chamdaa ene zahai unshij bgaa ueiin mendiig hurgey.Onoodor hairaa neted bhgyi bolohoor xair ni ulam ikh sanaad bna. Xairaa odorjin ajil hiigeed jaahan yadarsan ch xairiigaa @d orood ireheer ooriin erhgyi ineemsegleed  odorjin hurimtlagdsan buhimdal yadargaa arilchih shig boldog yum aa....

Chi  mini minii amidr...
Сэтгэгдлүүд (0) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2006-12-29 - Шинэ жилийн мэнд хүргэе!

Бичсэн: lg
Он цагийн тооллоор учран золгож байгаа шинэ жилээ
Од хийморь, орчлонгийн сайн сайхан бүхнийг билэгдэн угтаж,
Амжилт бүтээлийн гэрэл цацарсан
Аз жаргалийн мөнгөн жимээр
 Урам зориг хүсэл тэмүүллээр дүүрэн
Угтах он айлчлан ирлээ.
Цалгилан долгилон он солигдож
Цасан өмсгөл ертөнцийг бүрхэж
Оюу эрдэнийн өнгөөр орчлонг чимж
 Одот тэнгэрийн зурваст 2007 он түглээ.
Шинэ жилийн мэнд хүргэе! ...









Сэтгэгдлүүд (1) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2006-12-25 - Ганцхан чамдаа

Бичсэн: lg Ангилал: Шүлэг
     ХАВРЫН ДУУ

Идэрхэн танхилхан нас минь надад эргэхгүй
Ийм л хаврын ногоо хөлийн дор ургахгүй
Инээд алдан, өөдөөс чинь гэнэт харах минь давтагдахгүй
Илбийн юм шиг зөөлөн салхи өнөөдрийнх шиг үлээхгүй
Хайрлах юм намайг одоо л хайрла
Хар үсний минь долгионд хөл алдаж
Хаалганы минь гадна харуулын цэрэг шиг зогс оо. . .
Би яг л энэн хавар шиг, хаврын ногоо шиг
Билгийн цэнхэр тэнгэртээ ирж яваа шувуу шиг
Бидэртэн урсах гол мөрдийн урсгал шиг
Би-бийр нь үгүй зурагдсан сонгодог нэгэн бүтээл шиг!
Хаврын өдөр богинохон, цэцгээ дэлгээд одно
Хайрлах юм бол намайг намар нь ч бас хайрла...
Сэтгэгдлүүд (2) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
Хуудас: 105 » Нийт: 106
Өмнөх | Дараагийн

Миний тухай

ЯМАГТ УРАГШАА ЯГ ЦАГ ШИГ

Сүүлийн бичлэгүүд

. ТАЙВАНЬД ИРЭЭД СУРЧ БАС ИЛҮҮ ИХЭЭР ОЙЛГОЖ БУЙ ЗҮЙЛС МААНЬ
. Тайваньд Тэтгэлэгтэй суралцацгаая!!!
. Та ганцаараа биш ээ !
. Хүссэнээрээ амьдрах хэцүү юм.
. Өөрийн хэргээ бүтээсэн л бол боллоо!
. Ингэвэл яаг монгол хөгжих юм байна.
. Ном хэвлүүлэхэд минь туслаарай!
. Эмнэлэгийн эргэлт
. Монголдоо Speaking Club нээх хүслийг минь хэн ч дарж чадахгүй ээ
. Мөнгөө хэмнэ, энэ бол бодит хэмнэлт
. Хуучин хүү
. Гадаадад сурах Тэтгэлэг
. haalttai
. ГАДААДАД СУРАЛЦАХ, TOEFL-д бэлтгэхэд юу таньд саад болж байна.
. картын ар
. ГАДААДАД 4 жил уу? Монголдоо 3 жил үү?
. ҮНЭН гэдэг өөрөө ҮНЭН юм уу?
. 1000 жилийн ганцаардал
. Тайваньд тэтгэлэгтэй суралцацгаая
. анлиар эсээ хэрхэн бичих бэ?
. Taiwan улсад суралцах амар, хялбар, энгийн, төвөггүй боллоо.
. iBT TOEFL-д амжилттай бэлтгэх зөвөлгөө 3
. iBT TOEFL-д амжилттай бэлтгэх зөвөлгөө2
. эмэгтэй хүний үс нь урт ухаан нь богино
. Япон улс хоёр дах газар нутгаа Монгол улсын Өмнөговь аймгаар сонгосоныг МУ засгийн газарт мэдэгдэх байх
. Тийм ээ Манай блогчид Өглөөний хүн юм байна аа
. Та энэ гадаад үгийг хялбараар цээжлээд үздээ.
. та хахууль авсан уу?
. хулганы насыг хоёр дахин нэмлээ
. цагаан сарын шинийн нэгний мэнд хүргэе

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Найзууд
. Email Me
. RSS тандагч
. English room

Найзууд

. Friska
. Tsoomii
. batmunkh
. lg
. gereltuya
. arch_tseegii
. arius
. Sophia
. Zurai
. gvn
. huslen
. Зүрхний гэрээслэл
. Золоо
. enerel_ohin
. Misheel