. 2011-08-11 - Ганцаараа хоололсон
|
Ганцаараа хоолонд орлоо өнөөдөр. Урьд нь ганцаараа хоолонд орох гэхэд эвгүй санагдаж хэн нэгнийг заавал дуудаж иддэг байж. Харин одоо бол эсрэгээрээ шахуу. Ганцаараа хоол идээд сурчиж. Ганцаараа бодоод сурчиж. Ганцаараа шийдээд сурчиж. Ганцаараа хийгээд сурчиж. Ганцаараа уугаад сурчиж. Ганцаараа дуулаад сурчиж.
Гэтэл хэн нэгэн нь хамтдаа бодъё, хамтдаа шийдэе, хамтдаа хийе, хамтдаа дуулая гэвэл нь яанам энэхэн хүний сэтгэл нтр. ...
|
Сэтгэгдлүүд (10)
:: Шууд холбоос
|
. 2011-08-08 - Сайхан зүүд
|
Уул нь зүүдээ манаж огт чаддаггүй, нэг тийм хайнгадуухан. Тэгсэн сүүлийн өдрүүдэд аягүү зүүдэлж нтр. Заримыг нь манаж. Гоё л юм байна лээ. Бодоод байсан багадаа зүүдээ сайн манадаг байсан шиг. Өглөө сэрэнгүүтээ "ээж ээ, ээж" гээл зүүдээ ярьж өгдөгсөн ... За энэ ч яахуу Оршил
Өчигдөрхөн нэг зүүдэлсэн. Богинохоон хугацааны маш урт зүүд. "Багадаа ус авдаг байсан зуслангийн булаг, модондоо ойрхон. Нэг том саглагар ногоон модны доор хэвтэж байх. Миний охины тэндээс "Ээж ээ" гэж дуудах нь тодоос тод сонсдох. Яг л тэр хэсэгхээн хугацаанд бүх амгаланг мэдрэх шиг. Чимээгүй ундрах булаг, салхинд сэржигнэ...
|
Сэтгэгдлүүд (2)
:: Шууд холбоос
|
. 2011-08-01 - Шар хөдлөөд байнааа
|
Сая хэд хоног сэтгэл санаа тайван сайхан л амарлаа. Ажилаасаан холдоод, бас бус асуудлуудаас хэсэгхэн ч хугацаанд болов хөндий байж, өнөө л хуучин зан, сэтгэлийн хөдлөлөөрөө амар тайван. Тийн өнөө өглөө ажил дээрээ ирээд яг одоо юу хийх ёстой билээ гэж. Эцийн эцэст өөрийгөө өрөвдөж, хэн нэгэнд гомдоллож, хэн нэгнийг эргүүлдэж айлгүйтэх цаг мөн үү гэж. БИ ЯАГААД ИЙМ СУЛ ДОРОЙ БОЛЧИХОВ ДОО гэж өөрөөсөө өчнөөн л асуусан ч нэмэр алга, ингэж асуух өөрөөсөө залхах ч шиг. Юу хийх ёстойгоо мэдэвч, яаж гэдгээ бас л ..... Нэг л дороо эргэлээд байна даа. Хэд хоногийн өмнө хуучин хамт ажиллаж байсан хүмү...
|
Сэтгэгдлүүд (11)
:: Шууд холбоос
|
. 2011-07-27 - сэтгэлээ нимгэлэхсэн
|
Сэтгэлээ нимгэлж бодлоо хөнгөлж сэмхэн хэн нэгэнд дурламаар байна сэрэхүй мэдрэхүй минь унтаж орхиод сэжүүр нь олдохгүй уйтгарын хөнжилд би дарагдчихаад байна.
|
Сэтгэгдлүүд (2)
:: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
|
. 2011-07-21 - өглөө
|
өглөө өнгөрсөн шөнийн зүүд үргэлжлээд байгаа юм шиг үүр цайхаас өмнөхөн үүрэглэх нойронд хэн нэгэн үнсээд холдох шиг дулаахан мэдрэмжтэй нялх багад ээжий ярьж өгдөг байсан үлгэр шиг нэг тийм сэтгэлд дулаан өглөө
ойрд сэтгэл санаа цагаан, тайван дөлгөөн , шатаам халуун биш ч дулаан байна даа.
|
Сэтгэгдлүүд (7)
:: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
|
. 2011-07-16 - Гомдоомооргүй байна
|
Яагаад анзаараагүйн болоо, ёстой бүү мэд. Яагаад ингэж бодлогошроод байгаам болоо, мэдээж хэлсэн үг нь сэтгэгдэл төрүүлсэн ч, сэтгэл хөдөлсөнгүй. Магадгүй тэгж хэлнэ гэж огт санаагүй болоол тэр байх. Бүүр гайхаж сууна. Үнэндээ тэр хүнд жаахан ч гсн урам өгч, илүү утга учиртай байлгах юмсан гэж боддог ч би буруу харьцсан бололтой. Магадгүй өөрийгөө буруу ойлгуулсан байнаь би өөрөө л энд буруутай. Намайг хэр хугацаанд, ямар хэмжээнд мэдэх болоод тэгж хэлсийм болоо. Байгаа бүхнээ зорилна гэж ямар үг болохыг өөрөө мэдэж байгаам болуу. Эсгүүл би яаг есөн шидийн юм бодсоор яваад эргүүтцэн байх. Урь...
|
Сэтгэгдлүүд (0)
:: Шууд холбоос
|
. 2011-07-14 - Гарч уулаа
|
Өнөөдөр 7 сарын 14. Наадам, баярын сүүлийн өдөр, зарим хүмүүсийн ажлын өдөр. Гэхдээ миний амралтын өдөр л дөө.
Гэр гэж цэнгэлдэхийн гадаа байгаам шиг л аймаар. Жаахан ганцаараа баймаар санагдаад ажил дээрээ суужийна даа.
Зарим нэг уулзалтаас бултцан, заримыг нь худлаа мурисан. Ганц нэгийг нь хойшлуулцан. Ямар ч байсан 3 хүнийг уулзахгүй гэж хэлэд гомдооцон. За тэр ч яахуу. Баяр наадмаар уул нь баяртай, наадамтай баймаар, байсан л даа уул нь. Гэвчиг нээх сонин мэдрэмж. Нээх их юм бодоод байгаа мөртөө, юу ч толгойд үлдэхгүй. Хэнтэй ч уулзмааргүй ч юм шиг.........
Яаг бичих гэжийсэн чинь нэг хүн ...
|
Сэтгэгдлүүд (7)
:: Шууд холбоос
|
. 2011-07-06 - Зөвлөгөө №1
|
Өвдөлтийг намдаах бас нэг шилдэг арга
Нүдээ аниад, бодлоо төвлөрүүлээд
ӨВДӨХГҮЙ БАЙНА, ӨВДӨХГҮЙ БАЙНА ГЭЖ НАСНЫХАА ТООГООР ХЭЛЭЭД ЭНЭ БОЛ ӨВДӨЛТ БИШ, ЭНГИЙН Л НЭГ МЭДЭРХҮЙ ГЭЖ ӨӨРӨӨ ӨӨРТӨӨ ШИВНЭНЭ
ДАРААГААР НЬ ШУУД ЯАРАЛТАЙ ЧУХАЛ АЖИЛААН ХИЙНЭ, БАЙХГҮЙ БОЛ ХЭНТЭЙ Ч ХАМААГҮЙ ЧАТЛАНА ӨВДӨЛТ ХЭДИЙН НАМДСАН БАЙНА
Анхаарал тавьсанд баярлалаа
...
|
Сэтгэгдлүүд (2)
:: Шууд холбоос
|
. 2011-07-05 - Миний найзын төрсөн өдөр
|
юм л даа уул нь. Тэгсэн чинь гээл баахан амьдрал ярихгүй юу. Хэнд ч хамаатайн.
"Магадгүй чамайг хэзээ нэгэн цагт гомдоосон эсвэл уурлуулснаа мэдэж байгаа ч зүрх зориггүйдээ ч юм уу, чиний хэлдгээр худлаа Эхэр зандаа ч юмуу, эсвэл бүүр чинийх шиг бүхнийг зөнд нь орхих аргаа барсан байдалдаа ч юм уу. Нэг л сонин эвгүй, хөндий мэдрэмж төрөөд байхын" гэж хэлмээр ч шиг.
Гэхдээ угаасаа хүсдэг, яг одоо хүсч байгаа нь юу гээ
ЗҮГЭЭР Л ЧИ МИНЬ ӨӨРИЙН ХҮССЭН, ХАЙСАН ТЭР Л САЙХНЫГ МЭДЭРЧ ЭЭЖДЭЭ ЭНХ ТУНХ, АЗ ХИЙМОРТОЙ ХАРАГДАЖ АМАР ТАЙВАН АМЬДРААСАЙ Л ГЭЖ ХҮСЧ БАЙНА ДАА.
өөр ч юу гэхэв
...
|
Сэтгэгдлүүд (9)
:: Шууд холбоос
|
. 2011-06-30 - Crazy love
Бичсэн: Zurai
|
Дуртай дуунууд дунд биш, зориуд энд орууллаа, бас л гоё дуу , Жон Траволтагийн тоглодог нэг киноны саундтрак шиг санагджийна
Crazy Love I can hear her heart beat for a thousand miles And the heavens open every time she smiles And when I come to her, that's where I belong I'm running to her like a river's song She give me love, love, love, love, crazy love She give me love, love, love, love, crazy love She's got a fine sense of humor when I'm feeling low down And when I come to her when the sun goes down Take away my trouble, take away my grief Take away my heartache in the...
|
Сэтгэгдлүүд (4)
:: Шууд холбоос
|
|