Бичсэн: Zurai, 2013-10-10, 07:53
Элсний урсгал шиг алгуурхан жирэлзэх
Цаг хугацаа
Эргээд харахад харин
Эрчлээд тавьсан сум шиг
Сүүдрээ гээн харван одно
Энэ бүх тэнэглэлийг
Эмх замбараагүй бодлыг
Юуг ч юм хүлээсэн итгэлийг
Юунд ч хүлэгдээгүй сэтгэлийг
Хэнэггүй занг
Бодлогогүй үгийг
Увайгүй хүслийг
Омголон
Залуу насыг минь
Туун одох
Цаг хугацаа
Элсний урсгал шиг алгуурхан жирэлзэнэ
Эргээд харахад
Эрчлээд тавьсан сум шиг
Сүүдрээ гээн одно
...