Монгол залуус TOEFL 120

. 2011-02-12 -

Бичсэн: arius

Өвөл
Цонхоор харлаа
Цонхигор цагаан хус ганцаардан гуниглахад
Цас түүнийг гунигийг хуваалцах гэхдээ
Цан хүүргээр чимэх нь үзэсгэлэнтэй

Хавар
Салхивчаа онгойлголоо
Салхи жихүүн ч цаанаа анхилуун үлээж
Саравчны дэргэдэх улиас гөлөглөж, зүлэг нялхран
Санааны мухраас бодол цувуулан сэмрүүлнэ

Зун
Хаалгаа нээлээ
Хаяаагаар нэг ургасан цэцэгс
Хамар цоргион сайхан үнэрээ түгээж
Хаа ч юм орхигдсон дурсамж сэргээнэ

Намар
Навчис шаргалтан хөл доороос ээнэ
Нар харин дээрээс бүүдгэрхэн
Надаас ахиад нэг жилийг авч одохдоо
Найрсаг байх гэж байдгаараа хичээнэ...
Сэтгэгдлүүд (6) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2011-02-05 -

Бичсэн: arius
сэргэлэн салхины сэвшээнд
сэмрээд байгаа үүл нь
сэрээхээс нааш надад ирдэггүй
сэтгэлийн хэдэн үгсийг минь улам далдлана

үүл хураан цуглуулж
өрөөний минь дээр бороо асгаруулдаг асан гуниг
үүлэн чөлөөний нарны цацрагын хэлтэрхийнд дурлаад
өөрөөс минь түрхэн сэтгэл буруулсан байна.

өгүүлэх үг минь улам бүр эгшигээ алдаад
үгүйлээд ч байгаа юм шиг түүнийгээ би /миний гунигийг /



...
Сэтгэгдлүүд (3) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2011-02-01 - нэгэн асуулт....................

Бичсэн: arius Ангилал: Шүлгүүд
агаар мандалд хөрвөөн зугаацагч
рашаан усны шидийг агуулагч нь
идэр залуу насныхаа өнгөөр гайхуулж
урьдын гунигийг огоорон
нисэн дүүлэн явахдаа түүнийг
саруул талаар нэг хайв
аврага моддоос асуув
нуур, цөөрмөөс ирэв
асуулт болгон хариултгүйд
асгаруулан уйлахаар нулимс нэрнэ.
Сэтгэгдлүүд (7) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2011-02-01 -

Бичсэн: arius
Уугих тамхины утаанаас
Ургуулан үзсэн дүрс
Урдын гуниг болов уу?
Уг нь би чамайг санаагүй

Хэлэх үгсээ
Хэцэн дээр ганц нэгээр нь хатаагаад
Хэтэрхий хурц наранд шатахаас өмнө
Хэн нэгэнд уншуулахсан

Хэлбэр хоосон ............
Сэтгэгдлүүд (1) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2011-01-11 - Би энэ дуунуудад дуртай

Бичсэн: Золоо
Модерн токинг гээд хамтлагийн дууг сонсож үзээгүй хүмүүс монголд бараг байхгүй тэ. Хар шар хоёр залуу байдаг даа. Нэг нь НОРА гэсэн хүзүүний зүүлт байнга зүүцэн л байжыдаг хэхэ. 90-ээд онд дэлхий нийтийг доргиож байсан хамтлаг шүү дээ. Би энэ хамтлагийн хэдэн сайхан дуунуудад нь учиргүй дуртай юм байгаан. Тэгээд өнөөдөр тэр дуунуудаа оруулъя гэж шийдлээ л дээ. Сайхан сайхан дуунууд шүү....
Сэтгэгдлүүд (0) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2011-01-03 - АББА-тай шинэ жил

Бичсэн: Золоо
Бүгдээрээ шинэ оноо сайхан тэмдэглэв үү? Яаж тэмдэглэв дээ. Би нь шинэ жилээ АББА-тай хамт тэмдэглэлээ. Ер нь би жил бүрийн шинэ оныг алдарт дөрвөлтэй хамт угтдаг юм шүү дээ....
Сэтгэгдлүүд (0) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2010-12-28 - Миний та нартаа зориулж буй бэлэг

Бичсэн: Золоо

За та нартаа зориулж байгаа миний бэлэг юм шүү. Шинэ оны мэнд хүргэе.



Сэтгэгдлүүд (0) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2010-12-28 - хуучин оноо үдэж шинэ оноо угтана аа

Бичсэн: arch_tseegii Ангилал: huwiin temdeglel
хуучин он маань их сайхан он байлаа нэг жилийн дотор их л юм болж өнгөрхийн дараа нь бодоход их хурдан өнгөрсөн байхымда дунд нь явжыхдаа бол юугаа ч мэдкү л яваад л байдаг а...
Сэтгэгдлүүд (5) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2010-12-27 - Тоглоом

Бичсэн: Золоо
Багын дурсамж гэнэт сэдрээд болохоо байлаа. Багадаа юугаар тоглодог байснаа бичье гэж бодоод бичих гээд суужийн. Би чинь 90-ээд оны нэгэн төлөөлөгч шүү дээ. Тийм болохоор арай гайгүй. Тоглоом ч их элбэг байсан байх. Ямар соц нийгэм биш. Би тэр үед байгаагүй. Түүний амтыг ч мэдэхгүй. Буланг нь ч амталж үзээгүй юм чинь. За жоохон хазайчлаа. Тоглоомын тухай үргэлжлүүлцгээе. ...
Сэтгэгдлүүд (0) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2010-12-10 - Блог сайтуудын тухай л

Бичсэн: Золоо
Ирээдүйд блог сайт ажиллуулах хүн чинь бусад блог сайтуудыг бас их ажиглалаа. Тэгээд хөөрхөн дүнэлт гаргачлаа шд. Ямрав дээ. Одоо бичий л даа. ...
Сэтгэгдлүүд (7) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
Хуудас: 23 » Нийт: 106
Өмнөх | Дараагийн

Миний тухай

ЯМАГТ УРАГШАА ЯГ ЦАГ ШИГ

Сүүлийн бичлэгүүд

. ТАЙВАНЬД ИРЭЭД СУРЧ БАС ИЛҮҮ ИХЭЭР ОЙЛГОЖ БУЙ ЗҮЙЛС МААНЬ
. Тайваньд Тэтгэлэгтэй суралцацгаая!!!
. Та ганцаараа биш ээ !
. Хүссэнээрээ амьдрах хэцүү юм.
. Өөрийн хэргээ бүтээсэн л бол боллоо!
. Ингэвэл яаг монгол хөгжих юм байна.
. Ном хэвлүүлэхэд минь туслаарай!
. Эмнэлэгийн эргэлт
. Монголдоо Speaking Club нээх хүслийг минь хэн ч дарж чадахгүй ээ
. Мөнгөө хэмнэ, энэ бол бодит хэмнэлт
. Хуучин хүү
. Гадаадад сурах Тэтгэлэг
. haalttai
. ГАДААДАД СУРАЛЦАХ, TOEFL-д бэлтгэхэд юу таньд саад болж байна.
. картын ар
. ГАДААДАД 4 жил уу? Монголдоо 3 жил үү?
. ҮНЭН гэдэг өөрөө ҮНЭН юм уу?
. 1000 жилийн ганцаардал
. Тайваньд тэтгэлэгтэй суралцацгаая
. анлиар эсээ хэрхэн бичих бэ?
. Taiwan улсад суралцах амар, хялбар, энгийн, төвөггүй боллоо.
. iBT TOEFL-д амжилттай бэлтгэх зөвөлгөө 3
. iBT TOEFL-д амжилттай бэлтгэх зөвөлгөө2
. эмэгтэй хүний үс нь урт ухаан нь богино
. Япон улс хоёр дах газар нутгаа Монгол улсын Өмнөговь аймгаар сонгосоныг МУ засгийн газарт мэдэгдэх байх
. Тийм ээ Манай блогчид Өглөөний хүн юм байна аа
. Та энэ гадаад үгийг хялбараар цээжлээд үздээ.
. та хахууль авсан уу?
. хулганы насыг хоёр дахин нэмлээ
. цагаан сарын шинийн нэгний мэнд хүргэе

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Найзууд
. Email Me
. RSS тандагч
. English room

Найзууд

. Friska
. Tsoomii
. batmunkh
. lg
. gereltuya
. arch_tseegii
. arius
. Sophia
. Zurai
. gvn
. huslen
. Зүрхний гэрээслэл
. Золоо
. enerel_ohin
. Misheel