Монгол залуус TOEFL 120

. 2010-09-25 -

Бичсэн: arius Ангилал: Гэгээн бодол
надаас он жилүүдийг хулгайлдаг ч
намарт би дуртай байлаа
навчисаа гөвсөн модыг хараад гуниглахгүй
нахиалах хаврын тухай боддог байлаа

орхиод явах хэн нэгэнтэй болоод
одоо л би бусдын гунигыг ухаарах шиг
оюутан насны уянга энэ юм хойно
олон шөнөөр ганцаардлаа ч

чамайг би хүлээнээ

Сэтгэгдлүүд (9) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2010-09-23 - Хавар, зун, намар, өвөл...ахиад хавар

Бичсэн: Friska Ангилал: Элдэв зүйлс
 Энэ миний хамгийн сүүлд үзсэн хамгийн сайн кино. Солонгосын найруулагч Ким Кидукийн. Боловсрол сувгаар Лхагва гариг бүрт дэлхийн шилдэг кино гардаг, тэр цувралаар гарсан юм. Боловсрол дуу оруулалт, орчуулга сайтай суваг санагдаад байдын.

Буддын гүн ухааныг гайхалтай гаргаж ирсэн, бид учраа мэдэхгүй байхдаа үйлийн үрээ үйлдэж эхлэх юм даа. Магадгүй үйлдэхийн тулд үрийг нь амсахын тулд л хүн амьдардаг байх. Мөнхийн тойрог: хавар, зун, намар, өвөл...ахиад хавар. 
Гэснээс шоронгоос суллагдаж ирээд бясалгаж эхлэдэг, өөрөөсөө чулуу зүүгээд уул руу гардаг тэр дүрд Ким Кидук өөрөө тоглосийн байна....
Сэтгэгдлүүд (12) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2010-09-18 - Инээд ч хүрэх шиг

Бичсэн: Zurai Ангилал: Би биш
Гэртээ хоолоо хийчээд гэнэтхэн гармаар санагдаад, гэгэлзээд, тэсэхгүй гараад нетэд сууж байхын, өөрийгөө жоохон саатуулмаар ч шиг. Хүнүүстэй ч уулзах сонирхол алга үнэнийг хэлэхэд. Жоохон юм бичиж, уянгын дуу, аяз сонсож өөрийгөө тайтгаруулдымуу гэж.
Зарим найзууд зөвлөж байхын: Одоо гялс нэг өөр хүн олоол зугаацаал, тээл болоо ш дээ ингэнээ. тийм ээ, гүүд айдий. Гэвч одоохондоо тийм бодох сонирхол, хүсэл үнэхээр алгадаа, хэсэгтээ ухаан суутлаа энэ асуудлыг авч хэлэлцэхгүй ээ.
Тэр хүнийг ерөнхийдөө бараг бодохгүй байгаа гэж хэлэхэд болно, бодсон ч тэр хүн бол сайн нь ч биш, муу нь ч биш, бус...
Сэтгэгдлүүд (23) :: Шууд холбоос

. 2010-09-16 - Сарны харгуй

Бичсэн: arius Ангилал: Гэгээн бодол
энэ дуунд би оюутан байхын л их дуртай байж билээ. их сайхан утгатай дуу. Удаан сонсоогүй байгаад өнөөдөр сонссон чинь дотно яг л сэтгэлд юу болоод байгааг хэлэх шиг.

Лунная тропа

 

Ночь щекой прижилась к окнам,
Но в её мечтах высоких вновь
Плывет луна, печальна и легка  
Ты тихо смотришь на огонь,  Но ты где-то далеко  

Мне не знакомы эти берега  



Лунная тропа на тёмных волнах   

Лунная тропа тебя уводит    

В мир, где нет и не должно быть места для меня

 В мир, где чужая я  

Я коснуться губ твоих могла,

о я безумно далека  
Как одиноко мне с тобой, прости

И как не жалко всё ...

Сэтгэгдлүүд (10) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2010-09-08 - намрын мэнд

Бичсэн: Friska Ангилал: Элдэв зүйлс
мод хурдан шарлаасай...шав шар нартай өдөр, шав шар ойд, шав шар навчис дунд алхмаар байна. 2-лханаа, биесээ чагнаад л...

Сэтгэгдлүүд (10) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2010-09-02 - Don`t worry Be happy

Бичсэн: Zurai Ангилал: Мэдрэмж


Уйтгарламаар байна
Гунигламаар байна
Уйлмаар байна
Бүүр энэ уйтгараас залхатлаа
Уйтгар гунигийг үзэн ядталаа
Одоо хангалттай ахиж хэзээ ч ийм байдалаа харуулахгүй гэж
Шараа хөдөлтөл
Хорвоод надаас өөр хүн байхгүй мэт төсөөлтлөө
Хэн ч намайг анзаарахаа больтол нь
Уйтгарлаж гунимаар уйлмаар байна.
Хэсэгхээн хугацаанд л найзыгаа зөнд нь орхичих
Хүнийг хэлэлтгүй энэ уйтгараас залхаад ирэхээр нь
Харин та нар тосоод аваарай



...
Сэтгэгдлүүд (1) :: Шууд холбоос

. 2010-08-31 - Хүлээлт гэдэг жингүйдэл

Бичсэн: Zurai Ангилал: Мэдрэмж



Хүссэн ажилдаа орох гэж өдөр тоолон хүлээнэ
Үнэхээр муухай загналаа уучлаарай гээд учираа хэлж ойлголцохыг найзаасаа хүлээнэ
Намайг уучлаарай гээд эргээд ирэхийг чамаас би хүлээнэ

Хүлээх чинь их хэцүү юм байнаа
Хамгийн их шаналгаатай зовиуртай
Цаг хугацаа зогссон ч юм шиг.
Хичнээн өөрийгөө тайтгаруулж аргадлаа ч
Хэн хэнээс илүү чиний л дэргэд байхыг хүсч хүлээж байгаа болохоор.
Хүлээх гэдэг хоосон орон зайд хаа хүрхээ мэдэхгүй жингүйдэхтэй л адил юм





...
Сэтгэгдлүүд (13) :: Шууд холбоос

. 2010-08-25 - найзаа гэж

Бичсэн: arius Ангилал: Өөрийн болоод бусдын тухай
өнөөдөр унтахгүйгээр шийдсэн бололтой би. хааяа өөрийгөө 3дагч хүн болгон төсөөлж, ярих нь надад таалагддаг. өөртэйгөө чи хэн билээ. яагаад ийм үйлдэл хийв, юу хүсээд байгаа хүн бэ гэх мэтээр ярихад хариулт олдохгүй байгаа юм шиг хэрнээ энэ эмэгтэй чинь яаж байнаа гээд бодохоор бүх зүйлсийг ойлгоход арай дөхөмтэй санагдана. хааяа ингэж төсөөлөх чадвар байхгүй болтлоо төөрөхөд хүний үнэнч найз нөхөд л авардаг тийм үү?

гутлаа даахгүй чирсэн балчир байхдаа учраагүй ч
гурван жил хажууд байсан найз минь
гуниг үргээж, сэтгэл дулаацах үгсийг чи
гуйгаагүй байхад яг олоод л хэлдэг.

...
Сэтгэгдлүүд (4) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2010-08-20 -

Бичсэн: arius
Хүн уншиж, бичихээ болихоор олон зүйлсээ алддаг гэдэг үнэн бололтой ялангуяа саруул оюун ухаан, өөрийгөө. уншиж түүнээс авсан мэдлэг чадвар сэтгэлийн хөөрлөө илэрхийлэн бичнэ гэдэг хүний хөгжиж өөрийгөө чадавхижуулж байгаагийн нэг гол хэлбэр юм даа. амьдралд зовлон ч, жаргал ч хүнд ирдэг. энэ үеийг өөрийн хүчээр туулахад өөрийгөө илэрхийлэх чадвар нэн чухал. болж бүтэж байгаа бүхнийг улам сайжруулан улам хичээх хэрэгтэй байтал, болж байгаад нь л сэтгэл хангалуун байсаар цагийг хэсэгхэн жаргалангийн үнээр сольдог хүмүүс бас байнаа. Тэдний нэг болохгүйн тулд тэмцэх хэрэгтэй. Унших бичих хэрэгтэй...
Сэтгэгдлүүд (10) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2010-08-19 - ямар гайхалтай нам гүм бэ

Бичсэн: arius Ангилал: Гэгээн бодол
үнэр, анир, ойн чимээнд
үг хомсдож, үлгэр мартагдахад
үгүйлж хэн нэгнийг, гансрахад
үнэнч найзын яриа

ямар гайхалтай нам гүм бэ

үнэн худлын дэнс хорвоод
үг хэрэггүй ухаарлын эгшинд
үндэс мөчирлөж үргэлжлэх амьдрал хэвлийд нь мэдрэгдэхэд
үрээ хүлээх эхийн сэтгэл

ямар гайхалтай нам гүм бэ

үүр туяарч нар мандтал
өвөрт чинь эрхлэж тэврүүлсэндээ
өөрөөсөө ичиж би нүдээ аньсан
өглөө

ямар гайхалтай нам гүм бэ

...
Сэтгэгдлүүд (9) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
Хуудас: 30 » Нийт: 106
Өмнөх | Дараагийн

Миний тухай

ЯМАГТ УРАГШАА ЯГ ЦАГ ШИГ

Сүүлийн бичлэгүүд

. ТАЙВАНЬД ИРЭЭД СУРЧ БАС ИЛҮҮ ИХЭЭР ОЙЛГОЖ БУЙ ЗҮЙЛС МААНЬ
. Тайваньд Тэтгэлэгтэй суралцацгаая!!!
. Та ганцаараа биш ээ !
. Хүссэнээрээ амьдрах хэцүү юм.
. Өөрийн хэргээ бүтээсэн л бол боллоо!
. Ингэвэл яаг монгол хөгжих юм байна.
. Ном хэвлүүлэхэд минь туслаарай!
. Эмнэлэгийн эргэлт
. Монголдоо Speaking Club нээх хүслийг минь хэн ч дарж чадахгүй ээ
. Мөнгөө хэмнэ, энэ бол бодит хэмнэлт
. Хуучин хүү
. Гадаадад сурах Тэтгэлэг
. haalttai
. ГАДААДАД СУРАЛЦАХ, TOEFL-д бэлтгэхэд юу таньд саад болж байна.
. картын ар
. ГАДААДАД 4 жил уу? Монголдоо 3 жил үү?
. ҮНЭН гэдэг өөрөө ҮНЭН юм уу?
. 1000 жилийн ганцаардал
. Тайваньд тэтгэлэгтэй суралцацгаая
. анлиар эсээ хэрхэн бичих бэ?
. Taiwan улсад суралцах амар, хялбар, энгийн, төвөггүй боллоо.
. iBT TOEFL-д амжилттай бэлтгэх зөвөлгөө 3
. iBT TOEFL-д амжилттай бэлтгэх зөвөлгөө2
. эмэгтэй хүний үс нь урт ухаан нь богино
. Япон улс хоёр дах газар нутгаа Монгол улсын Өмнөговь аймгаар сонгосоныг МУ засгийн газарт мэдэгдэх байх
. Тийм ээ Манай блогчид Өглөөний хүн юм байна аа
. Та энэ гадаад үгийг хялбараар цээжлээд үздээ.
. та хахууль авсан уу?
. хулганы насыг хоёр дахин нэмлээ
. цагаан сарын шинийн нэгний мэнд хүргэе

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Найзууд
. Email Me
. RSS тандагч
. English room

Найзууд

. Friska
. Tsoomii
. batmunkh
. lg
. gereltuya
. arch_tseegii
. arius
. Sophia
. Zurai
. gvn
. huslen
. Зүрхний гэрээслэл
. Золоо
. enerel_ohin
. Misheel