Монгол залуус TOEFL 120

. 2010-03-06 - Хэрэглээ, хөрөнгө оруулалт /лекц/

Бичсэн: huslen Ангилал: Макро эдийн засаг хичээл
Кейнсийн үйлдвэрлэл тэнцвэрийн макро эдийн засгийн загварт эдийн засгийн өсөлтийн хөдөлгөгч хүч нь нийт (үр ашигтай) эрэлт юм. Түүнийг хялбарчилсан байдлаар хэрэглэгчдийн зарлага (с) ба хөрөнгө оруулалт (I) – ын нийлбэртэй тэнцүү гэж үздэг. Хэрэглэгчийн зарлагыг тухайн татвар төлсний дараах орлогын өөрчлөлтөөс үл хамаарах ба хамаарах гэж ангилдаг. Энэхүү хамаарлыг хэрэглээний функциэр илэрхийлж болно. Түүний нөгөө тал нь хадгаламжийн функц байна. Хэрэглээний ба хадгаламжийн муруйн (дээш, доош) шилжилт нь хэрэглэгчдийн хуримтлуулсан баялгийн түвшинд гарсан өөрчлөлт, үнэ ба татвар ноогдуулалт, түүнчлэн хэрэглэгчдийн өр төлбөрийн хэмжээнд гарсан өөрчлөлт болон өрхийн аж  ахуйн хүлээлт, харьцангуйгаар тэдгээрийн орлогод гарч болох өөрчлөлтийг тусгадаг.  Дундаж ба ахиу хадгалах ба хэрэглэх хандлагын үзүүлэлтүүд нь хадгаламж ба хэрэглээний функцийн шинж чанарыг тодорхойлох боломж олгодог бөгөөд тэдгээрийн тусламжтайгаар татвар төлсний дараах орлогын дурын өөрчлөлтөөс хамаарах хэрэглэгчийн зардлын болон хадгаламжийн өөрчлөлтийг төлөвлөдөг. Хөрөнгө оруулалтын зардал нь нийт зардлын нөгөө нэг бүрдэл нь юм....
Сэтгэгдлүүд (7) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2010-03-05 - Сэтгэлрүү шагайгч түүнд Г.АЮУЗРАНА

Бичсэн: gvn Ангилал: Яруу найраг
Сэтгэлрүү шагайгч түүнд гэсэн нэртэй зохиолч Аюурзанын шинэ шүлгийн түүвэр нэлээд хэдэн сарын өмнө хэвлэгдэн гарсан. Уншаад хэдэн шүлэг блогтоо оруулья гэж бодсон боловч номоо хүнд "алдаад" саяхан эргүүлж авсан тул одоо л тийм завдал гарч байна. Өөрт таалагдсан хэдэн шүлгээ доор сийрүүлье.

АМЬДАРЧ АМЖИХ
Огторгуйд хөөрсөн бүх шувуу солонго болохоос өмнө,
Ой санамжаа гээхээсээ өмнө,-
Ондоон гарагаас айсуй солирын чимээ бүдгэрэхээс өмнө,
Сүнсний үүдийг нээхээсээ өмнө,-

Нисч нисч газар буусан навчис гишгэгдээд
Нэг их сайхан цагаан цэцэг болон дэлгэрэхээс өмнө,
Үс чинь тэр дунд ойчихоос өмнө,-
Гэнэтхэн сархийтэл асгарсан бороо
Эргээд үүл болохдоо
             тэнгэрт зүгээ алдаж төөрөхөөс өмнө,
Зүс чинь хийсч гандахаас өмнө,-

Зүүд тэр аяараа их хотыг нөмөрч
             байшин бүрийг нил ягаанаар будаад,
Гоёмсгийг нь мэдрүүлэхээр зэрвэс гэрэл тусгахаас өмнө,
Хэн нэгэнтэй ширтэлцэж гүйцэхээсээ өмнө,-
Зүрх зогсох мэт машины хөдөлгүүр унтарч,
Аниргүй харанхуйд тэнүүлч муур л биеэ сэгсрэхээс өмнө,
Бохио залгитлаа уруулын будаг шимэхээсээ өмнө,-

Амьдарч амжих...амжиж амьдрах...

Үдэш мандсан бүгээн сар гэрлээ нэмсээр
            ...
Сэтгэгдлүүд (8) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2010-03-05 - I am not a beautiful

Бичсэн: gvn Ангилал: Миний бичлэгүүд

Намайг хамгаас үзэсгэлэнтэй гэсэн
хэн нэг нь өнөөдөр
Намайг бүхнээс онцгой гэсэн
хэн нэг нь өнөөдөр
Намайг
Хааяа тэвчишгүй гуньдаг
Хаашаа ч юм нисэхийг хүсдэг
Хачин их тэмүүлэлтэй хэрнээ
Хаашаа ч явдаггүй
Харамсмаар тийм нэгэн гэсэн
хэн нэг нь өнөөдөр
Намайг
Хосгүй сайхан гартай
Хараад ханамгүй харцтай гэсэн
хэн нэг нь өнөөдөр
Харамгүй хэлсэн магтаал бүрт нь баярламаар байвч
Хэн гэдгээ би л мэдэх болохоор
Хөөрч даанч чадахгүй нь
Хөөрч чадахгүйдээ гуньж байна
Үнэндээ, өөртөө гологдох гэдэг хамгийн том гуниг
өнөөдөр миний хувьд
Харин маргааш...хэн мэдлээ.
Сэтгэгдлүүд (7) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2010-03-05 - Зун хэзээ болох вэ?

Бичсэн: gvn Ангилал: Миний бичлэгүүд


Зун хэзээ болох вэ?
Шивэрч буй борооны үзэсгэлэнд автаад
Тагтан дээрээ удаан зогсохсон
Цэлмэж буй тэнгэрийг ширтэн
Цээжээ хөнгөртөл санаа алдахсан
Зун хэзээ болох вэ?
Бариад авмаар бяцхан солонго татсаныг хараад
Яг л хааяа ном уншаад инээдэг шиг ээ
(шоочхон мушилзаж байгаа ч юм шиг )
тийм жаргалтайгаар инээхсэн
Зун хэзээ болох вэ?
Шив шинэ борооны анхилах үнэр цонх тогшоод
Тэвчээр алдран ажилаа хаяаад
Дэггүй жаал шиг гараад гүйхсэн өрөөнөөсөө
Зун хэзээ болох вэ?
Нээрээ, бороо хэзээ орох вэ?
Бурхан минь.
Сэтгэгдлүүд (2) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2010-03-05 - Надад хариулаад өгөөч???

Бичсэн: Зүрхний гэрээслэл
Энэ хорвоо дээр юу хамгийн үнэн бэ???
Сэтгэгдлүүд (7) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2010-03-04 - Хорвоо заримдаа зөвийг нь биш бурууг нь хэтэрхий хүнд шийтгэх юм даа...

Бичсэн: Зүрхний гэрээслэл
Гэр бүлийн нандин харьцаа юун дээр тогтдог юм бол. Би гэр бүлийн нандийн харилцаа эсвэл эцгийн сайхан хайр, халуун үнсэлт, урмын үгсийг мэдрэлгүй өссөн. Гэхдээ би энэндээ хэзээ ч хэнийг ч буруутгаж байгаагүй. Яагаад гэвэл миний ээж надад энэ бүгдийг нөхөж амьдарч ирсэн болхоор. Гэвч яагаад хайрлах гэж хамт байх гэж гэр бүлийг зохиодоггүй гэж үү. Одоо танийг эргээд ир, намайг хайрлаач гэж би хүсэхгүй бас гуйхгүй. Гэхдээ л жаахан харамсах юм. Зөвхөн ээжийгээ хархаараа л. Хамтдаа урт удаан амьдарч байгаа гэр бүлүүдийг охидоо энхрийлж байгаа аав, хамтдаа дэогүүр явж байгаа ээж аавуудыг хараад атаархах сэтгэлээ л гаргах гэсэн юм. Зүгээр л дэргэд нь байж насан туршдаа харж хандахгүй байсан юм бол яах гэж биднийг нэг дор цуглуулсан юм. Яах гэж ээжийн минь залуу халуун насыг нь авсан юм бэ. Зөвхөн та биш таниас өөр хүн ээжийг минь илуу сайхан амьдруулах байсан ч юм билүү. Хэн мэдлээ. Ээж минь хэрвээ танийг насан туршдаа хүлээж гэрт эм гадаа эр болж амьдраагүй байсн бол одоо насан туршийн хэвтрийн биш хоёр хөл дээрээ явах ч байсан юм билүү. Босоод явж байхыг нь хармаар байна. Яагаад оройтов, хаачаад ирэв г...
Сэтгэгдлүүд (4) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2010-03-03 - Далавч нь гэмтсэн шувуу

Бичсэн: gvn Ангилал: Миний бичлэгүүд


Одоохондоо далавч нь гэмтсэн шувуу шиг болчихоод байгаа ийм нэгэн хүн дахиж тэнгэрт нисэх тухай одоохондоо төсөөлж ч чадахгүй байна.
Хэзээ ч намайг нисгэж хүчрэхгүй
Өрөвдмөөр бяцхан далавчаа хумиад
Өндийн босоод цааш алхая даа

гэсэн мөртийг хэзээ билээ бичиж билээ. Яагаад ч юм өөрийгөө далавчтай мэтээр, хэзээ нэгэн цагт бяцхан далавч минь өдөлж гүйцэхээр тэнгэрт нисч эрх дураараа дүүлнэ гэж боддог байлаа. Мэдээж энэ зүйрлэл л дээ. Ер нь хүн яагаад ч юм өөрийнх нь гүнд ямар нэгэн хүч ил гарахаа хүлээгээд нуугдаж байдаг гэдэгт итгэдэг, өөрийгөө онцгой гэдэгт итгэхийг хүсдэг байх. Би ч мөн ингэж итгэдэг, итгэхийг хүсдэг.
Гэвч харсаар байтал өөрийнхөө төсөөлж байснаас огт өөрөөр үйлдэж, харсаар байтал нүдэн дээр миний төсөөлөл доторх "би" нуран унаж оронд нь нэг ийм огт танихгүй ч гэмээр эсвэл ийм ч байхаас өөр аргагүй гэмээр тийм хүн бий болсоор байна. Магадгүй энэ өөрчлөлт хөгжил дэвшил сайн зүйл ч байж мэднэ, эсвэл ерөөсөө хүн угаас ийм байнга хувиарч өөрчлөгдөж байдаг тийм зүйл ч байж мэднэ, эсвэл оноогоод зурчихсан тойргоосоо яаж ч тэлчлээд гарч чадахгүй тийм баригдмал заяатай ч юм билүү.

Ямар ч бай...
Сэтгэгдлүүд (5) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2010-03-02 - 2009 оны хамгийн мэдүүштэй сэтгэл зүйн арван судалгаа

Бичсэн: huslen Ангилал: Сэтгэл судлал хичээл
2009 онд сэтгэл зүйн болон неврологийн  маш олон судалгаа хийгдсэн. Доор дурдах 10 судалгааг хамгийн амьдралд хэрэгтэй бөгөөд мэдүүштэй гэж үзлээ.
1. Хэрвээ та ямар нэгэн үнэтэй зүйл авах болон дурсамжтай цагаа өнгөрөөх боломж хоёроос сонгох шаардлага гарвал цагаа зугаатай өнгөрүүлэхийг илүүд үзээрэй.Сан Францискогийн их сургууль дээр хийсэн судалгааны дүнд таны хийж байгаа зүйлс чинь худалдаж авах эд зүйлсээс чинь хамаагүй илүү аж жаргал өгдөг байна. Үүнд хоёр шалтгаан байдаг байна. Эхлээд бидний дасах чанар бөгөөд ямар нэгэн зүйлийг худалдаж аваад хэдэн долоо хоногийн дараа хүсэл буурах болон нөгөө нь туршлага буюу өөрийн болгохоос илүүтэйгээр энэ нь харилцааг сайжруулж байнгийн өөрчлөгдөж байдаг нь онцлог байна.
2. Эхний сэтгэгдэл үнэлэмж дээр суурилдаг. Байгалийн Неврологийн тэмдэглэл сэтгүүл дээр нийтлэгдсэнээр сэтгэгдэл кодлож үлдээх явцад хамгийн их ажилладаг тархины хоёр хэсэг буюу amygdala болон posterior cingulate cortex нь сэтгэл хөдлөлөөр итгэл үүсч түүнээс эди...
Сэтгэгдлүүд (0) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2010-03-01 - бла бла бла

Бичсэн: Friska Ангилал: Элдэв зүйлс
Үнэгчлэгч ганц өдөр амарсаныг далимдуулан соёлын довтолгоонд өртөхөөр 2-лаа гараад өгөв. Гипстэй гартай байж миний тэнэх дуртайгээ..энд тэнд оччоол хувцаа өмсүүлж этэр...нэг л их халамжлуулсан хүн байх чинь бас аштайхан. 
СТӨ орлоо...нөгөө Би эр хүнд хайртай гэж жүжиг үзий гээд. Касст нь билет нь дуусцан, хажууд нь дамлагч этгээд 2 дахин үнэтэй хэлж байна. даварцийн...ер нь кассаараа зардаг юмуу, шууд л дамлуулчдаг юм бишүү гэж дургүй хүрээд болилоо. Драм дээр өчнөөн л жүжиг үзэж байсан, ингэж билет нь дамлагдаж байсныг санакүүн байна. СТӨ-МИА.
Цагаан хоол идүүлээд хаясан, муухай гэж хэлээгүй ч дараа нь жоохон байжийснаа өлсөөд байна гээд гоншигноод. хоол идэнгээ дараагийн зогсоолоо төлөвлөөд Дуурь орсон чинь Шопены төрсөн өдрийг тэмдэглээд. Анх удаагаа л төгөлдөр хуурын тоглолт, бас балет үзлээ...чих нүд баяссан гэж жигтэйхэн. Тэгээд тарчаад довтолгоонд дутуу өртсөн мэт мэдрэмжийг Адам гэж кану үзэж нам дарав.
Кино өөрөө яриа багатайг хэлэх үү, хойно суусан 2 хүүхэн дуу оруу...
Сэтгэгдлүүд (8) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2010-02-28 - Нийт эрэлт, нийт нийлүүлэлт /тест бодлого дасгал/

Бичсэн: huslen Ангилал: Макро эдийн засаг хичээл
1.     Нийт эрэлтийн муруй нь баруун тийш шилжилт хийх нь юуг тусгаж чадах

  вэ?

а) Үнийн түвшин ба бодит үндэсний нийт бүтээгдэхүүний хэмжээ нэгэн зэрэг өссөнийг.

б) Бодит үндэсний нийт бүтээгдэхүүний хэмжээ өсөөгүй үед, үнийн түвшин өссөнийг.

в) Үнийн түвшин өсч, бодит үндэсний нийт бүтээгдэхүүний хэмжээ буурсныг

д)  Өмнөх бүх хариулт буруу

2      Нийт эрэлтийн муруй нь баруун ба зүүн тийш шилжилт хийх үр дүн адилхан гэвэл:

а) Энэ шилжилт  нийт нийлүүлэлтийн муруй нь хэвтээ хэрчим дээр

явагдана.

б) Энэ шилжилт нь нийт нийлүүлэлтийн муруйн босоо хэрчим дээр явагдана.

в) Энэ шилжилт нь нийт нийлүүлэлтийн муруйн завсрын хэрчим дээр явагдана.

г)  Эдийн засаг нь зогсонги байдалд байна.

д)  Өмнөх бүх хариулт буруу.

3      Хэрэв үнэ өсч, үйлдвэрлэлийн хэмжээ буурч байвал энэ нь дараах шалтгаантай холбоотой:

а) Нийт эрэлтийн муруй баруун тийш шилжсэнтэй.

б) Нийт эрэлтийн муруй зүүн тийш шилжсэнтэй.

в) Нийт нийлүүлэлтийн муруй зүүн тийш шилжсэнтэй.

г) Нийт нийлүүлэлтийн муруй баруун тийш ...

Сэтгэгдлүүд (6) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
Хуудас: 40 » Нийт: 106
Өмнөх | Дараагийн

Миний тухай

ЯМАГТ УРАГШАА ЯГ ЦАГ ШИГ

Сүүлийн бичлэгүүд

. ТАЙВАНЬД ИРЭЭД СУРЧ БАС ИЛҮҮ ИХЭЭР ОЙЛГОЖ БУЙ ЗҮЙЛС МААНЬ
. Тайваньд Тэтгэлэгтэй суралцацгаая!!!
. Та ганцаараа биш ээ !
. Хүссэнээрээ амьдрах хэцүү юм.
. Өөрийн хэргээ бүтээсэн л бол боллоо!
. Ингэвэл яаг монгол хөгжих юм байна.
. Ном хэвлүүлэхэд минь туслаарай!
. Эмнэлэгийн эргэлт
. Монголдоо Speaking Club нээх хүслийг минь хэн ч дарж чадахгүй ээ
. Мөнгөө хэмнэ, энэ бол бодит хэмнэлт
. Хуучин хүү
. Гадаадад сурах Тэтгэлэг
. haalttai
. ГАДААДАД СУРАЛЦАХ, TOEFL-д бэлтгэхэд юу таньд саад болж байна.
. картын ар
. ГАДААДАД 4 жил уу? Монголдоо 3 жил үү?
. ҮНЭН гэдэг өөрөө ҮНЭН юм уу?
. 1000 жилийн ганцаардал
. Тайваньд тэтгэлэгтэй суралцацгаая
. анлиар эсээ хэрхэн бичих бэ?
. Taiwan улсад суралцах амар, хялбар, энгийн, төвөггүй боллоо.
. iBT TOEFL-д амжилттай бэлтгэх зөвөлгөө 3
. iBT TOEFL-д амжилттай бэлтгэх зөвөлгөө2
. эмэгтэй хүний үс нь урт ухаан нь богино
. Япон улс хоёр дах газар нутгаа Монгол улсын Өмнөговь аймгаар сонгосоныг МУ засгийн газарт мэдэгдэх байх
. Тийм ээ Манай блогчид Өглөөний хүн юм байна аа
. Та энэ гадаад үгийг хялбараар цээжлээд үздээ.
. та хахууль авсан уу?
. хулганы насыг хоёр дахин нэмлээ
. цагаан сарын шинийн нэгний мэнд хүргэе

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Найзууд
. Email Me
. RSS тандагч
. English room

Найзууд

. Friska
. Tsoomii
. batmunkh
. lg
. gereltuya
. arch_tseegii
. arius
. Sophia
. Zurai
. gvn
. huslen
. Зүрхний гэрээслэл
. Золоо
. enerel_ohin
. Misheel