Монгол залуус TOEFL 120

. 2009-10-16 - yu bichmeer bn teriigee l ...

Бичсэн: arch_tseegii Ангилал: minii bodol
    Бvсгvйчvvддээ.
Уруулаан буд бvсгvй минь
Унжуу дорой бvv яв
Нас бол цаасан дээр бичдэг тоо юм
Намбархаж бvv сvйд бол
Хvссэнээрээ л амьдар бvсгvй минь
Хvлээж цөхөрсөн бол хая
Гоо сайхан яв бvсгvй минь
Гологдож биш шилж амьдар
Гадсан өсгийтэй ганган шаахай
Гархи гоёл бvгдээн зvv
Сайхан vнэр биедээн шингээж
Салхи татуулан инээмсэглэж яв
Салах хагацлан дуу бvv аялаа бvсгvй минь
Сарны гоо гvнж мэт инээмсэглэж амьдраарай.
 

...
Сэтгэгдлүүд (2) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2009-10-16 - yu bichmeer bn teriigee l ...

Бичсэн: arch_tseegii Ангилал: minii bodol
        Өөртөө л итгээрэй
Магтаалын үгэнд бардаад яахав
Үнэн үгэнд хонзогноод яахав
Худалч хүнд хууртаад яахав
Хуурамч хүмүүст гомдоод яахав
Залхуу хүнд найдаад яахав
Замбараагүй явдалтанд үнэмшээд яахав
Амалсан бүхэнд итгээд яахав
Алдсан юманд харамсаад яахав
Арван хуруу тэгш биш дээ
Алдаа оноогоо эргэцүүлж бодно биз
Шударга үнэнийг олоход бэрх дээ
Шулуухан хэлэхэд өөртөө л итгээрэй


Би зохиогоогүй шүү Зүгээр таалагдсан учраас биччихлээ


...
Сэтгэгдлүүд (0) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2009-10-16 - ШҮЛГҮҮД-Б.ОДГЭРЭЛ

Бичсэн: gvn Ангилал: Яруу найраг
Одгэрэл бол үнэхээр сонирхолтой яруу найрагч. Энд оруулсан 3 шүлэгт би хамгийн дуртай. Уншаад эхэлмэгц л шууд өнгө аяс нь мэдэгдэх байх, шууд, хатуу, тэгсэн хэрнээ мэдрэмжтэй шүлгүүд. Яагаад ч юм энэ гурван шүлгийн мөрүүд хамгийн их санаанд ордог юм.
Адгуусан дунд байдаг амгалан цэцэн жинхэнэ зохирол
Анд нөхөд, тамхины утаан дунд алга байгааг мэднэ гэдэг мөрт зугаа цэнгэлийн хоосныг сануулах мэт байдаг.

Нэгэн намрын өдөр уйтгарлаад л байсан юм, тэгээд хамгийн сүүлд оруулсан энэ шүлгийг уншаад учиргүй сайхан мэдрэмж төрж билээ, гудамжинд байгаа навчсыг аваад хадгалан нандигнана гэхээр нэг л гоё ...
Сэтгэгдлүүд (5) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2009-10-16 - Ерөнхийлөх ба нэг бүрчлэх (айхтар гүн бодол)

Бичсэн: gvn Ангилал: Илэрхийлэл
Энэ бичсэн зүйлээ уншсан чинь хэрэндээ "гүн ухаандах" гэсэн юм уу, айхтар л юм бичсэн харагдаж байна. Ердөө миний л бодол, ажиглалт юм даа. Агуулга, үг сонголт, логикийн алдаанууд байхыг үгүйсгэхгүй шүү. Зүгээр л миний дотроос ямар ч шүүлтүүргүйгээр шууд асгарсан бодлын хэлхээс гэж бодон хүлээж авна уу.

ЕРӨНХИЙЛӨХ БА НЭГ БҮРЧЛЭХ

Аливаа зүйлийг ерөнхийлж ярихад сэтгэл зүрхний оролцоо хэрэггүй, зүгээр л тархи ажилладаг. Сэтгэл хөдлөлгүй, хүйтэн хөндийгөөр аливаа зүйлийг ерөнийлж, онолын ерөнхий томьёоллыг нь хэлж болно. Харин “нэг бүрчлээд” ирмэгц л сэтгэл хөдлөнө, сэтгэл өвдөнө, нулимс гарна.

Алив...
Сэтгэгдлүүд (11) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2009-10-15 - Цастай өдрийн бодол

Бичсэн: gvn Ангилал: Илэрхийлэл

 Цас ороод сэтгэл хөдлөөд сайхан байна оо. Сая ажил дээрээ байж байгаад тэсгэлгүй гарч шинэхэн цастай, шинэхэн агаар амьсгалж байгаад орж ирлээ. Цас дусагнан бууж байгаа тэнгэрийг ширтээд зогсоод л байхаар цас унаж байгаа биш харин би дээшээ нисээд байгаа юм шиг “шидэт” бодол төрдөг юм. Миний нисэж байна гэж өөрийгөө төсөөлөх бяцхан нууц арга маань. Борооноос ялгаатай нь цасыг орж байгааг нь нэг бүрчлэн тогтоон харж үзэсгэлэнг нь “барьж” болдог нь гоё шүү.

Нээрээ бороо гэснээс сэтгэл санаагаар унаад өөрийгөө шинэчилмээр, муу муухай бодол бүхнээсээ салмаар байвал ширүүн бороонд шалбайтлаа норох...
Сэтгэгдлүүд (26) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2009-10-15 - Ингэх л гэж...

Бичсэн: gereltuya Ангилал: Шүлэг


Догдлох гэж

Дороо эргэлдэн буух цасыг хүлээдэг

Даарах гэж

Дан цамцтай гадаа зогсдог

Инээх гэж

Эмзэгхэн усан ширхэгийг хүлээдэг

Эмзэглэх гэж

Ийм л өдөр чамайг боддог...



Сэтгэгдлүүд (12) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2009-10-15 - yu bichmeer bn teriigee l ...

Бичсэн: arch_tseegii Ангилал: minii bodol
Өнөө цагт бид улам том байшинтай хэрнээ жижиг гэр бүлтэй, илүү тав тухтай боловч амрах цаг зав багатай, олон эрдмийн зэрэг цолтой ч наад захын мэдлэггүй, өргөн мэдлэгтэй боловч өчүүхэн бодолтой, нэг эхнэртэй боловч олон асуудалтай, илүү анагаах ухаанжиж байгаа ч их өвчин зовлонтой болжээ. Бид аливаад хөнгөн хуумгай хандаж, бага инээж, хурдтай давхиж, түргэн уурлаж, оройтож унтаж, өглөө босохдоо ядарсан сэрж, бага уншиж, зурагт их үзэж, Бурханд цөөн залбирах юм
...
Сэтгэгдлүүд (1) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2009-10-13 - Блогмний намраа гэж...

Бичсэн: gereltuya Ангилал: Зүгээр л
Блогийн маань нүүр хуудас нээээх гоё болчжээ. Сая гэнэт анзаарав шдээ. Бид нэг нэгэндээ дэм өгч чаддаггүй юм шиг санагдлаа. Өнгөрсөн дөрөвдүгээр сард блогмн ажиллахаа болиход Алмас л буруутай мэт аашилж байсан. Би ч гэсэн тэгж байсаан. Хүлээн зөвшөөрнө. Тэрнээс хойш сайт маань сайхан ажиллаж байна. Олон олон өөрчлөлтүүд орж байна. Хийсэн зүйлд нь нэг ч удаа баярлалаа гэж хэлээгүйдээ гэнэт ичих сэтгэгдэл төрөв. Ганц энэ биш л дээ. Өнөөдөр ганцхан надад зориулаагүй ч надад үр ашгаа өгч байгаа олон зүйлүүд байгаа шүү дээ. Тэр болгонд баярлалаа гээд хэлээд сурчихвал... Гэхдээ би оройтоогүй гэж бод...
Сэтгэгдлүүд (15) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2009-10-13 - БИ ХАНГАЛТТАЙ ҮЗЭСГЭЛЭНТЭЙ

Бичсэн: gvn Ангилал: Илэрхийлэл



БИ ХАНГАЛТТАЙ ҮЗЭСГЭЛЭНТЭЙ

Хүний гоо үзэсгэлэн гэж юу вэ? Ямар ч байсан хүн бүр гадаад гоо үзэсгэлэн, дотоод гоо сайхан гэж хоёр өөр зүйл байна гэдгийг ойлгодог.

Хүний гадаад гоо үзэсгэлэнг танихад нэг их цаг хугацаа, хүчин чармайлт шаардлагагүй, хамгийн амархнаар ердөө харах төдийд таньж, хүртэж, баясаж болно. Гадаад гоо үзэсгэлэн ихэнхдээ заяамал, түүнийг бий болгоход хүнээс нэг их хүчин чармайлт шаарддаггүй. Мөн амархан танигддаг сайн талтай ч тэр хэрээр амархан үгүй болж хувирдаг сул талтай.

Таньхад амар байдаг болохоор хамгийн түрүүнд бид хүмүүсийн гадаад гоо үзэсгэлэн дээр тулгуурлаж дүг...

Сэтгэгдлүүд (37) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2009-10-12 - render 2008

Бичсэн: arch_tseegii Ангилал: interior design
Сэтгэгдлүүд (7) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
Хуудас: 50 » Нийт: 106
Өмнөх | Дараагийн

Миний тухай

ЯМАГТ УРАГШАА ЯГ ЦАГ ШИГ

Сүүлийн бичлэгүүд

. ТАЙВАНЬД ИРЭЭД СУРЧ БАС ИЛҮҮ ИХЭЭР ОЙЛГОЖ БУЙ ЗҮЙЛС МААНЬ
. Тайваньд Тэтгэлэгтэй суралцацгаая!!!
. Та ганцаараа биш ээ !
. Хүссэнээрээ амьдрах хэцүү юм.
. Өөрийн хэргээ бүтээсэн л бол боллоо!
. Ингэвэл яаг монгол хөгжих юм байна.
. Ном хэвлүүлэхэд минь туслаарай!
. Эмнэлэгийн эргэлт
. Монголдоо Speaking Club нээх хүслийг минь хэн ч дарж чадахгүй ээ
. Мөнгөө хэмнэ, энэ бол бодит хэмнэлт
. Хуучин хүү
. Гадаадад сурах Тэтгэлэг
. haalttai
. ГАДААДАД СУРАЛЦАХ, TOEFL-д бэлтгэхэд юу таньд саад болж байна.
. картын ар
. ГАДААДАД 4 жил уу? Монголдоо 3 жил үү?
. ҮНЭН гэдэг өөрөө ҮНЭН юм уу?
. 1000 жилийн ганцаардал
. Тайваньд тэтгэлэгтэй суралцацгаая
. анлиар эсээ хэрхэн бичих бэ?
. Taiwan улсад суралцах амар, хялбар, энгийн, төвөггүй боллоо.
. iBT TOEFL-д амжилттай бэлтгэх зөвөлгөө 3
. iBT TOEFL-д амжилттай бэлтгэх зөвөлгөө2
. эмэгтэй хүний үс нь урт ухаан нь богино
. Япон улс хоёр дах газар нутгаа Монгол улсын Өмнөговь аймгаар сонгосоныг МУ засгийн газарт мэдэгдэх байх
. Тийм ээ Манай блогчид Өглөөний хүн юм байна аа
. Та энэ гадаад үгийг хялбараар цээжлээд үздээ.
. та хахууль авсан уу?
. хулганы насыг хоёр дахин нэмлээ
. цагаан сарын шинийн нэгний мэнд хүргэе

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Найзууд
. Email Me
. RSS тандагч
. English room

Найзууд

. Friska
. Tsoomii
. batmunkh
. lg
. gereltuya
. arch_tseegii
. arius
. Sophia
. Zurai
. gvn
. huslen
. Зүрхний гэрээслэл
. Золоо
. enerel_ohin
. Misheel