Монгол залуус TOEFL 120

. 2009-08-21 - Ах дүү дөрөв

Бичсэн: gereltuya Ангилал: Үзэл бодол
Эртээ урьдын цагт биш энэ манай үед ах дүү дөрөв амьдран суудаг байжээ. Их ах нь улаан, удаах нь цэнхэр, түүний дараах нь ногоон, отгон дүү нь шар. Том гурав нь эрэмгий түрэмгийгээрээ алдартай, энд тэндхийн гаруудтай сүлбээтэй, хурааж хумисан хөрөнгө ихтэй, худуутай зүйлийг чамлахааргүй хийчдэг, эвсэж нэгдэж байгаад отгон дүүгээ шоглочихдог эвгүй гарууд юмсанжээ.  Отгон дүү нь нэг удаа олонд тустай үйл хийе гэж олон хүмүүстэй уулзаж, санаа оноог нь цуглуулаад, бодож санаж байгаад, насаар бага ч гэлээ нарийн арга сэдээд ах нарын хийгээгүйг амжаад хийчихэж гэнээ. Угийн шазруун ах нар нь уурандаа...
Сэтгэгдлүүд (18) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2009-08-19 - Сайхан

Бичсэн: gereltuya Ангилал: Зүгээр л
Уйлж суугаад нүүрээ халтартсаныг гэнэт мэдэх сайхан
Уурлаж байгаад хэн нэгэн шоолон инээхийг харах сайхан
Уугаад маргааш нь  шартаад хэвтэх сайхан 
Урагшгүй амьтан гэж хааяа өөрийгөө зүхэх сайхөөн
Сэтгэгдлүүд (6) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2009-08-11 - Булшин дээр минь ирээрэй

Бичсэн: gereltuya Ангилал: Шүлэг
Үхэж үнс болсны минь дараа
Үүрээр булшин дээр минь ирээрэй
Ор мөргүй алга болсон ч гэлээ
Ой ухаандаа чиний дүрийг мартаагүйг минь санаарай
Шил архи, ширхэг лаагаар хань хийгээд 
Шинэхэн өдрийг булшин дээр минь угтаарай
Хэн гэдгийг чинь таних болохоор 
Хэцүү байна гэж дотроо битгий уйлаарай
Хөшөөний минь чулуу тэр л үед инээж
Хөрсөн доорх бие минь инээдээр гэрэлтэх болно 
Хэзээ ч юм бэ намайг явсны дараа
Хэрэг болгож булшин дээр минь ирээрэй... ...
Сэтгэгдлүүд (29) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2009-08-10 -

Бичсэн: Friska Ангилал: Элдэв зүйлс
Тэгтлээ их итгэсэн болохоор
Тэмтэчсээр л явна сохор найдвар дунд...
Сэтгэгдлүүд (13) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2009-08-04 - Амралтаа гэж...

Бичсэн: gereltuya Ангилал: Эргэцүүлэл
Амралтаа авчихлаа. Ажилгүй хэд хоног хэвтэе гэтэл дараа дараагийн олон ажтил хүзүү хоолойгоор татаастай. Өнгөрсөн амралтын өдрөөр аав ээж, ах дүү нартайгаа Хэрлэн голын эрэг дээр очиж хэвтэв. Шумууланд бариулсныг эс тооцвол сайхан байсааан. Гэхдээ тэр хогийг яанаа... Би уул нь хүмүүсийг арай дээрдсэн гэж  бодород байсан чинь андуурал байж. Зураг авсан. Дараа л оруулахаас....
Сэтгэгдлүүд (7) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2009-07-26 - Баярлалаа

Бичсэн: gereltuya Ангилал: Зүгээр л
Дэргэд хэн ч байхгүй олон олон өдрүүдэд
Дэр нэвтэртэл уйлсан олон олон шөнүүдэд
Дэвхцэн баярламаар олон олон мөчүүдэд
Дэндүү ойр байсан блогчин нөхдүүдэд баярлалаа
Алсын Америкаас урам өгдөг товарищ блогийнх
Адлаж загнаж зүхдэг тэр залуу ч блогийнх
Урам өгч хүч сэлбэдэг үгс ч блогийнх
Уучлаарай чи тэнэг үү гэсэн асуулт ч блогийнх
Ганцаардал дундаас чирч ирээд инээлгэнэ
Галзуу мэт аашлах сэтгэлийг хүлж аваад томоожуулна
Эрх чөлөөг надад өгөөд давруулна
Ээдээ энэ блог байгаад л талархана





...
Сэтгэгдлүүд (13) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2009-07-17 - шал дэмий

Бичсэн: Friska Ангилал: Элдэв зүйлс
Заримдаа хөгийн, хогын бодол орж ирэх юм даа...жишээ нь манай ангийн куба охины шүднүүд нь амандаа багтахгүй байх шиг. Харахаар үргэлж л инээгээд байгаам шиг...тэгсэн үгүй юмаа...зүгээр л уруул нь шүднүүдийг нь далдалдаггүй, далдлахын тулд их хүч гаргах хэрэгтэй ч юм шиг. Дандаа ийм байх хэцүү байдаг бол уу гэж бодлоо. Тэнэгийн. Бас нэг удаа хоол идчээд явж байсан чинь модны навч уначихсан байхаар нь намар болжээн ухааны юм бодсон чинь...дандаа зун байдаг газар шт...өөрийгээ баахан шоолов. Тэгсэнээ дандаа ногоон байх хэцүү байдаг бол уу гэж асуумаар санагдлаа моднуудаас...лав залхаж байгаа бай...
Сэтгэгдлүүд (12) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2009-07-08 - Сүүлчийн жил...

Бичсэн: gereltuya Ангилал: Эргэцүүлэл

Саяхан Ренди Пауш гэдэг хүний тухай уншлаа. Компьютерийн инженер мэргэжилтэй, 47 настай энэ хүн амьд явах хугацаа нь хэдхэн хоногоор хэмжигдэж байхад сүүлчийн лекцээ уншиж байж. Өөрийнхөө амьдрал, баяр баясгалан, сайн сайхан зүйлийн тухай ярьж, цугларсан олны өмнө гар дээрээ суниан “Би дөнгөж төрсөн юм шиг эрч хүчтэй” байна гэж хэлж байсан гэдэг. Түүний уншсан нэг цагийн лекц олон мянган америкчуудад үхэл тийм аймаар зүйл биш гэсэн бодлыг төрүүлж, бүтэн цагийн турш алга ташилт дунд өнжсөн ажээ. Залуу харагдах гэж, урт наслах гэж хүн төрлөхтөн дасгал, хоолны дэглэм, бясалгал, гоо сайхны...

Сэтгэгдлүүд (9) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2009-07-07 - Миний төсөөллөөр блогийнхон иймэрхүү...

Бичсэн: gereltuya Ангилал: Зүгээр л
.fullpost{display:inline;}

Энийг блогмн ажиллахгүй байхаар нь спот дээр бичжээсийн. Таг мартах шахаж. Сая санаанд орв. Тэгээд оруулчий гээл...
Төсөөлөл бодит байдал хоёр зөрөхөөр нээх урамгүй, эсүүл бүүр кайфтай байдаг даа. Блогчин найзуудыг анхандаа ингэж төсөөлдөг байв. Ангаахайг байшдээ нээх эрх, намхан, шав шар охин байгаа гэж. Ихээ буурь суурьтай, жижигхэн биедээ багтмааргүй хэрсүү гээд л... Төсөөллөөс зөрсөн юм мэр сэр байгаа ч урам хугараагүй ээ. Харин Жигүүр төсөөлөгдөхгүй байсан л даа. Яагаад гэвэл өөрөө надад "Би тарган халзан бор" этр гээд хэлцэн байсан болохоор. Харин уулзаад, найз...

Сэтгэгдлүүд (12) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2009-07-05 - нээчийдөө

Бичсэн: Friska
Тэр цаг тэр л цагтаа үлджэээ...гэж бодтол бас холдоогүй л байгаа юм байна даа. Сая хэд хоног Орос явж ажил амжуулангаа оюутан цагийн хоёр найзтайгаа уулчихаад ирлээ. Овоо бүтэлтэй явлаа..ямар ч харилцааны мэргэжилгүй над шиг хүн янз бүрийн уулзалт хийгээд ажил бүтээнээ гэдэг бас овоо амжилт шүү кк. Манай хоёр яг л хэвээрээ, ээжүүд л болсоноос биш...намайг ч бас яг л хэвээрээ байна гээд байсан. 2 орой буу халангаа пиав шимж жоол суух шив...хэл бас хэцүү болжчээ...сонин эвгүй хэлэнгүүтээ өөрөөсөө ичиж энтэр. Хэдхэн хоносон болохоор очсон ч юм шиг, очоогүй ч юм шиг..энэ хэд хоног нүд ирмэх зуур ө...
Сэтгэгдлүүд (12) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
Хуудас: 54 » Нийт: 106
Өмнөх | Дараагийн

Миний тухай

ЯМАГТ УРАГШАА ЯГ ЦАГ ШИГ

Сүүлийн бичлэгүүд

. ТАЙВАНЬД ИРЭЭД СУРЧ БАС ИЛҮҮ ИХЭЭР ОЙЛГОЖ БУЙ ЗҮЙЛС МААНЬ
. Тайваньд Тэтгэлэгтэй суралцацгаая!!!
. Та ганцаараа биш ээ !
. Хүссэнээрээ амьдрах хэцүү юм.
. Өөрийн хэргээ бүтээсэн л бол боллоо!
. Ингэвэл яаг монгол хөгжих юм байна.
. Ном хэвлүүлэхэд минь туслаарай!
. Эмнэлэгийн эргэлт
. Монголдоо Speaking Club нээх хүслийг минь хэн ч дарж чадахгүй ээ
. Мөнгөө хэмнэ, энэ бол бодит хэмнэлт
. Хуучин хүү
. Гадаадад сурах Тэтгэлэг
. haalttai
. ГАДААДАД СУРАЛЦАХ, TOEFL-д бэлтгэхэд юу таньд саад болж байна.
. картын ар
. ГАДААДАД 4 жил уу? Монголдоо 3 жил үү?
. ҮНЭН гэдэг өөрөө ҮНЭН юм уу?
. 1000 жилийн ганцаардал
. Тайваньд тэтгэлэгтэй суралцацгаая
. анлиар эсээ хэрхэн бичих бэ?
. Taiwan улсад суралцах амар, хялбар, энгийн, төвөггүй боллоо.
. iBT TOEFL-д амжилттай бэлтгэх зөвөлгөө 3
. iBT TOEFL-д амжилттай бэлтгэх зөвөлгөө2
. эмэгтэй хүний үс нь урт ухаан нь богино
. Япон улс хоёр дах газар нутгаа Монгол улсын Өмнөговь аймгаар сонгосоныг МУ засгийн газарт мэдэгдэх байх
. Тийм ээ Манай блогчид Өглөөний хүн юм байна аа
. Та энэ гадаад үгийг хялбараар цээжлээд үздээ.
. та хахууль авсан уу?
. хулганы насыг хоёр дахин нэмлээ
. цагаан сарын шинийн нэгний мэнд хүргэе

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Найзууд
. Email Me
. RSS тандагч
. English room

Найзууд

. Friska
. Tsoomii
. batmunkh
. lg
. gereltuya
. arch_tseegii
. arius
. Sophia
. Zurai
. gvn
. huslen
. Зүрхний гэрээслэл
. Золоо
. enerel_ohin
. Misheel