Хүүхдийн хүмүүжил, ёс суртахуун гэдэг үг амны уншлага болсон ч бид тэр болгон хүүхэддээ анхаарал халамж тавьж чаддаг билүү? Энэ сэдвээр ярилцахаар “Төгс амлалт” ТББ-ын гүйцэтгэх захирал, гэр бүл судлаач П.Буяндэлгэрийг урьлаа.
- Хүүхдээ “болохгүй”, “боль” гэж хүмүүжүүлдэг уламжлалт хэвшил хэвээрээ л байгаа өнөө үед эцэг эхчүүдэд юуг анхааруулж хэлмээр санагддаг вэ?
- Бид хүүхдээ огт сонсдоггүй. Хүүхдээ өнөөдөр юу хийж, хэнтэй нөхөрлөж, ямар бэрхшээл тохиолдоод байгааг нь ихэнх эцэг эхчүүд мэддэггүй. Гэрээсээ оргохоор завдсан, амиа хорлох гэж оролдсон гээд олон хүүхэдтэ...