. 2011-01-28 - таны өрсөлдөгч би биш
шинэ жилээр би Global Leadership university-н шилдэг оюутан болчоод өөрөөрөө жоохон омогших сэтгэгдэл төрж билээ. Гэхдээ энэ байдал нээх удаан үргэлжлээгүй, гэртээ ирээд телевизээ харан суутал Манай монголоос Дэлхийн шилдэг оюутан болсон нэг эгч, мөн манай эгчийн ангийн охин байсан Даваа гээд охин НҮБ-д ажилдаг гээд, 5 мундаг хүүхэд суун нэвтрүүлэгт орж байлаа. Би тэр нэвтрүүлгийг үзээд тэднээр бахархах, атаархах, өөрийгөө болоогүй байна даа гэж зэмлэх, шар хөдлөх гээд ер л хүний сэтгэл хөдлөлийн бүх шинж чанарыг нэгэн дор бүгдийг нь гаргасан зүйл болсон. Би урьд жил нь өрсөлдөөн гэж чухам юу байдгыг ойлгосон нэгэн. Бага байхдаа би хажуу хашааны хүүхдээс илүү хурдан гүйж түүнийг түрүүлэх ёстой гэж өглөө босдог байлаа. бид байраараа уралдаж гүйдэг байсан юм. тэр үед миний өрсөлдөгч хажуу айлын хүүхэд гэж боддог байлаа. Сургуульд ороод миний өрсөлдөгч бол миний хажууд сууж байгаа хүүхэд гэж боддог байлаа. Харин оюутан болоод миний өрсөлдөгч хажуу хашааны хүүхэд биш, ширээний хүүхэд биш, монголын ч хүүхдүүд ч биш дэлхийн өөр улс орны хүүхдүүд бас мөн юм байна гэдгийг хүлээн зөвшөөрсөн. олон улсын шалгалтанд 6 сар бүтэн бэлдээд шалгалтаа өгөөд тэтгэлэгч хамрагдах гэтэл надаас 2 оноогоор илүү Солонгос улсын хүүхэд хамрагдсан байхыг хараад би мэл гайхаж худгаасаа гарч үзээгүй мэлхий шиг л болж билээ. Хөөх өөр орны хүүхэд бас байгаан байна. гэж бодсон. энэ бол би том болоод миний ажлын байр луу ч тэд бас өнгийн харах болно гэдгийг ч би ойлгосон. хамгийн анх нэгэн англи хэлний сургалтанд сууж байхад нэг багш орж ирээд /баруун тийшээ хардаа, одоо зүүн тийшээ хар та нараас ганц нь л тэтгэлэгт хүрч чадна/ гэж билээ. би үүнийг хэзээ ч мартадгүй юм. Өрсөлдөөн гэдэг хэнийг ч өршөөдгүй цус дайны талбар мэт. Та сэлмээ сайн ирлэж, хуяг дуулга өмсөж дайны талбарт орохгүй бол хаа нэг тэнэсэн сум таныг онож ч магадгүй юм шүү.
|
Сэтгэгдэл бичих ::
Найздаа илгээх ::
|
Сэтгэгдлүүд
|
|
|
|
. 2014-01-21 -