Эдийн засгийн ном зохиолд “Нийт эрэлт Нийт нийлүүлэлт” (AD-AS) –ийн макро эдийн засгийн тэнцвэрийн ерөнхий загварыг янз бүрээр тайлбарладаг. Энэ загварын сонгодог хувилбар нь Сэйгийн хуулийг үндэслэл болгодог бөгөөд дараах байдлаар томъёолж болно.
1. Цалин ба үнэ туйлын мэдрэмжтэй.
2. Юуны өмнө, нийт нийлүүлэлтийг эдийн засгийн өсөлтийн хөдөлгөгч хүч байдлаар авч үздэг.
3. Бүрэн ажил эрхлэлт болон үйлдвэрлэлийн бусад хүчин зүйлүүдийн бүрэн ашиглалтын түвшинд нийт эрэлт, нийт нийлүүлэлтийн тэнцвэрийг зах зээлийн механизм нь хангах чадвартай.
4. Нийт нийлүүлэлтийн хэмжээ ба эдийн засгийн боломжит чадавхи хоёр байнга тэнцэж байх хандлагатай. Ийм учраас нийт нийлүүлэлтийн муруй нь үнийн түвшингийн өөрчлөлт ба үйлдвэрлэгдсэн орлогын тогтмол хэмжээг тусгасан босоо шулуунаар дүрслэгдэнэ.Дж. М. Кейнс нь Сэйгийн хууль болон үнэ цалин хоёрын туйлын уян хатан шинж чанарын тухай сонгодог чиглэлийн үзэл баримтлалыг шүүмжлэн ерөнхий тэнцвэрийн загварын талаар зарчмын ялгаатай тайлбар өгсөн юм. Тухайн үе шатанд түүний шинжилгээ нь зарчмын ач холбогдолтой бөгөөд Кейнсийн онол нь дараах г...