Монгол залуус TOEFL 120

. 2010-06-06 - гарчиггүй

Бичсэн: Friska Ангилал: Элдэв зүйлс
за юу байцгаана,  нөхөд бүгд сайн биз дээ...ногоон өвс, нойтон бороонд бүгд сэтгэл тэнэгэр байгаа гэж найджээн.  ойрд нийгэмшээд ядраад байна бүр, ядрах гэдгийг маш ихээр нойр хүрэх гэж ойлгох юм энд. эмчилгээ гээд тан ууж байгаатай ч холбоотой байж мэднэ, за тэгээд ч угаасаа нэхх сэргэг хүн биш дээ. олон юм нуршаад яахав, universe best songs 2010-ийн ээмэгтэй хөтлөгчийн нуршуу, дэмий олон үгтэйг шүүмжилсээр байгаад өөрөө тийм болохжээн. ubs-2010 гэж зүгээр ч нэг дурдсангүй ээ, аягүй учир шалтгаантай. Түрүүн хэлсэнчлэн нийгэмших гэдэг нь олныг хамарсан үйл явдалд оролцохыг хэлсийн...тэр дундаа...
Сэтгэгдлүүд (12) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2010-05-26 - art - уран зураг үзжыгаарай

Бичсэн: arch_tseegii Ангилал: busad


Б.Вандан 2005 - Ноён торс /тосон будаг/

Энэ манай багшын бүтээл одоо уран зургийн галерейд байдаг.



Ц.Энхжаргал - Мөнхөд оршихуй /тосон будаг/

харин энэ зураг надад таалгдды


 
До.Болд - Усанд орж буй эмэгтэй


2 өдрийн өмнө уран зургийн галерейд манай сургуулийн диплом хамгаалалт болоод тэрүүгээр нэг ороод гарлаа манай дүү нар гайгүү гайгүү самбарууд дэлгэн тависан байнлээ за тэр яахуу харин санаандгүү явжыгаад нөгөө Баттогтох гээд далны ясан дээр сийлдэг хүн байдагдаа тэрний үзэсгэлэн гарч байсын байна галерей дотор тэнэж яваад олоод үзлээ үнэхээр гоё үзэсгэлэн байнлэ
нэг хүний хэлсэн үг байдагдаа ө...
Сэтгэгдлүүд (18) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2010-05-22 - Гутлаа чирсэн нь чамайг тооно

Бичсэн: Zurai
     Өнөөдөр аягүй их ажилтай мөртлөө, жаахан залхуу хүргэсэн өдөр байлаа. Яагаад ч юм нэг хүний тухай бичмээр санагдаад болдоггүй ээ. Бодогдоод салдаггүй, уур ч хүрэх шиг. Жоохон бичүүл тайвширч магад.
     Хэд хоногийн өмнө миний нэг найз хүнтэй суух гэж байгаагаа хэлээд нөхөр болох залуутайгаа танилцуулж бид гурав жоол юм ярьж суусын. "Эээээ, ийм хүн байсымуу" гэж өөрийн эрхгүй л бодогдсон үнэнийг хэлэхэд. Зүгээр л нэг хөдөөний, болхидуу, хээгүй, тостой хар жолооч. Дээр нь сургууль соёл ч гүй хүн. "За арай ч дээ, миний найз явж явж ийм хүнтэй суугаад байхдаа ч яадаг байнаа, цсс" гэж дотроо ...
Сэтгэгдлүүд (19) :: Шууд холбоос

. 2010-05-11 - гарчиг өгөхгүй ээ

Бичсэн: arch_tseegii Ангилал: exterior design
exterior хийх гэж оролдож байгаа нь... /жижэгхэн гарчиг өгвөл/
мэргэжлийн хүнд үзүүлэхээс айхымаа нээрээ
зурж байгаа байшингаа хот төлөвлөлтөөр батлуулах гэж нэг иймэрхүү юм хийгээл ичкуу явуулж байндаа хэхэхэ
ойрд энэ блогтоо өөрийнхээ бүтээлээс оруулаагүй болхоор нэг render оруулчья да

Сэтгэгдлүүд (19) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2010-05-05 - Блогмн-ийнхэн

Бичсэн: Friska Ангилал: Ном зохиол
Гоодаль сэтгүүлийн 5-р сарын дугаар дээр миний орчуулга болон Амонрагийн ярилцлага хэвлэгдсэн байна 



Сэтгэгдлүүд (15) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2010-04-27 - Дэндvv хайртайдаа Чамтай би ханилахгvй ээ

Бичсэн: arch_tseegii Ангилал: яруу найраг
Дэндүү хайртайдаа чамтай би ханилахгүй
Дэргэд чинь өнгөө гээж дээлэнд чинь нулимсаа шингээхгүй
Унаж боссон амьдралд уусан байхыг чинь харахгүй
Уруулд чинь духаа наагаад учирлаж гуйхгүй ээ

Дэндүү хайртайдаа чамтай би ханилахгүй
Хардахын зовлон эдлүүлж хажууд чинь би гоёхгүй
Зовлон жаргалын сүүдэрт зогдор чинь буухыг үзэхгүй
Өвөрт чинь гандаж өөрийг чинь элээхгүй ээ


Дэндүү хайртайдаа чамтай би ханилахгүй
Зүс сайханд хууртаж зүрхээ эмтлэхийг чинь мэдэхгүй
Өнчрөлийн гашуунд сэтгэлээ уян өр чинь сэмрэхийг тэвчихгүй
Өтлөхийн үнэнд гүйцэгдэн Өндрөөс унахдаа өвдөхийг чинь мэдрэхгүй ээ

Дэндүү хайртайдаа чамтай би...
Сэтгэгдлүүд (30) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2010-04-14 - Шоколадчин

Бичсэн: Zurai Ангилал: Мэдрэмж
Сүүлийн бараг нэг сарын хугацаанд би хичнээн ч шоколад идсэн юм бүү мэд. Ерөөсөө л дуртай болчлоо. Өглөө ажилдаа явахдаа нэг шоколад заавал цүнхэлдэг болчиж. Өдөрт тэгээд хэдийг ч идээд байгаан. Сүүтэй, хар, самартай, үзэмтэй гээл. Багадаа сүүтэй, самартай шоколаданд дуртай байж, харин одоо бол хар шоколадыг идмээр байдаг болсон байна. Уг нь бол нээх  чихэр жимс гээд байдаггүйсэн. Яагаад ч юм бүүр идмээр санагдаад байхын. Тамхичин хүн гэдэг шиг, шоколадчин хүн болчихлоо гэж. Харин энэ шоколадыг маань таргалуулдаг, тураадаг, эсвэл бүр сэргээшийн хольцтой байдаг ч гэх шиг.  За тэгээд яадаг ч бай...
Сэтгэгдлүүд (11) :: Шууд холбоос

. 2010-04-13 - Судалгааны ажил: Мөнгөний тооны онол, мөнгөн гүйлгээний хурд эдийн засагт үзүүлэх нөлөө

Бичсэн: huslen Ангилал: Макро эдийн засаг хичээл
Судалгааны ажлын бүтэц:

           1.     Оршил (introduction)

           2.     Онолын үндэслэл (theoratical background)

           3.     Судалгаа (empirical analysis)

           4.     Дүгнэлт (conclusion)

Оршил

        Мөнгөний энгийн тооны онол

       XVI зуунд мөнгөний энгийн тооны онол анх гарсан . Алт мөнгийг Европоос ихээр зөөж                  гүйлгээнд буй мөнгөний тооноос үнэ ихээр хамаарах болсон үетэй холбогдож энэ онол гарсан. Үүнийг анх философич Ж.Боден, Ш.Монтескье, Ж.Локк, Д.Юм мөн сонгодог УТЭЗУ-ын үндэслэгч Д.Рекорда нар үндэслэжээ. Мөнгөний нийлүүлэлт болон инфляцийн хоорондын ...

Шууд холбоос

. 2010-04-09 - хайр байсан юм шиг байна даа

Бичсэн: Zurai
     Урьд шөнө би санаанд ороогүй нэгэн хүнийг зүүдэллээ. Тэр хүнийг бүр мартсан байх гэж бодож байсан чинь гэнэтхэн л зүүдэнд ороод ирлээ. Намайг санасын болов уу ккккккк. Түүнтэй анх танилцсанаас хойш бараг 6 жилийн хугацаа өнгөрчихжээ. Хараад л зүрх минь түг түг хийн догдолдогсон. Надаас хэдэн насаар ах, өндөр нуруутай, бие хаа тэгшхэн, нүдэнд дулаахан сайхан залуу. Магадгүй тэр үеийн гэнэн тэнэгхэн, хөнгөмсөг сэтгэл хөдлөлөөр шохоорхсон, дурласан минь л тэр байх даа. Ангийн эгч ах нар, найзууд намайг ингэж догдлоод байгааг минь мэдээд дургуй байсансан. Миний дүү жоохон байна нтр гээл. Тэхд...
Сэтгэгдлүүд (11) :: Шууд холбоос

. 2010-04-08 - Яруу найраг

Бичсэн: arch_tseegii Ангилал: яруу найраг
Залуугаараа өтөлсөн
Зарим хүн, шүлэг сонирхдоггүй гэнэ.
Яруу найргийг сонирхъё ч гэлээ
Явцуухан ой тойнд нь багтдаггүй бололтой.

Аргагүй ч юм уу даа
Арын уулын модыг хувийн пинд багтааж болохгүй.
Далайн усыг
Данханд яаж багтаах вэ!

Гэхдээ яруу найраг гэдэг
Гэрт хана унийн ширхэг бүхэнд
Өмссөн дээлд утас зүүний хатгаас бүхэнд
Өвөртөлсөн амрагийн уян шивнээний үг бүхэнд байдаг юм.

Хол гүнзгий худгийн уснаа
Ховоо хаяхад үүссэн долгис – яруу найраг мөн.
Хонь сувд мэт бүрхсэн дэнжид
Хоёр хүн уулзаад ширтэлцэх – яруу найраг билээ.

Тэнүүн талд агийн ааг босгож
Тэнхээт морьдийн довтолсон мөр – яруу на...
Сэтгэгдлүүд (6) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
Хуудас: 35 » Нийт: 106
Өмнөх | Дараагийн

Миний тухай

ЯМАГТ УРАГШАА ЯГ ЦАГ ШИГ

Сүүлийн бичлэгүүд

. ТАЙВАНЬД ИРЭЭД СУРЧ БАС ИЛҮҮ ИХЭЭР ОЙЛГОЖ БУЙ ЗҮЙЛС МААНЬ
. Тайваньд Тэтгэлэгтэй суралцацгаая!!!
. Та ганцаараа биш ээ !
. Хүссэнээрээ амьдрах хэцүү юм.
. Өөрийн хэргээ бүтээсэн л бол боллоо!
. Ингэвэл яаг монгол хөгжих юм байна.
. Ном хэвлүүлэхэд минь туслаарай!
. Эмнэлэгийн эргэлт
. Монголдоо Speaking Club нээх хүслийг минь хэн ч дарж чадахгүй ээ
. Мөнгөө хэмнэ, энэ бол бодит хэмнэлт
. Хуучин хүү
. Гадаадад сурах Тэтгэлэг
. haalttai
. ГАДААДАД СУРАЛЦАХ, TOEFL-д бэлтгэхэд юу таньд саад болж байна.
. картын ар
. ГАДААДАД 4 жил уу? Монголдоо 3 жил үү?
. ҮНЭН гэдэг өөрөө ҮНЭН юм уу?
. 1000 жилийн ганцаардал
. Тайваньд тэтгэлэгтэй суралцацгаая
. анлиар эсээ хэрхэн бичих бэ?
. Taiwan улсад суралцах амар, хялбар, энгийн, төвөггүй боллоо.
. iBT TOEFL-д амжилттай бэлтгэх зөвөлгөө 3
. iBT TOEFL-д амжилттай бэлтгэх зөвөлгөө2
. эмэгтэй хүний үс нь урт ухаан нь богино
. Япон улс хоёр дах газар нутгаа Монгол улсын Өмнөговь аймгаар сонгосоныг МУ засгийн газарт мэдэгдэх байх
. Тийм ээ Манай блогчид Өглөөний хүн юм байна аа
. Та энэ гадаад үгийг хялбараар цээжлээд үздээ.
. та хахууль авсан уу?
. хулганы насыг хоёр дахин нэмлээ
. цагаан сарын шинийн нэгний мэнд хүргэе

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Найзууд
. Email Me
. RSS тандагч
. English room

Найзууд

. Friska
. Tsoomii
. batmunkh
. lg
. gereltuya
. arch_tseegii
. arius
. Sophia
. Zurai
. gvn
. huslen
. Зүрхний гэрээслэл
. Золоо
. enerel_ohin
. Misheel