Монгол залуус TOEFL 120

. 2010-02-27 - Сэтгэл гутралд ямар шалтгаанууд нөлөөлдөг вэ?

Бичсэн: huslen Ангилал: Сэтгэл судлал хичээл
Сэтгэл түгшүүр, зовнил болон эрч хүчгүйгээ мэдрэх мэдрэмжийг бий болгодог олон шалтгаан байдаг. Тэдгээр нь бидний өдөр тутмын нэгэн хэвийн амьдралд төдийгүй амьдралын аливаа нэг асуудлыг шийдвэрлэх чадварт нөлөөлнө. Сэтгэл гутралд ороход нөлөөлдөг зарим нэг шалтгааны жишээг дор дурьдлаа: Үхэл хагацал үзэх, гэр бүл салж сарних,Хүнд өвчин тусахХүчирхийлэлд өртөж байсан, хүчирхийлэлтэй нөхцөлд амьдарч байсан буюу өөрийн биеэр хүчирхийллийг харж байсанТөгс төгөлдөр байх үзэл баримтлалХүүхэд төрүүлэх, ажлын дарамт стресс, цэвэршилтийн үе, халдварт өвчин эсвэл гэр бүлийн асуудлыг шийдэх гэх мэт гэнэтийн үйл явдлууд.Мөнгөний асуудал, ажилгүй болох, орон сууцны асуудал, нийгмээс тусгаарлагдмал байдал ...
Сэтгэгдлүүд (2) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2010-02-27 - Сэтгэл гутралд орсон үед өөртөө хэрхэн туслах вэ?

Бичсэн: huslen Ангилал: Сэтгэл судлал хичээл

Сэтгэл гутрал
Сэтгэл гутрал нь тайван тогтвортой нөхцөл байдлаас идэвхигүй, эмзэг ,сул дорой байдал руу шилжих сэтгэцийн үйл явц юм. Хэн нэгнийг сэтгэл гутралтай гэж оношлохын өмнө хэсэг хугацааны туршид тодорхой  шинж тэмдгүүд илэрч байгаа эсэхийг ажиглах хэрэгтэй.
Сэтгэл гутралын үед гуниглах, гутрах, сэтгэлээр унах, түгшүүрлэх, сэтгэл тавгүйтэх зэрэг илрэл бүхий сэтгэлийн сөрөг хөдлөл үүсдэг. Сэтгэл гутралын үед бодол санаа, үг яриа, үйлдлийн хурд удааширна. Мөн тэдний зориг эрмэлзэл, дур хүсэл сонирхол, хэрэгцээ, идэвх санаачлага унтардаг. Удаан хугацаагаар уруу царайлан суух юм уу эсвэл орондоо буруу харан хэвтэх, хоолны дуршилгүй болох буюу бэлгийн сэрэл нь буурдаг. Тэд удаан сэтгэж, нам дуугаар, цөөн үгээр зөөж, тасалдуулан ярьдаг. Ихэнх тохиолдолд асуултанд давтан асуусны дараа “тиймээ”, “үгүй” гэхчилэн ганц нэгэн үгээр хариулна. Өнгөрсөн одоо, ирээдүйн тухай гутранги үзэлтэй болдог. Тэрээр өөрийн сул тал болон амьдралд нь тохиолдсон явдлыг хэтрүүлэн үнэлж, өөрийгөө хэнд ч хэрэггүй мэтээр, хамгийн зовлонтой, хамгийн шившигтэй, хамгийн азгүй хүн гэх мэтээр үнэлдэг. Улмаар амиа хорлох бодол төрөх ба оролдлого хи...

Сэтгэгдлүүд (0) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2010-02-27 - Гэмтлийн дараах сэтгэцийн хямрал /Post-Traumatic Stress Disorder PTSD/

Бичсэн: huslen Ангилал: Сэтгэл судлал хичээл

-Гэмтлийн дараах  сэтгэцийн гэмтэл
-Дайны  үеийн сэтгэцийн гэмтэл

Стрессорын аюул занал, айлган сүрдүүлэлт, тамлан тарчилгах гэх мэт бие махбод хийгээд сэтгэлийн цохилтыг тухайн цаг мөчид нүдээрээ харж, сэтгэлээрээ мэдэрч, биеэрээ туулж өнгөрөөсөн нэрвэгдэгсэд /хохирогчид/ хожим хойно хэдэн долоо хоног, сар жилийн дараа айдас, үзэн ядалт, сэтгэл гутрал гэх мэтийн маш хүчтэй сэтгэлийн дарамт илэрч болно. Ийм сэтгэлийн хямралыг “гэмтлийн дараах сэтгэцийн эмгэг буюу стрессийн хариу үйлдэл” гэдэг. Үүнд нэрвэгдэгсдэд дараах шинжүүд илэрнэ:

Стрессорын цохилт буюу /сэтгэцийн гэмтэл/ авах үед үүсэж байсан тааламжгүй мэдрэмжүүд: тухайлбал, айдас, уур хилэн, үзэн ядалт,өвдөлт, сэтгэл түгшилт буюу бусад сөрөг сэтгэл хөдлөл байн байн хурцадна Нойргүйдэх, хар дарж зүүдлэх ...
Сэтгэгдлүүд (0) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2010-02-27 - Өсвөр насны хүүхдийн сэтгэлзүй

Бичсэн: huslen Ангилал: Сэтгэл судлал хичээл

“Хань мэт зөвлө”

Нас:                10 -12 эрт үе, 13-15 дунд үе, 16-17 хожуу үе,  
Хөгжил:        Бие хүн/Үүргийн сарнилт/Эрс өөрчлөгдөх 
Харилцаа:     Чин шударга байх, найз нөхдийн андгай, тодорхой бүлгийн
гишүүн болох, Гэр бүлээсээ хараат бус байх эрмэлзэл,санхүүгийн хараат       байдлын зөрчил

Түлхүүр үг:    “Би хэн бэ”

  “Би бол давтагдашгүй хүн”

“Намайг тайван байлгаач”
“Надаар бүү оролд”
...
Сэтгэгдлүүд (2) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2010-02-27 - Сургуулийн насны хүүхдийн сэтгэлзүй

Бичсэн: huslen Ангилал: Сэтгэл судлал хичээл

“Харц мэт дагуулж  сурга”

Нас:              6 наснаас сурагч болох / авьяас, чадварын нууцлаг үе
Хөгжил:        Хичээл/хангалтай ба хангалтгүй үнэлгээ
                      Чадвар, Нэр хүнд, Мэдэх, Сурах
Харилцаа:     Бие даасан байдал ба хамтын ажиллагаа
Түлхүүр үг:   “Би чадна” эсхүл “Би чадахгүй”

Хүүхэд сургуульд орох явдал бол гэр бүлийн нийгмийн харилцаанд шинэ өөрчлөлтийг бий болгодог. Тэд амьдралынхаа 12 жилийг ерөнхий боловсролын сургуультай холбох болж байна. Энэ хугацаанд хүний эзэмшвэл зохих ертөнцийн зүй тогтол, шинжлэх ухааныг танин мэдэж, бусдад болон өөртөө итгэн найдах, бие даасан ба хамааралтай байх  хэм хэмжээг ойлгох сэтгэлзүйн суурь боловсролыг эзэмшиж, насанд хүрэгчдийн амьдралд бэлтгэгддэг.
Иймд багш нар бага ангийн сурагчдаа “F” дүнг тавихыг урьтал болголгүй “Чи чадна, чадаж байна” хэмээн өвөрмөц онцлог байдалд тохи...

Сэтгэгдлүүд (3) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2010-02-27 - Сургуулийн өмнөх насны хүүхдийн сэтгэлзүй

Бичсэн: huslen Ангилал: Сэтгэл судлал хичээл

“Хатан мэт асар”

Нас: 3 – 6 нас
Хөгжил: Санаачлагч/Гэмшил,
Төсөөлөл ба бодит мэдрэмж 
Түлхүүр үг:   “Би хэн нэгэн, – эмэгтэй, эрэгтэй”
                       Яагаад?
                       Намайг сонсооч
                       Намайг хараач
                       Надтай хамт хийгээч
                       Ямар учиртайг хэлж өгөөч
                       Би мэдэхгүй, чадахгүй, туршлагаар өлсөж байна 

Энэ насныхны  “яагаад” гэж аливаа юмны учрыг олох гэж эхлэл төгсөлгүй асуулт тавина. Тэд ядарч цуцашгүй маш их энергитэй бяцхан хүмүүс. Монголчууд энэ үеийнхнийг “жаран чавганцын ажил хийж байна” гэдэг.

Өөрийн “би”-гээ тодорхойлж, “би бол би”, эмэгтэй эсхүл эрэгтэй гэдгээ мэдрэх үе. Энэ насныхан эгоцентрик буюу анхаарлын төвд байхыг хүсэн тэмүүлсэн хэвээр байн...

Сэтгэгдлүүд (1) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2010-02-27 - Нялх насны хүүхдийн сэтгэлзүй

Бичсэн: huslen Ангилал: Сэтгэл судлал хичээл

Суурь итгэл найдвар төлөвших үе: “Хургандаа цадаагүй мал төлгөндөө майлдаг”

“Би бол та” - “Ээж бид хоёр нэг хүн”

Нас: 0 - 9 сар
Хөгжил: Итгэл-найдвар
Түлхүүр үг: Би хэн бэ?
                   Би хэнд итгэх вэ?
 Хэн надтай хамт байх вэ?
  Хэн намайг асран хамгаалах вэ?
  Хэн надад тааламжтай хандаж, хайрлан энхрийлэх вэ?

Итгэл бол нялх насныхны хөгжлийн үндсэн хэрэгцээ нь юм. Хүн амьдралынхаа эхний долоо хоногуудад бие болоод сэтгэлзүйн хувьд эрүүл хүн болох анхны суурь нь тавигддаг байна. Өөрөөр хэлбэл нялхас эрүүл өсөж бойжихоос гадна  сэтгэлзүйн төлөвшил нь бие даасан, итгэлтэй насанд хүрэгч болоход энэхүү эхний долоо хоногт түүнийг хүлээн авсан ертөнц, асран халамжилах хүний харилцаа шийдвэрлэх үүрэг гүйцэтгэдэг болохыг эрдэмтэн судлаачид тогтоожээ. Хэ...

Сэтгэгдлүүд (1) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2010-02-27 - Балчир насны хүүхдийн сэтгэлзүй

Бичсэн: huslen Ангилал: Сэтгэл судлал хичээл
Балчир нас: Бие дааж сурах, сэтгэл хөдлөлийн хөгжлийн үе шат
“Хаан мэт өргөмжил”

Нас: 9 -18 сар - судлан турших үе
18 сараас – 3 нас – салган тусгаарлах үе
Хөгжил: Бие даах - Ичих - Эргэлзэх сэтгэлийн хөдөлгөөн
Түлхүүр үг: “Би бол би ” “Үгүй, би өөрөө”

Энэ насныхан томчуудын байнгын тогтвортой хайр халамжинд өсөж бойжин өөрийгөө ээжээсээ тусдаа хүн гэдгээ мэдэрч эхэлж, үүнийгээ батлахын тулд тусгаар тогтнолын тэмцэл хийдэг. Гэвч эцэг эхийн хайр халамж тэдэнд нэн хэрэгцээтэй хэвээр байна.Мөн энэ үед сэтгэл хөдлөл, түүнийгээ илэрхийлэх янз бүрийн зан үйл илэрнэ.
Энэ насныхны...

Сэтгэгдлүүд (0) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2010-02-24 - Сэтгэлийн дарамт, стресс гэж юу вэ?

Бичсэн: huslen Ангилал: Сэтгэл судлал хичээл
Сэтгэлийн дарамт, стресс гэж юу вэ? Түүнийг хэрхэн даван туулах вэ?
Хүн бүхэн амьдрал минь тайван сайхан, сэтгэл хангалуун, олон найз нөхөдтэй байхсан гэж хүсдэг. Гэвч амьдрал санаснаар болдоггүй нь харамсалтай. Ялангуяа өсвөр насныхны амьдрал стрессээр дүүрэн байдаг. Гэхдээ сэтгэл санаагаа түвшин, амгалан байлгах эсэх хүнээс өөрөөс нь шалтгаалдаг.

Стре...
Шууд холбоос

. 2010-02-24 - “Монгол Өрх” Сэтгэл Заслын Холбоо

Бичсэн: huslen
“Монгол Өрх” Сэтгэл Заслын Холбоо нь 2006 онд 2 сарын 8 нд ХЗДХЯ –д бүртгэгдэн байгуулагдсанаас хойш тогтвортой үйл ажиллагаа явуулж буй нийгэмд сэтгэлзүйн үйлчилгээ үзүүлдэг, мэргэжлийн төрийн бус байгууллага юм.

Health Promotion International, Dimensions of ecosystem WHO 1995

    * Сэтгэлзүйн үйлчилгээ нь төрийн суурь үйлчилгээний салшгүй нэг хэсэг юм.
    * Сэтгэлзүйн үйлчилгээ нь мэргэжлийн зохих шаардлага хангасан, хариуцлагатай, тогтвортой, цогц байх шаардлагатай. Сайн дурын болон буяны ажил биш юм.
    * Сэтгэлзүйн үйлчилгээг тө...
Сэтгэгдлүүд (5) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
Хуудас: 43 » Нийт: 106
Өмнөх | Дараагийн

Миний тухай

ЯМАГТ УРАГШАА ЯГ ЦАГ ШИГ

Сүүлийн бичлэгүүд

. ТАЙВАНЬД ИРЭЭД СУРЧ БАС ИЛҮҮ ИХЭЭР ОЙЛГОЖ БУЙ ЗҮЙЛС МААНЬ
. Тайваньд Тэтгэлэгтэй суралцацгаая!!!
. Та ганцаараа биш ээ !
. Хүссэнээрээ амьдрах хэцүү юм.
. Өөрийн хэргээ бүтээсэн л бол боллоо!
. Ингэвэл яаг монгол хөгжих юм байна.
. Ном хэвлүүлэхэд минь туслаарай!
. Эмнэлэгийн эргэлт
. Монголдоо Speaking Club нээх хүслийг минь хэн ч дарж чадахгүй ээ
. Мөнгөө хэмнэ, энэ бол бодит хэмнэлт
. Хуучин хүү
. Гадаадад сурах Тэтгэлэг
. haalttai
. ГАДААДАД СУРАЛЦАХ, TOEFL-д бэлтгэхэд юу таньд саад болж байна.
. картын ар
. ГАДААДАД 4 жил уу? Монголдоо 3 жил үү?
. ҮНЭН гэдэг өөрөө ҮНЭН юм уу?
. 1000 жилийн ганцаардал
. Тайваньд тэтгэлэгтэй суралцацгаая
. анлиар эсээ хэрхэн бичих бэ?
. Taiwan улсад суралцах амар, хялбар, энгийн, төвөггүй боллоо.
. iBT TOEFL-д амжилттай бэлтгэх зөвөлгөө 3
. iBT TOEFL-д амжилттай бэлтгэх зөвөлгөө2
. эмэгтэй хүний үс нь урт ухаан нь богино
. Япон улс хоёр дах газар нутгаа Монгол улсын Өмнөговь аймгаар сонгосоныг МУ засгийн газарт мэдэгдэх байх
. Тийм ээ Манай блогчид Өглөөний хүн юм байна аа
. Та энэ гадаад үгийг хялбараар цээжлээд үздээ.
. та хахууль авсан уу?
. хулганы насыг хоёр дахин нэмлээ
. цагаан сарын шинийн нэгний мэнд хүргэе

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Найзууд
. Email Me
. RSS тандагч
. English room

Найзууд

. Friska
. Tsoomii
. batmunkh
. lg
. gereltuya
. arch_tseegii
. arius
. Sophia
. Zurai
. gvn
. huslen
. Зүрхний гэрээслэл
. Золоо
. enerel_ohin
. Misheel