Монгол залуус TOEFL 120

. 2010-02-24 - АМЬДРАЛ ба ГАНЦААРДАЛ

Бичсэн: huslen Ангилал: Сэтгэл судлал хичээл
Хүний амьдралын “тааламжгүй” нэгэн мэдрэмж бол яахын аргагүй ганцаардал мөн. Амьдралын бүхий л цаг үеүүдэд ганцаардал байсаар ирсэн билээ. Ганцаардал нь хүнд бусдаас тусгаарлагдсан, орхигдсон, хоосорсон мэт сөрөг мэдрүүмжүүдийг төрүүлэхээс гадна уйтгар гуниг, зожигрол зэрэг сөрөг илрэлүүд үүсгэдэг хэдий ч зарим үед ганцаардал нь хүнд өөрийгөө таних, ...
Сэтгэгдлүүд (3) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2010-02-24 - БИ “ҮГҮЙ” ГЭЖ ХЭЛЖ ЧАДДАГГҮЙ

Бичсэн: huslen Ангилал: Сэтгэл судлал хичээл
“Би сургуульд байхдаа найз нарынхаа тооны хичээлийн даалгаварыг нь хийж өгөхөөс авахуулаад гуйсан хичээл бүрийг нь хийж өгдөг байлаа. Хожим нь надад таалагддаггүй залуутай хоолонд урихад нь ч татгалзаж чаддаггүй байв. За тэгээд танилуудынхаа урмыг хугалахгүйн тулд хийж өгсөн түмэн ажил, надад таарахгүй байсан хувцсыг худалдаж авч байсан тохиолдлуудыг тоочоод баршгүй юм. Би ердөө л найрсаг зангаасаа болж “үгүй” гэж хэлж чаддаггүй байлаа.Нэг л өдөр би өөрийнхөө хүссэнээр байж чадахгүй байгаагаа ойлголоо, надад маш хэцүү байна, би цаашид ийм байдалтайгаар амьдарч чадахгүй нээ” хэмээн нэгэн эмэгтэй надад хандсан юм. Тус үйлчлүүлэгчийн “муу зуршлаас” нь салгахад багагүй хугацаа зарцуулагдсан билээ. Энэ эмэгтэйтэй адил хүмүүс олон байдаг. Тэдэнд “үгүй” гэж хэлэхэд яагаад тийм хэцүү байдаг юм бол?...
Сэтгэгдлүүд (0) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2010-02-24 - Та ямар темперанменттай хүн бэ?

Бичсэн: huslen Ангилал: Сэтгэл судлал хичээл
Темперамент гэдэг нь хүний сэтгэцийн үйлийн хөдөлгөөнт шинжийг тодорхойлдог төрөлхийн онцлог юм. (сэтгэцийн процесс, байдал, сэтгэлийн хөдөлгөөний түвшингийн хурд хэмнэл эрчимтэй байдал) Темперанментын шинжийг дараах байдлаар хувааж болдог.

1.Мэдрэлийн тогтолцооны шинж чанар

2. Сэтгэл зүйн шинж. Сэтгэл хөдлөлийн хүрээний хувийн тогтвортой онцлог:

Сэтгэлийн хөдөлгөөний хурд хүч хөөрөл Сэтгэлийн хөдөлгөөний тогтвортой эсвэл хөдөлгөөнт шинж уян хатан эсвэл хөшүүн шинж Сэтгэцийн процесс ба сэтгецийн ажиллагааны хөдөлгөөний зохицуулалт (хурд хэмнэл)

Темперанментын хэв маяг ба түүний сэтгэлзүйн онцлог

Сангвеник-Зүрхнээс ялгарах цус ихтэй хүмүүс Флегматик-Тархинаас ялгарах салс ихтэй хүмүүс Холерик-Элэгнээс ялгарах шар цөс ихтэй хүмүүс Меланхолик-Цөсийн уутнаас я...
Сэтгэгдлүүд (0) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2010-02-22 - QUOTES by Richard Bach

Бичсэн: gvn Ангилал: Афоризм
Цахлан Жонатан Ливингстон гэсэн номыг уншсаны дараа энэ эрхэм миний дуртай зохиолчдын тоонд зүй ёсоор багтсан юм. "Биелүүлэх хүч заяагаагүй тийм болж бүтэшгүй хүсэл хэзээ ч зүрхэнд чинь төрөхгүй, хүсэлээ биелүүлэхийн тул гагцхүү хөдөлмөрлөх л хэрэгтэй" гэсэн миний хамгийн дуртай афоризмыг Illusion буюу хуурмаг үзэгдэл зохиолдоо оруулсан байдаг. Үнэхээр хүний сайн сайхан, хүч чадалд итгэдэг, түүнийг зохиол бүтээлдээ харуулахыг эрмэлздэг гайхалтай хүн. Тэр хүний зохиолоос түүж авсан цөөхөн quote-уудыг блогтоо орчуулан оруулахаар шийдлээ. Хүлээн авна уу.

Richard Bach

If you love someone, set them free. If they come back they’re yours; if they don’t they never were.
Хэрэв хэн нэгнийг хайрлаж байгаа бол түүнийг чөлөөтэй тавь, хэрэв тэр чинийх бол эргээд л ирнэ, эргэж ирэхгүй бол хэзээ ч чини...
Сэтгэгдлүүд (2) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2010-02-22 - КРЫМИЙН ГҮҮР \Г. Аюурзана\

Бичсэн: gvn Ангилал: Яруу найраг
Яруу найрагч Г. Аюурзанын шүлэгнүүдийн ихэнх нь намайг соронз шиг л өөртөө татдаг, ихэнх шүлгүүдээс нь яагаад ч юм би өөрийгөө олж харж, мэдрэх шиг болдог. Бас харамсал, уйтгар, аливаа зүйл түр зуурынх гэдгийг сануулаад байх шиг, уншихад хэзээ ч уйдамгүй амттай илэрхийлэл, зүйрлэлүүд, аливааг нэг л өөрөөр харсан өвөрмөц тэгсэн хэрнээ голчтой энэ хүний ертөнц надад сэлээд барамгүй далай, уншаад уйдамгүй ном шиг л санагддаг. Миний төлөвшил, намайг бий болоход хамгийн их нөлөө үзүүлсэн зохиолч гэж хамгийн түрүүнд нэрлэгдэхээр тийм л хүн. Энд оруулах гэж буй шүлгийг нь анх уншаад л цээжээ хөнгөртөл санаа алдмаар тэгсэн хэрнээ нэг том юм тээглээд байх шиг болж билээ. 

Claude Monet

КРЫМИЙН ГҮҮР

Гэмшсэн мэт дуугүйхэн бидэртэн холдох

Залуу нас, мартагдсан дурлалын бараа тасрахад

Хэн нэгний өмнө ...

Сэтгэгдлүүд (2) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2010-02-22 - Өвгөн дэнлүүний доор, хуучин сандал дээр Л. Өлзийтөгс

Бичсэн: gvn Ангилал: Яруу найраг

Өөрийнхөө хамгийн дуртай шүлгийг орууллаа. Ойрд яагаад ч юм шүлэг уншихгүй бол байж сууж чадахаа байтлаа давчдаж байна. Тэгээд хамгийн их тайвшрал,  аз жаргал, санаа алдалт бэлэглэдэг шүлэгээ блогтоо оруулья гэж шийдлээ. Шөнө дунд цас орж байна болон энэ шүлэг хоёр яруу найрагч Л. Өлзийтөгсийн хамгийн гайхалтай бүтээлүүд гэж бид боддог юм. Хичнээн сайхан. Санаа алдмаар...

Өвгөн дэнлүүний доор, хуучин сандал дээр

1.

Манант хотын хаа ч юм, нэг л гудамжинд

Маргаашийн тухай бодлогоширсон өвгөн дэнлүү бөхийгөөд,

Тэр дэнлүүний гэрэлд ургадаг моддоос

Тэмүүлэн ниссэн навчсын хойноос гуниглан...

2.

Хачин уйтгартай нүдээр шөнийн гүн рүү ширтэн

Харанхуйн дунд, тэнгэрийн дор суухад

Хуучин энэ ертөнцийн хаа нэгтээ

Хувь тавилан минь бичээстэй байгаа шиг санагдан...

3.

Чулуун зам дээр урт сүүдэр урсаж

Шулуун хар үсний...

Сэтгэгдлүүд (0) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2010-02-04 - Edith Piaf

Бичсэн: Friska Ангилал: Дуу хөгжим


Энэ хүний тухай саяхан гоё кино үзсэн. Францын дуучин гэдгийг нь, дээрээс нь энэ дууг хэдэн жилийн өмнө нэг бяцхан охин өгч байсныг сонсож байснаас өөр мэдлэггүй байсан. Кино нь харин ёстой гоё юм байна лээ. Тэмцэж амьдарч чадсан гайхалтай хүчтэй эмэгтэй...
Сэтгэгдлүүд (5) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2010-02-03 - БИ-МЭДРЭМЖ 4

Бичсэн: gvn Ангилал: Миний бичлэгүүд
Mark Rothko

Ихэнх кинон дээр аливаа асуудал шийдвэрлэгдээд дуусдаг. Ээж охин хоёрын зөрөлдөөн ч юмуу эсвэл найзууд, эсвэл гэр бүлийн хос, ер нь ямар ч хүмүүс бай хэзээ нэгэн цагт зөрөлддөг, бие биенээ үзэн ядах үе ч гардаг. Гэхдээ энэ бүхэн кинон дээр үргэлж эвлэрснээр, эсвэл салснаар гээд ямар ч байлаа гэсэн шийдвэрлэгдээд дуусдаг. Тэр өөрт олддог нэлээдгүй олон цагаа зурагтны өмнө өнгөрөөдөг тул кинон дээр бие биен лүүгээ хашгичиж байсан хүмүүс тэврэлдээд дуусахыг олонтоо харсан. Энэ хоёр хүний маргалдаан, бие биенээ үл ойлголцсон байдал нь ингээд л дуусаж байна даа гэж боддог байлаа. Хүмүүсийн хоорондох асуудлууд шийдвэрлэгдэх эцсийн цэг гэж байдаг гэж бодно. Түүнээс хойш бие биендээ сэтгэлээ нээж халуун дотно байж чадаагүй хүмүүсийн хувьд, эсвэл хэн хэндээ хэлэх гэснээ хэлж чадалгү...

Сэтгэгдлүүд (10) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2010-02-03 - БИ-МЭДРЭМЖ 3

Бичсэн: gvn Ангилал: Миний бичлэгүүд
Mark Rothko

Тэр дандаа л мухардалд ордог байв. Шийдвэр гаргаж чадахгүй эргэлзээн дунд цаг хугацааг барна гэдэг ямар хэцүүг тэр л хамгийн ихээр мэднэ.. Гэвч хамгийн гол нь тэр гаргасан шийдвэртээ үнэнчээр зогсож биелүүлж чаддаггүй байв. Тийм болохоор сонголт хийх гэж тэгтлээ бодох хэрэгтэй гэж үү. Заавал шийдвэрт хүрэх гэж хичээх хэрэгтэй гэж үү гэж бодно.

Тэр ямар нэгэн шийдвэр гаргахын өмнө энэ талаараа заавал дотныхоо хүмүүстээ ярилцаж саналыг нь сонсдог байв. Энэ зуршил нь нэг талаар өөрийнхөө амьдралыг хүнээр заалгаж байгаа юм шиг санагддаг ч  бусдын санаа бодлыг сонсоод тэдний зөвөлгөөг дагалаа ч гэсэн энэ бол эцсийн эцэст өөрийнх нь л сонголт, тиймээс энэ бол амьдралаа бусдаар заалгаж байгаа хэрэг биш ердөө л бусдын зөвөлгөөг дагаж байх өөрийнхөө сонголтыг хийсэн. Түүнд бусдын...

Сэтгэгдлүүд (0) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2010-02-03 - БИ-МЭДРЭМЖ 2

Бичсэн: gvn Ангилал: Миний бичлэгүүд
Salvadori Dali

Нэг удаа тэр санаандгүй найзтайгаа ярьж байгаад сальвадор далигийн “” гэсэн зургийг үзүүлтэл ямар  утгагүй юм бэ тэнгэр дээр сарнай хөвж явахдаа яахав дээ . Тэгээд цаашаа энэ зураач нь эхлээд зүгээр л тэнгэр зурчихаад дараа нь өвөрмөц болгох гээд бодож бодож сарнай нэмчихсэн л байна гэж хэлсэн сэн. Найз нь урлаг, утга зохиол, зураг гэсэн хүний сэтгэлгээний хийсвэр бүтээлийг ойлгож ташаал авах чадваргүй зүгээр л мөнгө олж түүгээрээ үнэтэй ресторанд хооллож, үнэтэй хувцас, үнэтэй машин, үнэтэй гар утас худалдан авч ер нь үнэтэй гэсэн бүгдээс таашаал хүртэж байдаг нэгэн. Тэр найзыгаа ингэж боддог болохоор энэ яриаг нь зүгээр л инээгээд өнгөрөөжээ. Гэтэл хананд өлгөсөн тэр зураг нь харах тусам яг л найзынх нь хэлснээр зурагдсан юм шиг санагдаад болж өгсөнгүй. Түүний дуртай ...

Сэтгэгдлүүд (6) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
Хуудас: 44 » Нийт: 106
Өмнөх | Дараагийн

Миний тухай

ЯМАГТ УРАГШАА ЯГ ЦАГ ШИГ

Сүүлийн бичлэгүүд

. ТАЙВАНЬД ИРЭЭД СУРЧ БАС ИЛҮҮ ИХЭЭР ОЙЛГОЖ БУЙ ЗҮЙЛС МААНЬ
. Тайваньд Тэтгэлэгтэй суралцацгаая!!!
. Та ганцаараа биш ээ !
. Хүссэнээрээ амьдрах хэцүү юм.
. Өөрийн хэргээ бүтээсэн л бол боллоо!
. Ингэвэл яаг монгол хөгжих юм байна.
. Ном хэвлүүлэхэд минь туслаарай!
. Эмнэлэгийн эргэлт
. Монголдоо Speaking Club нээх хүслийг минь хэн ч дарж чадахгүй ээ
. Мөнгөө хэмнэ, энэ бол бодит хэмнэлт
. Хуучин хүү
. Гадаадад сурах Тэтгэлэг
. haalttai
. ГАДААДАД СУРАЛЦАХ, TOEFL-д бэлтгэхэд юу таньд саад болж байна.
. картын ар
. ГАДААДАД 4 жил уу? Монголдоо 3 жил үү?
. ҮНЭН гэдэг өөрөө ҮНЭН юм уу?
. 1000 жилийн ганцаардал
. Тайваньд тэтгэлэгтэй суралцацгаая
. анлиар эсээ хэрхэн бичих бэ?
. Taiwan улсад суралцах амар, хялбар, энгийн, төвөггүй боллоо.
. iBT TOEFL-д амжилттай бэлтгэх зөвөлгөө 3
. iBT TOEFL-д амжилттай бэлтгэх зөвөлгөө2
. эмэгтэй хүний үс нь урт ухаан нь богино
. Япон улс хоёр дах газар нутгаа Монгол улсын Өмнөговь аймгаар сонгосоныг МУ засгийн газарт мэдэгдэх байх
. Тийм ээ Манай блогчид Өглөөний хүн юм байна аа
. Та энэ гадаад үгийг хялбараар цээжлээд үздээ.
. та хахууль авсан уу?
. хулганы насыг хоёр дахин нэмлээ
. цагаан сарын шинийн нэгний мэнд хүргэе

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Найзууд
. Email Me
. RSS тандагч
. English room

Найзууд

. Friska
. Tsoomii
. batmunkh
. lg
. gereltuya
. arch_tseegii
. arius
. Sophia
. Zurai
. gvn
. huslen
. Зүрхний гэрээслэл
. Золоо
. enerel_ohin
. Misheel