Монгол залуус TOEFL 120

. 2009-04-14 - Уйлаад суугаа хүү минь урагшгүй хүн болно доо...

Бичсэн: gereltuya Ангилал: Зүгээр л


Нөхөр бид хоёр нэг зүйл дээр санал нийлдэггүй юм. Хүүхдийг зодож, шийтгэж хүмүүжүүлэхийг би хэзээ ч хүлээн зөвшөөрдөггүй. Харин нөхөр маань эрэгтэй хүүхдэд даруулга хэрэгтэй гээд дэмий зүйл дээр бүсээ бариад дайрдаг. Ажил ихтэй болохоороо хүүгээ хэнтэй, хаагуур, юу хийж явааг нь бараг мэддэггүй. Өсвөр насны хүү маань миний эзгүйд тамхи татаж байгаад аавдаа баригдчихаж. Орой гэртээ ирэхэд эгээ л дайн болчихсон аятай хамаг юм ундуй сундуй. Хүү маань өндөр халуунтай байсан. Хэдийгээр буруу зүйл хийсэн ч гэсэн ийм алхам хийсэнд нь гомддог. Хүүгийн маань буруу биш шүү дээ. Ю...

Сэтгэгдлүүд (23) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2009-04-14 - Бид 5 саяулаа...

Бичсэн: gereltuya Ангилал: Үзэл бодол
 "Жирэмсэн болчихжээ. Гайгүй эмэгтэйчүүдийн эмнэлэг байна уу? гээд л... Мэдэхгүй юм. Сүүлийн жилүүдэд абортоор хорвоод мэндлэх эрхээ хасуулсан "хүүхдүүдтэйгээ" нийлээд бид уул нь 5 саяулаа болох байж.

http://www.youtube.com/watch?v=Ana75KeVDHU энэ бичлэгийг оруулах гэсэн болдоггүй ээ. Үзчихээрэй.
Сэтгэгдлүүд (16) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2009-04-13 - эргэн дурсахуй...

Бичсэн: Friska Ангилал: Дурсамжууд
сая сууж байгаад гэнэт баахан хуучин юм ухаж үзэв..би ер нь хуучин юм ухах дуртай хөөн, хуучин захиа энэ тэрээгээ хааяа дэлгээд л суучих сайхан байдын...одоо үе ч бас хойч нэг үед сайхан санагдах байх...одоо цагаа үнэлж чаддаггүй юм уу, эсвэл үнэхээр өнгөрсөн бүхэн, ирэх бүхэн сайхан санагддаг юм уу бүү мэдээ.

Тунгаа- гийн блогт жоохон саатлаа, тэр үедээ нэг их ороод байдаггүй байж, Хундага Юки Легаси 3-аар баахан тэнэдэг байсан санагдахын, сүүлийн 2 нь блогоо ч устгацан нь харамсалтай. Бид хэд нэгнээ танихгүй хирнээ санаа нийлээд сайхан цаг алдаг байжээ...тэр сэтгэгдэл энэ тэр дээр бол сав...
Сэтгэгдлүүд (44) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2009-04-13 - Халагдах өргөдөл

Бичсэн: gereltuya Ангилал: Зүгээр л
Би блогтоо бичлэг нэмэхээ болилоо. Эрхэм нөхөд та нар халагдах өргөдлийг маань хүлээн авч гарын үсэг зуран баталгаажуулна уу? гээл худлаа юм яриад байвал яажийна. Найз нь энэ ажилдаа ороод яг 10 сар болжийно. Тэр хооронд хичнээн ч олон хүн энэ сэтгүүлд орж гарав даа. Өнөөдөр хүртэл нэг эгч халагдах өргөдлөө өгөөд даший шог. Хүмүүс ирээд л, яваад л... Харин би эндээ байсаар л байх уу? Зарим нэг нь албан тушаал ахиад, нэг хэсэг нь амьдралын мөр хөөгөөд... Яагаад ч юм би уяатай ботго шиг гадсаа тойроол... Би өөрчлөлтөнд дургүй байх. Тиймдээ нэг газраа удаад байдийм болов уу? 10 сар гэдэг тийм ч у...
Сэтгэгдлүүд (26) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2009-04-13 - Ц.Хулан : Эрх чөлөө

Бичсэн: gereltuya Ангилал: Шүлэг
Нэг юм бичих гэсэн болж өгдөггүй. Тэгэхээр нь амарчилаад үүнийг төлөөлөл болгон оруулав. Үдээс хойш, оройхон л болохоос. Хоол болтол шийр зугаа гэдэг байхаа...

Чөлөөтэй, омголон дураараа байх би дуртай!
Чөдрөөн тасдаж гүйдэг моринд адуу адуунаас хайртай!
Талын шувуу торонд бус талдаа жиргэх дуртай
Тааваараа бус орчлон өөрөө эрх чөлөөнд дуртай!
Хязгаар үгүй эрх чөлөө хаана ч харин байдаггүй
Хазааргүй унаа, бүслүүргүй гэр гэж байдаггүй
Эрх чөлөө гэж хичнээн ч хашгирлаа гэсэн
Энэхэндээ гэж хэлэхэд би хорионд байх дуртай!
Эгэл даруу ижий, эцгийн минь голомт сэтгэлийг минь хорьдог
Энгэр...
Сэтгэгдлүүд (18) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2009-04-10 - Ээжээ

Бичсэн: gereltuya Ангилал: Эргэцүүлэл
- Үгүй ээ, манай энэ мөн хачин хүүхэд юм аа. Айл амьтны хүүхдүүд хар үүрээр босоод хичээлээ хийгээд гадаа цэцэрлэгт сууж байхад босохгүй, ногоороол
- Ээж, жоохон унтъя л даа, та ямар сонин ийн. Нойр хоолондоо сайн бол ажил аяндаа бүтдий шдээ
- Юу гэнээ. ХН...
Хэд хоногийн дараа
- Хөөш чи босоочээ. Конкурс гээд хүүхдүүд бужигнаж байхад унтаад. Ёстой хаанаас нь гардаг нойр вэ? Бос гэжийна чамайг.
- Тэгээ яасан бэ 8 болчиймуу?
- Болох гэжийнэ. Аяга цай уугаад явж үз.
Орой нь
- Ээж танд хэлээ биз дээ. Нойр хоолондоо сайн бол...
- Үгүй ерөө.
- Яасан би чинь Багануур дүүрэгт ирсэн МУИ...
Сэтгэгдлүүд (28) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2009-04-09 - Өөртөө яагаад зовлон зохиогоод байгаан?

Бичсэн: gereltuya
Ингэж нэг хүнээс асуумаар санагдаад байгаан? Хэн ч тэр тусмаа би чамд юу ч амлаагүй байхад яагаад хүлээгээд байгаа юм бэ? Надаас юу ч хүлээх хэрэггүй. Тэр сэтгэл гээч чинь аль уже өөр хүнийх болоод өөр тийшээ нисээд явчихсан. Харин би нисч одсон сэтгэлээ түүнтэйгээ хамтад нь жижигхэн зүрхэндээ хадгалаад итгэлээр гэрэлтэн амьдарч явна. Зүгээр л өөрийнхөө бодолд хэтэрхий итгээд түүнийгээ бодит амьдрал дээр байхгүйг нь мэдсээр байж шаналах шаардлага байгаа гэж үү? Зүгээр л амьдралд сэтгэл хангалуун бай. Уйлах шалтгаан зөндөө байхад ганцхан өөрийнхөө муйхар бодолд итгэж уйлах нь хэтэрхий өрөвдөлтэ...
Сэтгэгдлүүд (29) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2009-04-08 - Зүүд...

Бичсэн: gereltuya Ангилал: Зүгээр л
Ёоооё шөнөжингөө хар дарж зүүдлээд... Дахиж энэ яваа насандаа тийм эргүү кино үзэхгүй ээ. Ажлынхан бүгдээрээ яриад л, гэрт очихоор дүү нар үзээд байхаар нь "Эхнэрийн урхи" гэдэг киноны сүүлийн ангиудыг үзсэн юм л даа. Өчигдөр ээжийнхээ гэрт очиж уулзахад "Миний охин наад нүдээ хайрлаарай. Байнга юм бичиж, уншиж байдаг хүн" гэж захиж байсан юм. Орой нь гэртээ ирээд нөгөө киногоо үзэж байтал тэр нэг дүү охин нь ширээний өнцөгт нүдээ цохиод унаж байгааг нь хараад цочоод телевизээ унтраагаад унтаад өгсөн юм л даа. Гэтэл яав? Шөнөжингөө сохорч байна гэж зүүдлээд. Зүүдэнд охин, хүү хоёр маань их том...
Сэтгэгдлүүд (12) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2009-04-08 - Мэнд

Бичсэн: Friska
Ойрд ажил их байнаа, ер нь ажиллах гэж амьдардаг уу, амьдрах гэж ажилладаг уу гэсэн асуулт зүй ёсоор урган гарч иржийшт. Би яг одоохондоо бол ажиллах л гэж амьдарчийн. Ядаргаанд орчихгүйн тулд сайн хоол идэж, өглөө ажлаасаа хоцорчихгүйн тулд эрт унтаж...ер нь үйлдэл бүхэн маань зөвхөн ажлын төлөө байна. Энийг даргадаа хэлэхиймсан.

Ингээд блог бичжаагаа энэ агшингаа ашиглаад:
Дүүгийн төрсөн өдөр нь өнөөдөр гэж утсан дээр зааж байна...мөн байх гэж найджээн, тоо цээжилдэггүй толгой муутай эгчийгээ ямар мэдэхгүй биш дээ.
За орон нутагт ажил хийж аж төрж буй хүн чинь хүн амьтанд иймэрхүү...
Сэтгэгдлүүд (12) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2009-04-06 - Хайрламаар...

Бичсэн: gereltuya Ангилал: Эргэцүүлэл
Өнгөрсөн амралтын өдрүүдээр алга болох тухайгаа цухас дурдаад өнгөрсөн бөлгөө. Харин одоо юун тухай, хаашаа яваад ирсэн тухайгаа дэлгэрэнгүй бичнээ. Эрүүл мэндийн яам, Евродын холбоо, Италийн АИФО ТББ-с хамтран хэрэгжүүлж буй Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгэм хамт олны дунд сэргээн засах "Тэгш дүүрэн" хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулсан сэтгүүлчдийн "Бид хамтдаа" уулзалтанд оролцоод ирлээ. Хэтэрхий урт оршил байлаа. Одоо шууд ярих юм руугаа оръё. АИФО байгууллага, тэгш дүүрэн хөтөлбөрийн тухай жичид нь бичлэг оруулах учир энд дуугай л өнгөрлөө. Хэ хэ... Хөгжлийн бэрхшээлтэй, эсвэл эмзэг б...
Сэтгэгдлүүд (12) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
Хуудас: 58 » Нийт: 106
Өмнөх | Дараагийн

Миний тухай

ЯМАГТ УРАГШАА ЯГ ЦАГ ШИГ

Сүүлийн бичлэгүүд

. ТАЙВАНЬД ИРЭЭД СУРЧ БАС ИЛҮҮ ИХЭЭР ОЙЛГОЖ БУЙ ЗҮЙЛС МААНЬ
. Тайваньд Тэтгэлэгтэй суралцацгаая!!!
. Та ганцаараа биш ээ !
. Хүссэнээрээ амьдрах хэцүү юм.
. Өөрийн хэргээ бүтээсэн л бол боллоо!
. Ингэвэл яаг монгол хөгжих юм байна.
. Ном хэвлүүлэхэд минь туслаарай!
. Эмнэлэгийн эргэлт
. Монголдоо Speaking Club нээх хүслийг минь хэн ч дарж чадахгүй ээ
. Мөнгөө хэмнэ, энэ бол бодит хэмнэлт
. Хуучин хүү
. Гадаадад сурах Тэтгэлэг
. haalttai
. ГАДААДАД СУРАЛЦАХ, TOEFL-д бэлтгэхэд юу таньд саад болж байна.
. картын ар
. ГАДААДАД 4 жил уу? Монголдоо 3 жил үү?
. ҮНЭН гэдэг өөрөө ҮНЭН юм уу?
. 1000 жилийн ганцаардал
. Тайваньд тэтгэлэгтэй суралцацгаая
. анлиар эсээ хэрхэн бичих бэ?
. Taiwan улсад суралцах амар, хялбар, энгийн, төвөггүй боллоо.
. iBT TOEFL-д амжилттай бэлтгэх зөвөлгөө 3
. iBT TOEFL-д амжилттай бэлтгэх зөвөлгөө2
. эмэгтэй хүний үс нь урт ухаан нь богино
. Япон улс хоёр дах газар нутгаа Монгол улсын Өмнөговь аймгаар сонгосоныг МУ засгийн газарт мэдэгдэх байх
. Тийм ээ Манай блогчид Өглөөний хүн юм байна аа
. Та энэ гадаад үгийг хялбараар цээжлээд үздээ.
. та хахууль авсан уу?
. хулганы насыг хоёр дахин нэмлээ
. цагаан сарын шинийн нэгний мэнд хүргэе

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Найзууд
. Email Me
. RSS тандагч
. English room

Найзууд

. Friska
. Tsoomii
. batmunkh
. lg
. gereltuya
. arch_tseegii
. arius
. Sophia
. Zurai
. gvn
. huslen
. Зүрхний гэрээслэл
. Золоо
. enerel_ohin
. Misheel