Монгол залуус TOEFL 120

. 2009-04-03 - олоод өг

Бичсэн: Friska
хайж байгаа хүн маань
хажуу орцонд ирдэг байсаан
харласан бүтэлгүй толгой би
хаашаа нүүснийг нь мэдсэнгүй ээ

хаа яваа бол доо тэр минь
хаа яваа бол?
хаа яваа бол доо тэр минь
хонхор минь.

хайж байгаа хүн маань
хамтралын нэг гишүүн дээ
хөмсөг нүд нь тодоос тод
хөөрхөн гэгчийн хархүү дээ

хаа яваа бол доо тэр минь
хаа яваа бол?
хаа яваа бол доо тэр минь
хонхор минь.

...
Сэтгэгдлүүд (5) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2009-04-03 - Би явлаа баяртай...

Бичсэн: gereltuya
Урт удаан хугацааны томилолтоор явлаа. Ирэнгүүтээ мэнд мэднээ...
Сэтгэгдлүүд (10) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2009-04-02 - Тайлан бичнээ хө

Бичсэн: gereltuya Ангилал: Зүгээр л
Өнөөдөр "Миний цаг"-ийн гурван жилийн ой болж байгаамаа. Тэгээд хальт тайлан бичих санаатай. Би энэ гурван жилийн хугацаанд 294 бичлэг, 623 сэтгэгдэл бичсийн байна. Аан харин миний бичлэгүүд дээр 1162 сэтгэгдэл үлдэж. Блогийн хүрээнд 42 хүнтэй найз болсийн байна. Найзын жагсаалтанд ороогүй боловч танил, найз өөр хүмүүс бий. Мессэнжэрийн листэнд Блог гэсэн ангилал нэмэгдэж тэр жагсаалтад бас 42 хүн байна. Товчхондоо нэг тиймэрхүү. Гэхдээ дэлгэрэнгүй тайланг маргааш оруулнаа.
...
Сэтгэгдлүүд (17) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2009-04-01 - Хайр хүрчихлээ

Бичсэн: gereltuya Ангилал: Зүгээр л
    Анхны хайрын шалтгаан: Ёстой нэг амьсгаагаар хамаг ажлаа амжуулнаа гээд суужийтал найз эгч маань ярьж байна. Хагас бүтэн сайнаар үнэгүй амралтанд явах уу? Хоёулаа хотоос гарч агаар салхи амьсгалъя гэж зөндөө ярьсан. Бүтэхгүй байгаад байгаа ш дээ. Энэ амралтын өдрүүдээр амжуулнаа гэж байна. Уухайн тас зөвшөөрөөл. Нээрээ өөртөө цаг гаргая байз. Нэг сайхан агаар амьсгалъя. Сэлэнгээ эгчдээ хайртай шүү. Миний төлөө санаа тавьдаг цөөхөн хүний нэг. Зөндөө эгч хэрнээ миний найз шиг байж ойлгож байдагт.
     Удаах хайрын шалтгаан: Ажил хийж байтал Эрүүл мэндийн яамны сайт руу орж юм харах хэрэг г...
Сэтгэгдлүүд (6) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2009-04-01 - Сагс тоглох уу?

Бичсэн: gereltuya Ангилал: Зүгээр л
Нэг их завгүй "амьтан" суужийсан чинь мессэж иржийнэ. Хүүе хамт "Сэнгүр лиг" үзье гэж. Ойрд заал мааланд очоогүйг ч хэлэх үү, тэгье гээд л гарлаа. Спортын төв ордон руу ороод хамт үзэх хүнээ хайгаад, арай гэж олоод, хүмүүсийн урдуур хойгуур царай алдаж гүйсээр зэрэгцээд сууж авлаа. Талбай дээр Баянзүрхийн бухнууд, Тавантолгойн ёлнуудтай үзэж тарж байнаа. Ёлнууд хожвол шөвгийн дөрөвт үлдэхийн, хожигдвол хусагдана. Харин Бухнууд хожсон ч хожигдсон ч дөрөвт үлдэж байгаамаа гээд найз хэлжийнэ. За тэгэхээр нь Ёлнуудыг хожоосой билээ гээд хараал, дэмжээл, орилоол, алгаа ташаал, түгшээл, догдлоол... ...
Сэтгэгдлүүд (3) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2009-03-31 - Гутал муут гурвын ард...

Бичсэн: gereltuya Ангилал: Зөвлөгөө


Гутал - сэтгэл санааны толь

Өглөө сэтгэл нэг л таагүй, хэнтэй ч уулзмааргүй, хүний нүдэнд өртөлгүй шиг өдрийг өнгөрөөмөөр санагдвал өөрийн эрхгүй муухан, намхан шиг гутал юм уу пүүз өмсөөд гарах вий. Харин сэтгэл санаа өөдрөг, хүнтэй уулзаж, ажил бүтээж, наргиж хөгжье гэвэл хамгийн гоёмсог, өндөр өсгийтэй гутлаа өмсөөд гардаг ч байж магадгүй. Бид харин үүнийгээ тэр бүр анзаараад байдаггүй бөгөөд сэтгэл зүйчид гутал сэтгэл санааны толь хэмээн үздэг байна.

Ш  Өндөр өсгийтэй гутал хүсэл, тачаалаас атаархал, үзэн ядалт хүртэлх бүх төрлийн мэдрэмжийг төрүүлдэг. Гэхдээ л ө...

Сэтгэгдлүүд (38) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2009-03-30 - Нүдэнд харагдах хоёр далбагар дэлбээг чих гэдэггүй юмаа

Бичсэн: gereltuya Ангилал: Зөвлөгөө
Чихээр хатгуулахаар ээж тарваганы тос дусааж, тамхины утаа үлээх гээд янз бүрийн аргаар “эмчилдэг” байж билээ. Амь наснаас хол гээд хэрийн өвчнийг бид хайхралгүй өөрсдөө эмчлэх гэж оролддог. Тэгээд өнгөрсөн хойно нь амаа барьдаг. Чихээр хатгуулаад байна аа гэж ярьдагаас эмнэлэг барааддаг нь ч цөөн. Энэ удаагийнхаа “Эрүүл өөдрөг амьдрал” буландаа “ЭМЖЖМА” чих, хамар хоолойн эмнэлгийн эмч, анагаах ухааны доктор Э.Жаргалхүүг урьж чихний өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар ярилцлаа.
- Сүүлийн үед манай оронд зонхилон тохиолдож байгаа сонсголын өвчлөл, түүний шалтгаан нь юу байна вэ?
- Чих...
Сэтгэгдлүүд (4) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2009-03-30 - Хөшиг хэрэглээ төдий бус интерьерийн салшгүй хэсэг

Бичсэн: gereltuya Ангилал: Зөвлөгөө

Байрандаа засвар хийсний дараа тавилга сэлтээ сонгох гээд чамлахааргүй ажил ундарлаа. Өөрийнхөө сэтгэлд таарсан тавилгыг сонгох гэж их хотын гудамжаар хөлөө эцтэл бэдэрсний эцэст ямартаа ч сэтгэл хангалуун байхаар сонголт хийж чадлаа. Гэтэл хамгийн чухал зүйлээ мартчихаж. Энэ бол хөшиг. Хүүхдийн өрөөнд үлгэрийн баатруудтай, хачин чамин хөшиг сонгочихож болох л байх. Харин унтлагын, зочны, гал тогооныхоо өрөөнүүдэд ямар хөшиг сонгох вэ гэж хэсэг бодлоо. Хананы дагуу өнгөтэй байвал зүгээр юм гэж шийдээд дахиад л дэлгүүр хэсэх ажилдаа оров. Голдуу л материал, эдэлгээг нь бас ү...

Сэтгэгдлүүд (4) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2009-03-29 - Албан захидал хэрхэн бичих вэ?

Бичсэн: batmunkh Ангилал: Боловсрол
Бусдад илгээж буй аливаа бичиг баримт нь сайтар боловсруулагдсан, нөгөө талын хүндээ ойлгомжтой, бодитой хүрэх ёстой учраас, та бичихийнхээ өмнө эхлээд сайтар тунгаан бодсон байх шаардлагатай. Ер нь та зорилгод
тохирсон захидал бичихийн тулд эхлээд заавал бодож байгаарай. Зорилгод чиглэсэн захидал бичих Бүхий л албан захидлууд нь нэгэн зорилготой байдаг. Энэ нь нэнтүрүүнд захидал бичиж буй тал нь өөрийн санал бодлыг хүлээн авагчид хамгийн ойлгомжтой байхаар илэрхийлэх явдал юм. Хоёр дахь дүрэм бол захидалд дурьдсан бүхий л мэдээлэл хүлээн авагчид ойлгомжтой байх ёстой. Та хэдий ахиухан бичихи...
Сэтгэгдлүүд (6) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2009-03-29 - Афоризмууд

Бичсэн: batmunkh Ангилал: Боловсрол


Өнөө цагт бид
улам том байшинтай хэрнээ жижиг гэр бүлтэй, илүү тав тухтай боловч амрах цаг зав багатай,
олон эрдмийн зэрэг цолтой боловч наад захын мэдлэггүй, өргөн мэдлэгтэй боловч бага бодолтой,
олон экспертүүдтэй боловч олон асуудлуудтай, илүү анагаах ухаанжиж байгаа боловч илүү их өвчин зовлонтой болжээ.

Бид аливаад хөнгөн хуумгай хандаж, бага инээж, хурдтай давхиж, түргэн уурлаж, оройтож унтаж, өглөө босохдоо ядарсан сэрж, бага уншиж, зурагт их үзэж, бурханд цөөн залбирах юм.

Өөрийгөө хүрээлэх эд хогшлоо нэмэгдүүлэх хэрнээ үнэт зүйлсээ бууруулж, их ярьж, бага х...

Сэтгэгдлүүд (3) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
Хуудас: 59 » Нийт: 106
Өмнөх | Дараагийн

Миний тухай

ЯМАГТ УРАГШАА ЯГ ЦАГ ШИГ

Сүүлийн бичлэгүүд

. ТАЙВАНЬД ИРЭЭД СУРЧ БАС ИЛҮҮ ИХЭЭР ОЙЛГОЖ БУЙ ЗҮЙЛС МААНЬ
. Тайваньд Тэтгэлэгтэй суралцацгаая!!!
. Та ганцаараа биш ээ !
. Хүссэнээрээ амьдрах хэцүү юм.
. Өөрийн хэргээ бүтээсэн л бол боллоо!
. Ингэвэл яаг монгол хөгжих юм байна.
. Ном хэвлүүлэхэд минь туслаарай!
. Эмнэлэгийн эргэлт
. Монголдоо Speaking Club нээх хүслийг минь хэн ч дарж чадахгүй ээ
. Мөнгөө хэмнэ, энэ бол бодит хэмнэлт
. Хуучин хүү
. Гадаадад сурах Тэтгэлэг
. haalttai
. ГАДААДАД СУРАЛЦАХ, TOEFL-д бэлтгэхэд юу таньд саад болж байна.
. картын ар
. ГАДААДАД 4 жил уу? Монголдоо 3 жил үү?
. ҮНЭН гэдэг өөрөө ҮНЭН юм уу?
. 1000 жилийн ганцаардал
. Тайваньд тэтгэлэгтэй суралцацгаая
. анлиар эсээ хэрхэн бичих бэ?
. Taiwan улсад суралцах амар, хялбар, энгийн, төвөггүй боллоо.
. iBT TOEFL-д амжилттай бэлтгэх зөвөлгөө 3
. iBT TOEFL-д амжилттай бэлтгэх зөвөлгөө2
. эмэгтэй хүний үс нь урт ухаан нь богино
. Япон улс хоёр дах газар нутгаа Монгол улсын Өмнөговь аймгаар сонгосоныг МУ засгийн газарт мэдэгдэх байх
. Тийм ээ Манай блогчид Өглөөний хүн юм байна аа
. Та энэ гадаад үгийг хялбараар цээжлээд үздээ.
. та хахууль авсан уу?
. хулганы насыг хоёр дахин нэмлээ
. цагаан сарын шинийн нэгний мэнд хүргэе

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Найзууд
. Email Me
. RSS тандагч
. English room

Найзууд

. Friska
. Tsoomii
. batmunkh
. lg
. gereltuya
. arch_tseegii
. arius
. Sophia
. Zurai
. gvn
. huslen
. Зүрхний гэрээслэл
. Золоо
. enerel_ohin
. Misheel