Монгол залуус TOEFL 120

. 2009-03-17 - Жонатан Гулибелийн аялал

Бичсэн: gereltuya Ангилал: Би уншлаа
Ийм нэртэй ном уншсан юм. Эхлээд уншихаар хэтрүүлэг ихтэй юм шиг санагдаж байсан ч гэсэн уншаад байхаар өнөөгийн бидний амьдарч байгаа нийгмийг яг тэр чигээр нь харуулаад өгчихсөн байгаа юм. Ингээд зарим нэг зүйлүүдийг тэмдэглэхээр шийдлээ. Ихэнхдээ хүмүүсийн хэлсэн үгний ишлэлүүд байгаа юм. Та өөрийн амьдралыг мэднэ. Хэрэв үүнийг няцаах юм бол өөр хүн таны амьдралыг мэдэхийг хүлээн зөвшөөрнө гэсэн үг.  Амжилт, алдаа хоёрын аль аль нь суралцах, өсөн дэвжих үндэс болдог. Хилээр бараа таваар орж ирэхийг хориглох аваас бараа таваарын оронд цэрэг орж ирдэг.  /Фредрик Бастиа/ ...
Сэтгэгдлүүд (4) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2009-03-12 - Л.Өлзийтөгс

Бичсэн: Friska Ангилал: Хайрын шүлгүүд


Чив чимээгүй, гэрэлтэй, цэнхэр тэнгэрийн доор
Чиний гар дээр би амьсгал хураахыг хүснэ
Чиний гар дээр л би амьсгал хураахыг хүснэ
Чив чимээгүй алсыг ширтэх модны дор...

Дэргэд маань тэр үед амьдрал дуудах үүлгүй
Дээр нь бас санаа алдах салхигүй
Амьсгал татахад минь араас уйлах шувуудгүй
Аяа, ямар сайхан. Намуухан...

Тэгэхэд чи минь цамцгүй байвал зүгээр
Тэгээд бас инээмсэглэж суувал сайхан
Үргэлж намайг дурлууддаг ихэмсэг төрх чинь ч хэвээрээ...
Үсийг минь илэх гар чичрэхгүй байвал зүгээр

Чив чимээгүй, гэрэлтэй, цэнхэр тэнгэрийн доор
Чиний гар дээр би амьсгал хураахыг хү...
Сэтгэгдлүүд (15) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2009-03-12 - 3 жилийн ой тэмдэглэх тухайд...

Бичсэн: gereltuya Ангилал: Блогчдод хамаатай
Гуравдугаар сарын 21,22-нд блогмн-ийхэн уулзая гэж байсныг эрхэм нөхөд санаж байгаа буй за. Амралтанд очоод хонох эсэх дээр санал хуваагдаад байгаам шиг байна. Хоногоор явах ч хэцүү л байна. Гэхдээ миний хувьд олонхийг дагана. Харин аятайхан агаар салхитай газар мэддэг хүн байвал санал болгоорой. Би нэг газартай ярьсан боловч тэднийх захиалгатай байгаа гэнэ. Явахаасаа өмнө нэг уулзаж мөнгө төгрөг энэ тэр юмаа тохирвол ямар вэ гэж асуух гэсэн юм. Хариу хүлээж сууна...
...
Сэтгэгдлүүд (66) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2009-03-11 - Eternal sunshine of the spotless mind

Бичсэн: Friska Ангилал: Элдэв зүйлс
Ийм нэртэй киноны тухай хэдэн жилийн өмнө сонссон, юугсэн утгатайг нь ч мэдэхгүй. Үзнэ дээ гэж явсаар байгаад өдийг хүрчиж. Өчигдөр шөнө татаж аваад өнөөдөр үзлээ. Хөөрхөн кино юм. Бие биенээ ой санамжаасаа устгаад ч нэмэргүй, ахиад л уулздаг...Slumdog Millianaire дээр гардаг шиг л "It's written"...хамт байхаас өөр арга алга даа кк.



Хэрвээ хэн нэг нь  ой санамжаас ямар нэг дурсамж устгаад өгье гэвэл чи яахав? Би лав устгуулахгүй ээ...аа гэхдээ

...
Сэтгэгдлүүд (11) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2009-03-10 - Орос "үнэртсэн" дуунууд

Бичсэн: Friska Ангилал: Дуу хөгжим
Фристайл - Ах, какая женщина



БЕЛЫЙ ОРЁЛ - КАК УПОИТЕЛЬНЫ В РОССИИ ВЕЧЕРА...


Энэ сүүлийн дууны клипийг үзсэн чинь Анна Каренина санаанд орчихлоо.
Сэтгэгдлүүд (4) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2009-03-10 - Ихэр хоёр хайр...

Бичсэн: gereltuya Ангилал:
Ихэр хоёр хайр
Ээж аавын хайраас ургасан
Ихэр хоёр хайр минь ээ
Энэрэл хайрын охь болсон
Ижил хоёр үр мин ээ
Аав ээжийн сэтгэлийн уяа
Адилхан хоёр хайр минь ээ
Алтан дэлхийд мөрөө тамгалах
Алаг бөмбүүл эрдэнэс минь ээ
Уйлж хоносон шөнө бүрээрээ
Ухаарал бэлэглэсэн үрс минь ээ
Ундран гарах хайрын урсгалаас
Уудалж авсан дуслууд минь ээ
Хан буурал хорвоогоос
Хүсч авсан бэлэг юм шүү
Хүндлэл хайрын ногоон төглөөс
Хадгалж үлдсэн жимсхэн юм шүү
Аав ээжийн хайраас ургасан
Амин хоёр эрдэнэ минь ээ
Алдхан биеийг минь жаргааж ирсэн
Ангаахай бяцхан үрс минь ээ...
Хамгаас хайртай ...
Сэтгэгдлүүд (3) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2009-03-09 - "Би Чамд Хайртай" гэдгийг Дэлхийн 100 Орны Хэлээр

Бичсэн: batmunkh Ангилал: Яруу найраг
" "Би Чамд Хайртай " гэдгийг дэлхийн 100 орны хэл дээр хэрхэн хэлэхийг энд оруулав та бүхэн сонирхон үзнэ үү!!

Albanian - Te dua
Arabic - Ana behibek
Armenian - Yes kez sirumen
Bambara - M'bi fe
Bangla - Aamee tuma ke bhalo aashi
Belarusian - Ya tabe kahayu
Bisaya - Nahigugma ako kanimo
Bulgarian - Обичам те
Cambodian - Soro lahn nhee ah Cantonese
Chinese - Ngo oiy ney a
Catalan - T'estimo
Cheyenne - Ne mohotatse
Chichewa - Ndimakukonda
Corsican - Ti tengu caru (to male)
Creole - Mi aime jou
Croatian - Volim te
Czech - Miluji te
Danish - Jeg Elsker Dig
Dutch - Ik hou van j...
Сэтгэгдлүүд (3) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2009-03-08 - Coldplay - Postcards from far away

Бичсэн: Friska Ангилал: Дуу хөгжим


Хөнгөн, зөөлөн гуниг...сэтгэлд дотно аялгуу. Сонсоод л баймаар, даанч богинохон, тэр хирээрээ амттай
Сэтгэгдлүүд (12) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2009-03-08 - 5 минутын өмнө...

Бичсэн: gereltuya
5-н минутын өмнө мартын 8-ны мессеж уншаад инээж байв. харин одоо... Үүнийг уншаарай тэгээд илүү олон хүнд дуулгаарай...   https://enhmandah.blogmn.net/20977/#comments_bottom

Сэтгэгдлүүд (1) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2009-03-07 - Уруулаа буд бүсгүй минь...

Бичсэн: gereltuya Ангилал: Баярын мэндчилгээ

Өлгийн зөөлөн бүүвэй сэтгэлээс тань уянгалсан

Өргөлийн цагаан сүү гараас тань цацарсан

Өглөгийн  дээд хайр зүрхнээс тань ундарсан

Өрх гэрийн жаргал сэтгэлээс тань гэрэлтсэн

Сайхан эх орны минь саран гоо бүсгүйчүүддээ

Олон улсын эмэгтэйчүүдийн баярын мэнд дэвшүүлж

Эрүүл энх, аз жаргалтай,  инээд баясал дүүрэн явахыг  ерөөе

 

Уруулаа буд бүсгүй минь

Унжгар дорой бүү яв

Нас бол цаасан дээр бичдэг тоо юм

Намбархаж бүү сүйд бол

Хүссэнээрээ амьдар бүсгүй минь

Хүлээж цөхөрсөн бол хая

Гоо сайхан яв бүсгүй минь

Гологдож биш шилж амьдар

Гадсан өсгийтэй ганган ша...

Сэтгэгдлүүд (11) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
Хуудас: 61 » Нийт: 106
Өмнөх | Дараагийн

Миний тухай

ЯМАГТ УРАГШАА ЯГ ЦАГ ШИГ

Сүүлийн бичлэгүүд

. ТАЙВАНЬД ИРЭЭД СУРЧ БАС ИЛҮҮ ИХЭЭР ОЙЛГОЖ БУЙ ЗҮЙЛС МААНЬ
. Тайваньд Тэтгэлэгтэй суралцацгаая!!!
. Та ганцаараа биш ээ !
. Хүссэнээрээ амьдрах хэцүү юм.
. Өөрийн хэргээ бүтээсэн л бол боллоо!
. Ингэвэл яаг монгол хөгжих юм байна.
. Ном хэвлүүлэхэд минь туслаарай!
. Эмнэлэгийн эргэлт
. Монголдоо Speaking Club нээх хүслийг минь хэн ч дарж чадахгүй ээ
. Мөнгөө хэмнэ, энэ бол бодит хэмнэлт
. Хуучин хүү
. Гадаадад сурах Тэтгэлэг
. haalttai
. ГАДААДАД СУРАЛЦАХ, TOEFL-д бэлтгэхэд юу таньд саад болж байна.
. картын ар
. ГАДААДАД 4 жил уу? Монголдоо 3 жил үү?
. ҮНЭН гэдэг өөрөө ҮНЭН юм уу?
. 1000 жилийн ганцаардал
. Тайваньд тэтгэлэгтэй суралцацгаая
. анлиар эсээ хэрхэн бичих бэ?
. Taiwan улсад суралцах амар, хялбар, энгийн, төвөггүй боллоо.
. iBT TOEFL-д амжилттай бэлтгэх зөвөлгөө 3
. iBT TOEFL-д амжилттай бэлтгэх зөвөлгөө2
. эмэгтэй хүний үс нь урт ухаан нь богино
. Япон улс хоёр дах газар нутгаа Монгол улсын Өмнөговь аймгаар сонгосоныг МУ засгийн газарт мэдэгдэх байх
. Тийм ээ Манай блогчид Өглөөний хүн юм байна аа
. Та энэ гадаад үгийг хялбараар цээжлээд үздээ.
. та хахууль авсан уу?
. хулганы насыг хоёр дахин нэмлээ
. цагаан сарын шинийн нэгний мэнд хүргэе

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Найзууд
. Email Me
. RSS тандагч
. English room

Найзууд

. Friska
. Tsoomii
. batmunkh
. lg
. gereltuya
. arch_tseegii
. arius
. Sophia
. Zurai
. gvn
. huslen
. Зүрхний гэрээслэл
. Золоо
. enerel_ohin
. Misheel