Монгол залуус TOEFL 120

. 2009-03-06 - Тэр өдрүүд яг зүүд шиг...

Бичсэн: gereltuya Ангилал: Дурсамж
Тэр өдрүүд яг зүүд шиг... Ийн хэлээд санаа алдан сууна. Одоогоос дөрвөн жилийн өмнөх энэ өдөр багшийн дээдийн оюутны 3-р байрны 403 тоот өрөөнд айл болон амьдрахаар бид очиж байсансан. Цөөхөн аяга таваг, нэг гудас, нэг хөнжил, нэг дэр, хоёр чемодан, хоёр тавиур гээд манайх цомхон ч гэлээ сайхан айл болсон. "МАНАЙХ". Энэ л оюутны байранд хүү, охин хоёр минь хүн болж, өнөөдөр бид хүний дайтай явна. Харин чи минь алгаа. Хамгийн үнэ цэнэтэй зүйлийг зүрхэндээ хадгалж явахад хүнд санагдах өдрүүд байх юм. Сайхан дурсамж, сайхан инээд, сайхан..., сайхан... Ийм тодотголтой зүйлүүд өнөөдөр надад цөөхөн ...
Сэтгэгдлүүд (6) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2009-03-05 - Жаргал хаана байдаг вэ?

Бичсэн: gereltuya Ангилал: Эргэцүүлэл
Оройхон ажлаа дуусгаад гэрийн зүг алхаж явтал утас хангинан дуугарлаа. Харвал найз охин маань залгаж байнаа.
- Байна уу? Сайн уу? Сонин юу байна? гэвэл
- Байна, байна. Чи хаана байна? Уулзах хэрэг байна. Уулзаж байгаад тухтай ярья...
Ингээд бид хоёр уулзахаар боллоо. Жижиг кафед орж жүүс захиалангаа юу болсныг сонирхвол найз маань "Өнөөдөр дүүгийнхээ гэрт очлоо. Ийм уруу дорой амьдарч байгааг нь ер мэдээгүй юм байна. Уулын орой дээр шахуу дөрвөн ханатай гэр, гэр ч гэж дээ яйжийсан муухай оромжинд..." гэж ирээд хоолой нь зангирлаа. Чи чинь ерөөсөө дүүгийндээ очиж байгаагүй юм уу? Дүү чинь...
Сэтгэгдлүүд (17) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2009-03-03 - Би хаврын хүн...

Бичсэн: gereltuya Ангилал: Зүгээр л
Хавар төрсөн болоод ч тэр үү өөрийгөө хаврын хүн гэж боддог... Салхи шуурга тавиад онцгүй байдаг ч гэсэн хавар хамгийн сайхан улирал...
Сэтгэгдлүүд (17) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2009-03-03 - Зам хөндлөн гарахдаа “нисэхсэн”

Бичсэн: gereltuya Ангилал: Үзэл бодол

 

Өдөртөө хэдэн удаа зам хөндлөн гарах бүртээ дайрчих шахан өнгөрөх машинуудаас айхдаа “болдог бол нисэхсэн” гэж мөрөөснө. Гарцаар гарч байгаа хэрнээ шүү дээ. Түгжрэл дунд гацаж гацчихаад арай гэж “сугарахаараа” гарц хаа байгааг ч мартан хаазалдаг жолооч нарт хааяа гомдох шиг... Жолооч нь ч тэр, явган зорчигч ч гэсэн улаан гэрэл асчихаад байхад улайм цайм дайраад л байдаг. Жолооч нь Замын хөдөлгөөний дүрмээ баримталж, явган зорчигчид нь гарцгүй газраар мал шиг “бэлчихээ” больчихвол замын хөдөлгөөний соёл бага гэсэн дээшлэх байх аа гэсэн горьдлого төрдөг юм. Замын цагдаагий...

Сэтгэгдлүүд (3) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2009-03-02 - Нойр хоолонд л учир бий

Бичсэн: gereltuya Ангилал: Ярилцлага

Монгол эрчүүд сумогийн дэвжээнээ зодоглосноос хойш манайхан энэ спортыг наян настай буурайгаасаа найман настай хүүхэд нь ч сонирходог болсон. Шударга үнэнээрээ барилддаг гэж сумод манайхан ам сайтай байдаг. Саяхан их аварга Хакухо М.Даваажаргалын дэвжээнд долоо хоног бэлтгэл хийж, “Сумо миний мөрөөдөл” цуврал нэвтрүүлэгт оролцоод ирсэн Соёл-Эрдэнэ дээд сургуулийн оюутан Б.Занабазартай уулзаж, сумо бөхийн спортын талаар ярилцлаа.

-          Хэзээнээс эхлэн сумогоор хичээллэж байгаа вэ?

-          2003 оноос сумогоор хичээллэж эхэлсэн. Монголын сумо бөхийн холбооны дэргэд...

Сэтгэгдлүүд (13) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2009-03-02 - Дотуур хувцас нууц гоёл

Бичсэн: gereltuya Ангилал: Зөвлөгөө


Эрчүүдийн дотуур хувцас сайн чанарын майк, дотоожоос бүрддэг бол эмэгтэйчүүдийнх чанартайгаас гадна чамин загвартай, тансаг материалтай хөхөвч, дотоож, дотуур цамц, унтлагын хувцас, татуурга, шилэн оймс… Дотуур хувцас хоёр сая жилийн түүхтэй. Эхэн үедээ бүсгүй хүний нууц эрхтэнийг халхлах үүрэгтэй байсан бол XҮIII зууны эхээр өнөөгийн дүр төрхөө олсон байна. Даавуу, торгоноос эхлээд хийж болох бүхий л материал, түмэн загвараар дотуур хувцасыг урлаж байна. Нэг үгээр хэлбэл дотуур хувцас гэдэг эмэгтэй хүний эрхэмсэг, нууцлаг байдлыг илтгэж байдаг хувцас аж.

Сүүлийн үөд до...

Сэтгэгдлүүд (2) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2009-03-02 - Приходи весна, приходи...уходи кризис, уходи

Бичсэн: Friska Ангилал: Элдэв зүйлс
За нөхөд сайхан л шинэлцгээсэн биз дээ, асуух юун..гэхдээ ёс юм байна гээд асуучлаа шүү.
Өчдөр Комеди Клаб үзжаагаад энэ үгнүүдийг цээжилж авсийн "Приходи весна, приходи...уходи кризис, уходи." Ойрын 2-3 сардаа хэлчнээ. Энэ жилийн цагаан сарыг нилээн хямралтай болох байх гэж боджээсан чинь гайгүй л байна шд, нивеа тос зөндөөн бэлгэнд авах байх гэж боджээсан чинь ганцыг ч авсангүй би лав.

Ажлын золголтоос хоцорсон болохоор өнөөдөр ирээд өрөө өрөөнд нь орж амжууллаа...энэ золгож байна гээд гар барьдаг ёс гэнэт хаанаас гараад ирэвээ, ёстой таалагдахгүй байна.

Гадаа нээрээ гоё байнаа, цас ...
Сэтгэгдлүүд (18) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2009-02-27 - сар шинэдээ сайхан шинэлцэгээв үү?

Бичсэн: gereltuya Ангилал: Баярын мэндчилгээ
Уул нь цагаан сараас өмнө баярын мэнд хүргэж ганц бичлэг оруулах санаа байгаад л байсан юм. Харамсалтай нь чадсангүй... Өнөөдөр шинийн гурван... Хождоогүй хэмээн найдаж байна. эрхэм та бүхэндээ сар шинийн мэнд дэвшүүлж, эрүүл энх аз жаргал, энэ хорвоогийн хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Цагаан сарын энэ гурван өдөр аль болох хүмүүсээс зайдуухан байх гэж их л хичээлээ. Баярлаад хөөрөөд байх шалтаг шалтгаан байхгүй  ч гэсэн бусдыгаа хүндлэх гэсэн үүднээс энэ баярыг хүндэтгэж байна. Гэртээ ганцаараа өнжсөн анхны шинийн нэгэн, ажил дээрээ шөнө дөл болтол суусан бас л анхны шинийн нэгэн ба...
Сэтгэгдлүүд (9) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2009-02-26 - Балет бүгдэд зориулагдсан урлаг

Бичсэн: gereltuya Ангилал: Ярилцлага

Тайзан дээр бүжих тэднийг хараад бахархахгүй байж чадахгүй нь. Хүний үйл хөдлөлөөр дамжуулан сэтгэлийн асар их таашаалыг балет л өгч чадах юм шиг... Тэд өөр ертөнцөөс ирж, энгийн биднийг баясгах мэт мэдрэмж төрүүлдэг. Бид тэднийг бахдан алга нижигнүүлэн ташихад хангалттай гэж бодож байсныг маань “Royal” балетийн сургуулийн захирал Б.Төгөлдөр өөрчилж чадсан юм. Эмэгтэй хүн бүр бие, хөдөлгөөнөөрөө дамжуулан бусдад баяр баясал бэлэглэж чадна гэснээр бидний яриа эхэлсэн юм.  

-          Хүүхдүүд хэдэн наснаасаа эхэлж балетаар хичээллэх нь зүйтэй вэ?  

-          Дэлхий дахин...

Сэтгэгдлүүд (13) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2009-02-23 - Эрхэм хүндэт блогчдоо гэж...

Бичсэн: gereltuya Ангилал: Блогчдод хамаатай
Блогмн сайтын үүсгэн байгуулагдсаны гурван жилийн ой тохиож байгаа бөгөөд ойн хэмжээнд авах арга хэмжээний талаар зарим нэг хүнтэй зөвлөлдлөө. За за тэр яахав... Манай блогмн-ийн гурван жилийн ой болж байна. Тэгээд Хүү, Хүслийнжигүүр хоёртой жаал юм яриад... Манайхан дэмжнэ гэдэгт гүнээ итгэж байна. Ингээд гуравдугаар сарын 14-ний бямба гаригт хотоос гарч ууж идэх, агаар салхиар амьсгалах... гэх мэтчилэн олон төлөвлөгөө байгаа учир блогчдыг өргөнөөр оролцохыг урьж байна. Энэ дашрамд та нөхдийнхөө гэгээн дүрийг харж, дотносон танилцах хүсэлтэй байгаа. Бичих гэсэн чинь нэг л болж өгдөггүй ээ. Я...
Сэтгэгдлүүд (128) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
Хуудас: 62 » Нийт: 106
Өмнөх | Дараагийн

Миний тухай

ЯМАГТ УРАГШАА ЯГ ЦАГ ШИГ

Сүүлийн бичлэгүүд

. ТАЙВАНЬД ИРЭЭД СУРЧ БАС ИЛҮҮ ИХЭЭР ОЙЛГОЖ БУЙ ЗҮЙЛС МААНЬ
. Тайваньд Тэтгэлэгтэй суралцацгаая!!!
. Та ганцаараа биш ээ !
. Хүссэнээрээ амьдрах хэцүү юм.
. Өөрийн хэргээ бүтээсэн л бол боллоо!
. Ингэвэл яаг монгол хөгжих юм байна.
. Ном хэвлүүлэхэд минь туслаарай!
. Эмнэлэгийн эргэлт
. Монголдоо Speaking Club нээх хүслийг минь хэн ч дарж чадахгүй ээ
. Мөнгөө хэмнэ, энэ бол бодит хэмнэлт
. Хуучин хүү
. Гадаадад сурах Тэтгэлэг
. haalttai
. ГАДААДАД СУРАЛЦАХ, TOEFL-д бэлтгэхэд юу таньд саад болж байна.
. картын ар
. ГАДААДАД 4 жил уу? Монголдоо 3 жил үү?
. ҮНЭН гэдэг өөрөө ҮНЭН юм уу?
. 1000 жилийн ганцаардал
. Тайваньд тэтгэлэгтэй суралцацгаая
. анлиар эсээ хэрхэн бичих бэ?
. Taiwan улсад суралцах амар, хялбар, энгийн, төвөггүй боллоо.
. iBT TOEFL-д амжилттай бэлтгэх зөвөлгөө 3
. iBT TOEFL-д амжилттай бэлтгэх зөвөлгөө2
. эмэгтэй хүний үс нь урт ухаан нь богино
. Япон улс хоёр дах газар нутгаа Монгол улсын Өмнөговь аймгаар сонгосоныг МУ засгийн газарт мэдэгдэх байх
. Тийм ээ Манай блогчид Өглөөний хүн юм байна аа
. Та энэ гадаад үгийг хялбараар цээжлээд үздээ.
. та хахууль авсан уу?
. хулганы насыг хоёр дахин нэмлээ
. цагаан сарын шинийн нэгний мэнд хүргэе

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Найзууд
. Email Me
. RSS тандагч
. English room

Найзууд

. Friska
. Tsoomii
. batmunkh
. lg
. gereltuya
. arch_tseegii
. arius
. Sophia
. Zurai
. gvn
. huslen
. Зүрхний гэрээслэл
. Золоо
. enerel_ohin
. Misheel