Монгол залуус TOEFL 120

. 2009-01-24 - уранхай

Бичсэн: Friska Ангилал: Элдэв зүйлс
Тэлвэзтэй байх сайхан юм...амралтын өдрүүдийг гэртээ өнгөрөөхөөр тооцоолсон тул түүнгүйгээр уйдна гэж сэтгээд кабелаа залгуулчив...өчигдөр оройноос хойш шив шинэхэн, сов соргог мэдээ мэдээллээр тархиа цэнэглэж байна. Эдийн засгийн хямрал чинь болчоод байхад би огт хямраагүйгээр барахгүй мэдрээ ч үгүй явж байдаг...гэснээс манайхан бас энэ хямралт өртөөд цомхотгол хийсэн юм байна, мартахаа шахлаа. Хэд хоногийн өмнөөс л хэд хэдэн хүн цом авнаа гээд өрөө дамжаад гүйгээд байсныг, ямар тэмцээнд түрүүлсийн бол гэх мэтээр хайнгадуухан бодоод өнгөрсөнөөс биш цаад нарийн учрыг ажилдаа түүртээд огт анзаа...
Сэтгэгдлүүд (8) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2009-01-22 - гэм зэмээс...

Бичсэн: Friska Ангилал: Ном зохиол

Харин энэ удаа тэр хоёр барьсан гараа тавилцсангүй, мань хүн түүн рүү бушуухан нэгэнтээ харснаа юу ч хэлэлгүй газар шагайчихав. Тэднийг харж байгаа хүн алга, хоёрхон биеэрээ л сууж байна. Хуяг одоо л буцаж ирж яваа аж.

Чухам яагаад ингэснийг мань хүн өөрөө ч мэдсэнгүй, ямар ч атугай нэг юм түүнийг гэнэт шүүрч аваад Сонягийн хөл рүү шидчих шиг болжээ. Раскольников түүний өвдөгийг тэврээд уйллаа. Эхний хоромд Соня үнхэлцэгээ хагартал айж, царай нь үхсэн мэт хувхай цайжээ. Тэгээд босон харайж хамаг бие нь салгалан түүнийг ширтэв. Гэтэл тэр даруй, тэр агшинд хамаг учрыг ойлгожиху...

Сэтгэгдлүүд (16) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2009-01-21 - Эв найртай айлд гай ирдэггүй...

Бичсэн: gereltuya Ангилал: Ярилцлага

Та бидний дунд алхаж яваа хүмүүс дотроо ямархан бодол тээн амьдардаг бол? Өөр өөрийн төсөөллөөр амьдралаа бий болгон, түүнийхээ төлөө тэмцэж яваа. “Хонгорзул” дуугаараа олны танил болсон дуучин Н.Энхбаттай хэсэг зуур хөөрөлдлөө. Түүнийхээр хүн байхын утга учир юу юм бол?

- Эр хүн байхын утга учрын талаар яриагаа эхэлье.

- Эр хүн өрхийн тэргүүн ноён нуруу нь. Тийм ч учраас би гэр бүл зохиож өнөр өтгөн нэгэн айлыг бий болгосон. Эх орондоо айл нэмж, түмэн олондоо бүл нэмж яваа жирийн л нэгэн. Сайн эцэг, сайн хүн байх юмсан гэж бодож явдаг. Нийгмээ дагаад хүний зан ав...

Шууд холбоос

. 2009-01-21 - Залуу насандаа хүний нутагт хэн ч биш амьдрах гунигтай

Бичсэн: gereltuya Ангилал: Ярилцлага

Сурч боловсрохоор, ажил амьдралын мөр хөөн мянга мянган залуус гадагшаа “урсаж” байгаа. Боломж бололцоо гарвал хэзээ ч гэсэн гадагшаа явахаар төлөвлөж байгаа нь ч түүнээс дутахааргүй олон. Ирланд улсад дөрвөн жил амьдраад ирсэн Д.Цогбадрахыг “Гадаадад байгаа монголчууд” булангийнхаа зочноор урьлаа. Тэрээр одоо Үндэсний түүхийн музейд боловсролын ажилтнаар ажиллаж байгаа юм. 

-          Ирландад байгаа монголчуудын амьдрал хэр байна? Та хэр хугацаагаар тэнд амьдарсан бэ?

-          2003-2007 оны хооронд Ирландад амьдарсан. Хэлний курст суралцаад, хажуугаар нь хар бор ажил хи...

Сэтгэгдлүүд (6) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2009-01-20 - иргэний бүлтгэл мэдээллийн төв үйлчилдэг бус чирэгдүүлдэг газар

Бичсэн: gereltuya Ангилал: Үзэл бодол

Монгол Улсад “данстай” иргэн бүрийн үйлчлүүлдэг газар нь яах аргагүй иргэний бүртгэл мэдээллийн алба. Шинэхэн мэндэлсэн үрийнхээ төрсний гэрчилгээ, гадаад паспорт, иргэний үнэмлэхээ авахаар өдөртөө цөөнгүй хүн тус газрын харъяа албадаар үйлчлүүлдэг. Харин тус газрын хүнд суртлын талаар иргэдийн гомдол тасардаггүй.  

Иргэний бүртгэл мэдээллийн төв рүү лавлагаа авахаар очлоо. Сүүлийн нэг жилийн хугацаанд хоёронтоо очиж байгаа маань энэ. Гайтай хулгайчаас болж иргэний үнэмлэхээ алдаад очиж байсан бол саяхан гэрлэлтээ батлуулахаар  лавлагаа авах гэж байгаа найзынхаа хамт тэдни...

Сэтгэгдлүүд (13) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2009-01-20 - Цоо шинэ амьдрал уу, эсвэл...

Бичсэн: gereltuya Ангилал: Зөвлөгөө

Өдөр бүр дэлхийн сая сая хүүхнүүд Холливудын сайхан бүсгүйчүүдийн толигор сайхан зүс царай, гоолиг биеийг биширч, тэдэнтэй ижил болохыг хүсдэг. Бусдын харааг өөр дээрээ унагаахаар хөөрхөн болохын тулд тэд чамлахааргүй мөнгө, бас эрүүл мэндээ золиосолдог. Эмнэлгийн зүгээс мэс  засал хийх шаардлагагүй боловч хувь хүн өөрөө хүсч, ихэнх тохиолдолд нүүр царай, бие галбираа улам гоё болгох зорилгоор хийлгэж байгаа мэс үаслыг гоо сайхны мэс засал гэж нэрлэдэг байна. Манайд ч бас давхраа хийлгэж, хамраа өндөрсгөхөөс эхлээд уруул, хөхөндөө силикон шахуулах, хавиргаа тайруулах гээд  ...

Сэтгэгдлүүд (6) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2009-01-19 - Эрч хүч амтагдаад л...

Бичсэн: gereltuya Ангилал: Зүгээр л
"Ай хө чи минь хаана явнаа" ийм сэтгэгдэл уншлаа. Гангаа бичжээ. 2009 оныг өөрийнхөө хувьд их өөрчлөлтийн жил болгон зарлачихаад, завгүй гүйгээд л байна. Минийхээр эргэдэггүй хорвоод гомдож сууснаас өөрийнхөөрөө эргэх тэр ертөнцийг дотроо, сэтгэлдээ бий болгох гэж хичээгээд л... 104,5 радиогийн "Халуун цай" нэвтрүүлгийг сонсоорой. Ухаарал, хайр, уртаас урт уужуухан амьсгаа авч нэг зүйлийг бодуулна вий. Надад л лав тэгж санагдсан. Тус нэвтрүүлгийн энэ оны анхны дугаар буюу 2009 оны нэгдүгээр сарын 3-ны дугаарт зочноор оролцож, хүмүүстэй санаа бодлоо хуваалцлаа. Олон зүйлийн талаар цоо шинээр бо...
Сэтгэгдлүүд (7) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2009-01-19 - Ядуу оронд баян байлаа ч жаргадаггүй

Бичсэн: gereltuya Ангилал: Ярилцлага


Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газрын Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Д.Будхүүтэй орон нутгийн болон бүсчилсэн хөгжлийн талаар ярилцахаар зочноор урьлаа. Олон жил яригдаж байгаа ч биеллээ олж амжихгүй зарим талаар хүмүүст хий хоосон үг мэт санагдах болсон. Тэгвэл орон нутагт ажиллаж байгаа  хүмүүс л илүү бодитоор харж, үнэлж цэгнэх болов уу.  

-          Орон нутгийн болон бүсчилсэн хөгжлийн тухай бид чамлахааргүй л ярьдаг. Харин яг тухайн аймаг дээрээ ямар байна вэ?

-          Дархан-Уул аймаг төвийн бүсийн тулгуур төвийн нэг  нь болж байгаа юм. Тэгэхээр үйлдвэ...

Сэтгэгдлүүд (4) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2009-01-12 - Амжилтын үндэс - Албан тасалгаа

Бичсэн: gereltuya Ангилал: Зөвлөгөө

Ажлын байрыг хоёр дахь гэр гэдэг. Хүн хоногт сэрүүн байх цагийнхаа дийлэнхийг ажил дээрээ өнгөрүүлдэг. Тийм болохоор ажлын байрны тав тух, нөхцөл гэдэг хүний эрүүл саруул явах, сэтгэл санаа өөдрөг байхад нөлөөтэй. Ажиллаж байгаа орчиндоо сэтгэл хангалуун байх нь ажлын бүтээмжийг дээшлүүлдэг. Тийм ч учраас албан байгууллагууд ажилчдынхаа тав тухыг бүрдүүлж, үйлчлүүлэгчдээ сэтгэл хангалуун байлгах үүднээс дотоод засал чимэглэлдээ ихэд анхаарах болсон.  

Оффисын төрлүүд

Виртуэл багууд: Гишүүд нь өөр байшин аль эсвэл бүр өөр хот, улс, тивийн өөрийн ажлын байрнаас эсвэл өөр оффисоос ажиллана.

...
Сэтгэгдлүүд (3) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2009-01-12 - Тэр бум хүнтэй хятадын тамирчныг, морин дэл дээр өссөн монгол хүү ялж байлаа

Бичсэн: gereltuya Ангилал: Ярилцлага

 Өдгөө нас сүүдэр ная гарч яваа энэ буурайг Ц.Даржаа гэдэг. Одоогоос хагас зууны өмнө тэрээр Монголын спортын тавцанд жинхэнэ од болон гялалзаж байсан нэгэн. Улаанбаатар-Бээжин, Бээжин-Улаанбаатар гэсэн маршрутаар 3000 километр аялсан монголын багийн гишүүн, манай улсад анх зохиогдсон дугуйн олон улсын тэмцээний аварга, Монгол улсын гавъяат тамирчин, гавъяат багш хүн юм. 3000 километр замыг дугуйгаар туулсан 13 залуугаас одоо гурван хүн амьд сэрүүн байгаа аж. Ардын төр засгаас хойш дэлхийд ялагдашгүй гэгдэж байсан Хятадын тамирчдыг ялж байсан анхны монгол хүн, жанжин Сүхбаатарын талбай дээр ар...

Сэтгэгдлүүд (0) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
Хуудас: 66 » Нийт: 106
Өмнөх | Дараагийн

Миний тухай

ЯМАГТ УРАГШАА ЯГ ЦАГ ШИГ

Сүүлийн бичлэгүүд

. ТАЙВАНЬД ИРЭЭД СУРЧ БАС ИЛҮҮ ИХЭЭР ОЙЛГОЖ БУЙ ЗҮЙЛС МААНЬ
. Тайваньд Тэтгэлэгтэй суралцацгаая!!!
. Та ганцаараа биш ээ !
. Хүссэнээрээ амьдрах хэцүү юм.
. Өөрийн хэргээ бүтээсэн л бол боллоо!
. Ингэвэл яаг монгол хөгжих юм байна.
. Ном хэвлүүлэхэд минь туслаарай!
. Эмнэлэгийн эргэлт
. Монголдоо Speaking Club нээх хүслийг минь хэн ч дарж чадахгүй ээ
. Мөнгөө хэмнэ, энэ бол бодит хэмнэлт
. Хуучин хүү
. Гадаадад сурах Тэтгэлэг
. haalttai
. ГАДААДАД СУРАЛЦАХ, TOEFL-д бэлтгэхэд юу таньд саад болж байна.
. картын ар
. ГАДААДАД 4 жил уу? Монголдоо 3 жил үү?
. ҮНЭН гэдэг өөрөө ҮНЭН юм уу?
. 1000 жилийн ганцаардал
. Тайваньд тэтгэлэгтэй суралцацгаая
. анлиар эсээ хэрхэн бичих бэ?
. Taiwan улсад суралцах амар, хялбар, энгийн, төвөггүй боллоо.
. iBT TOEFL-д амжилттай бэлтгэх зөвөлгөө 3
. iBT TOEFL-д амжилттай бэлтгэх зөвөлгөө2
. эмэгтэй хүний үс нь урт ухаан нь богино
. Япон улс хоёр дах газар нутгаа Монгол улсын Өмнөговь аймгаар сонгосоныг МУ засгийн газарт мэдэгдэх байх
. Тийм ээ Манай блогчид Өглөөний хүн юм байна аа
. Та энэ гадаад үгийг хялбараар цээжлээд үздээ.
. та хахууль авсан уу?
. хулганы насыг хоёр дахин нэмлээ
. цагаан сарын шинийн нэгний мэнд хүргэе

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Найзууд
. Email Me
. RSS тандагч
. English room

Найзууд

. Friska
. Tsoomii
. batmunkh
. lg
. gereltuya
. arch_tseegii
. arius
. Sophia
. Zurai
. gvn
. huslen
. Зүрхний гэрээслэл
. Золоо
. enerel_ohin
. Misheel