Монгол залуус TOEFL 120

. 2009-01-11 - номоо уншсаар л...өө хайх нь

Бичсэн: Friska Ангилал: Ном зохиол
Номоо уншсаар л. Энэ айхтар зузаан номны юуг нь ч алгасаж болохооргүй, ямар ч хэсэгт нь сонирхол бууруулах зүйл байлгалгүйгээр....унших явцад номонд бүрэн автуулж чадахаар бичсэн зохиолчыг "суут" гэхээс өөр юугхэв, магтах үгээ ч олохгүй нь. Өнөөх чинь Достоевскийгоо л ярьж байхгүй юу
Номын үйл явдлаа дагаж сэтгэл санаа өөрчлөгдөөд. Уржигдар Раскольников эмгэнийг алах яг тэр хэсэгт аймшигтай байсан...цус, үхэл. Өчигдөр, Разумихин Дуня-д дурладаг, Раскольников Соня-д дурладаг хэсгүүдийг уншихдаа өөрөө ч мэдэлгүй хөөрөөд л байлаа. Өнөөдөр Порфирий Раскольников 2-ын яриаг өмнө нь уншиж байхдаа нэ...
Сэтгэгдлүүд (20) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2009-01-10 - амралтын өдөр

Бичсэн: Friska Ангилал: Элдэв зүйлс
хүйтэн өрөө...зузаан хувцас. хөнгөн гуниг...хүнд бодлууд. хоосон тамхины хайрцаг...дутуу уусан  хүйтэн кофе. засаагүй ор...дууг нь хаасан утас. уншиж буй хуудсаар нь хаалгүй доош нь харуулан тавьсан зузаан ном...саяхан угаасан нойтон хувцаснууд. ширээгээр нэг хөглөрөх мандарины хальс...
амьдарсаар л...аргыг нь олохгүй байна гэхдээ.

өөрийгээ би хүнийг ойлгодог, тэвчээртэй...хүнд дараа тээр болдоггүй, нэг их зүйл хүсдэггүй гэж боддийн. гэхдээ заримдаа шал өөр баймаар санагдах...тэс хөндлөнтөж тэнэгтмээр. залхах юм хааяа өөрөөсөө ч, өрөөлөөс ч...

...
Сэтгэгдлүүд (17) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2009-01-09 - Достоевский Федор Михайлович

Бичсэн: Friska Ангилал: Ном зохиол

Гэм зэмийг ахиад уншиж байгаа болохоор Достоевскийгоор ахиад "өвчиллөө". Түүний хэлсэн үгнүүд болон ишлэлүүдээс оруулав, заримыг нь санаандаа хүртэл орчуулж чадахгүй болохоор орчуулсангүй...чадан ядан орчуулсан хэд нь.

Да будут прокляты эти интересы цивилизации, и даже самая цивилизация, если для сохранения ее необходимо сдирать с людей кожу.

..настоящая правда всегда неправдоподобна...Чтобы сделать правду правдоподобнее, нужно непременно подмешать к ней лжи. Люди всегда так и поступали.

Жинхэнэ үнэн хэзээд үнэнтэй төсгүй. Үнэнтэй төстэй болгохын тулд бага зэрэг худал нэмэх хэрэгтэй, хүм...

Сэтгэгдлүүд (12) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2009-01-05 - Миний хайртай эрчүүд

Бичсэн: Friska Ангилал: Дурсамжууд

Өвөө.Би-өвөөгийн бор охин. өглөө өвөөтэйгээ 2-лханаа үлдээд өвөө араажав чагнан би гэрээ цэвэрлэх дуртай байсан. Гаансаа нэрэхэд нь үнэрлэх дуртай...халамцуу үедээ үнсэх гэхэд нь би сахлаараа хатгана гээд үнсүүлэхгүй болохоор хүний хүүхэд хүрэн бөөртэй гэж ирээ л том хүнд гомдоллож байгаам шиг гомдоллодог байж билээ. Хааяа нэг эмээгээсээ зугтан өвөөтэй хамт унтахаар зүтгэнэ, оронд орчихоод идсэн хоол хаана байгааг зааж өгдөг болохоор нь тэр..энд нь 2 бууз байна, энд нь цай байна. Өвөө ач охин 2-ын хамгийн сүүлд хамтдаа оролцсон олон нийтийн ажил нь сумын 50 жилийн концерт. Өглө...

Сэтгэгдлүүд (12) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2009-01-05 - ...

Бичсэн: Friska Ангилал: Элдэв зүйлс

зиа ингээд эль хуль амьдралын эхлэл...бишээ тийм хэсгийн. гэрт ирсэн чинь мангар хүйтэн байна, хүйтэн байх тухгүй...угаасаа гэртээ зузаан хувцастай байхаар эвгүй байдаг юм, дээрээс нь даарамхайг хэлэх үү. орцоор ороод ирсэн чинь нил ус...мөс. хамгийн түрүүнд манайх биш биз дээ л гэж санаа зовлоо, 7 хоног хаяад явчихсан хүн чинь, ашгүй биш байна...ус алдаад дулаан багасгасан болтой..найгүй хүйтэн байна даа гэж.

шинэ жил, төрсөн өдөр...нам гүм, аниргүй. өчигдөр оройдоо сэтгэл нэг тиймхэн байлаа, юм бүхэнд сэтгэл хангалуун байхаар тийм байх уу, эсвэл би сэтгэл дундуур байгаа зүйл...

Сэтгэгдлүүд (18) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2009-01-05 - Бүх л зүйл шив шинэхэн, харин би л...

Бичсэн: gereltuya
За хө, эрхэм та нөхөддөө шинэ оны мэндийг их л хожуу хүргэж байна., уучлаарай. Цаг хугацаа хэтэрхий, хэтэрхий гэж хэлэхэд ч багадмаар тийм хурдан урссаар... Шинэ жилийн, шинэ долоо хоногийн анхны өдрөө гэж... Харин би ширээнийхээ ард яг хэвээрээ...
Сэтгэгдлүүд (6) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2009-01-03 - Хмм...

Бичсэн: Friska Ангилал: Элдэв зүйлс
хоолойгоо засч байгаад бичнээ хө. өнөөдөр чинь төрсөн өдөр ч юм уу, төөрсөн өдөр ч юм уу бүү мэд...юутай ч 20 гаран(аймаар багасгах оролдлого хийв) жилийн өмнө энэ өдөр ээж намайг ашгүй нэг төрүүлчээд эмлэгийн орон дээр гэвтжээсан байх даа..би гэж нэг учраа мэдкүү улаан юм хажууд нь орилоол.
энэ олон жил амьдрахдаа аваад үзүүлчих, жишээ татчихаар хийсэн бүтээсэн юм алга даа...гэхдээ бас муу муухай юм огт хийж яваагүйг "сайхан амьдрал" гэж хэлж болох л юм.
Ер нь энэ жил бүтээлч амьдрах төлөвлөгөөг боловсруулаад байгаа. юу ч хамаагүй бүтээнээ гэжж.
Өөртөө мэнд хүргээл гараа явчий дөө

хэдэ...
Сэтгэгдлүүд (22) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2008-12-30 - Мэндчилгээ

Бичсэн: Friska Ангилал: Дуу хөгжим


Softcore - Төгс төгөлдөр

Харцаараа намайг дүүргээч
Уйтгар гунигаа надад шингээ
Аз жаргалдаа намайг багтаагаач
Төгс төгөлдөр оршихуй
Инээдээрээ намайг дүүргээч
Нулимсаа надад шингээ
Зүүдэндээ намайг багтаагаач
Төгс төгөлдөр оршихуй

Ахиад нэг удаа оддоос би асууя
Нүдээ нээхэд минь туслаарай
Эцэс төгсгөлгүй далайд хөвөх би
Гарцгүй манан дундаас авраарай

БҮХ АНДУУДДАА ШИНЭ ЖИЛИЙН МЭНД ХҮРГЭЕ, САЙХАН БАЯРЛААРАЙ



...
Сэтгэгдлүүд (9) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2008-12-24 - Street spirit

Бичсэн: Friska Ангилал: Дуу хөгжим

Сэтгэгдлүүд (0) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2008-12-22 - Баярын ширээний “гоёл”

Бичсэн: gereltuya Ангилал: Зөвлөгөө

Хүүхнүүд гоёлоо зэхэн, хүүхдүүд гацуураа чимэглэн шинэ жилийн баярыг хүлээж байна. Найз нөхөд, хамт олны баярт уригдаж явсаар нэг л мэдэхэд 12 сарын 31 болчихно. Эзэгтэй та хамгийн сайхан оройг тэгс ингэс гээд өнгөрөөхөөр хам хум хоол хүнс цуглуулж бялуу, буузаар шинэ оныг угтаж хэрхэвч болохгүй шүү. Гэр бүлийнхнийгээ сэтгэл хангалуун баяр жаргалтай байлгах зүйл бол халуун дулаан уур амьсгал бас сэтгэл гарган “урласан” баярын ширээ. Ганган ногоон гацуур, өнгө өнгийн чимэглэл, хөгжилтэй анивчих гэрлээс гадна тансаг ширээ энэ үдшийн чухал хэсэг байх  нь. Баярын бялуу, хоол унд, амттан тэргүүтн...

Сэтгэгдлүүд (6) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
Хуудас: 67 » Нийт: 106
Өмнөх | Дараагийн

Миний тухай

ЯМАГТ УРАГШАА ЯГ ЦАГ ШИГ

Сүүлийн бичлэгүүд

. ТАЙВАНЬД ИРЭЭД СУРЧ БАС ИЛҮҮ ИХЭЭР ОЙЛГОЖ БУЙ ЗҮЙЛС МААНЬ
. Тайваньд Тэтгэлэгтэй суралцацгаая!!!
. Та ганцаараа биш ээ !
. Хүссэнээрээ амьдрах хэцүү юм.
. Өөрийн хэргээ бүтээсэн л бол боллоо!
. Ингэвэл яаг монгол хөгжих юм байна.
. Ном хэвлүүлэхэд минь туслаарай!
. Эмнэлэгийн эргэлт
. Монголдоо Speaking Club нээх хүслийг минь хэн ч дарж чадахгүй ээ
. Мөнгөө хэмнэ, энэ бол бодит хэмнэлт
. Хуучин хүү
. Гадаадад сурах Тэтгэлэг
. haalttai
. ГАДААДАД СУРАЛЦАХ, TOEFL-д бэлтгэхэд юу таньд саад болж байна.
. картын ар
. ГАДААДАД 4 жил уу? Монголдоо 3 жил үү?
. ҮНЭН гэдэг өөрөө ҮНЭН юм уу?
. 1000 жилийн ганцаардал
. Тайваньд тэтгэлэгтэй суралцацгаая
. анлиар эсээ хэрхэн бичих бэ?
. Taiwan улсад суралцах амар, хялбар, энгийн, төвөггүй боллоо.
. iBT TOEFL-д амжилттай бэлтгэх зөвөлгөө 3
. iBT TOEFL-д амжилттай бэлтгэх зөвөлгөө2
. эмэгтэй хүний үс нь урт ухаан нь богино
. Япон улс хоёр дах газар нутгаа Монгол улсын Өмнөговь аймгаар сонгосоныг МУ засгийн газарт мэдэгдэх байх
. Тийм ээ Манай блогчид Өглөөний хүн юм байна аа
. Та энэ гадаад үгийг хялбараар цээжлээд үздээ.
. та хахууль авсан уу?
. хулганы насыг хоёр дахин нэмлээ
. цагаан сарын шинийн нэгний мэнд хүргэе

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Найзууд
. Email Me
. RSS тандагч
. English room

Найзууд

. Friska
. Tsoomii
. batmunkh
. lg
. gereltuya
. arch_tseegii
. arius
. Sophia
. Zurai
. gvn
. huslen
. Зүрхний гэрээслэл
. Золоо
. enerel_ohin
. Misheel