. 2008-06-20 - Өдөржин бороо ороосой
|
Ойрын хэд хоног борлл ороосой гэж өдрийн бодол, шөнийн зүүд болоод байсан юм. Харин өглөө сэрүүтээ бороо дусалж байгааг хараад Ура хашгирав. Гэрээсээ гарахдаа хэргээр шүхрээ орхиж, ангаж сэтгэлээ тайтгарууллаа. Гадуур гарах ажлаа өнөөдөр бүгдийг нь амжуулнаа гэсэн манай ажлынхан гайхаж байна. Хар усан борооноор хаагуур явдаг юм? гэж ирээд л... Гэсэн ч удтал хүлээсэн бороонд өөрийн эрхгүй сэтгэл хөөрөөд, гадуур гүйгээд баймаар сайхан байна. Зуслан дээр нэг өрөвдөлтэй цэцэг харсан. Шуурсаар байгаад хамаг хөрс нь алга болчихсон. Тэгээд бүр үндэс нь гараад хэзээ сөдгүй үхэх гэж байгаа. Өнөөдөр тэр...
|
Сэтгэгдлүүд (3)
:: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
|
. 2008-06-20 - Нууц амрагийн тухай
|
Энэ сэдвээр та бүхэнтэй ярилцаж "Цаг төр Хүмүүс" сэтгүүлийн дараагийн дугаар дээр томоохон хэмжээний нийтлэл бичихээр шийдлээ. Үнэхээр нууц амраг амьдралд байх ёстой юу? Яагаад байдаг юм бол? Хэд орчим насны хүмүүс ийм амьдрал сонгодог бол гээд эрхэм та бүхнээс асуух, энэ талаар мэдэхийг хүсч буй зүйлүүдийг тань нэгтгэн нийлүүлэхийг хүсч байна. Надад туслаарай найзуудаа...
|
Сэтгэгдлүүд (23)
:: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
|
. 2008-06-19 - Өөрийгөө хайрлахгүй бол...
Нүүдлийн соёлоос суурин иргэншилд шилжих явцад бид олон хүндрэлтэй учирч байгаа. Олон цагаар компъютер, телевиз харснаас болж нүдний хараа муудаж шил зүүдэг хүний тоо хэдэн мянгыг даваад байгаа. Харин харшил гэсэн энэ өвчин бас л их хотын амьдрал дагасан “балаг”. Байгалийн сайхан, агаарын цэвэрт, малаа хариулж, өвс ногоон дунд хөлбөрч явахдаа харшил гэдэг өвчнийг мэддэггүй байсан.
Үнэр, амт гэж салахын аргагүй сайхан чихэр, газтай ундаа, чипс нь химийн ямар нэг нэгдлийг өөртөө агуулж байдаг. Үүнээс болж бага насныхан арьсны харшилд ихээр өртдөг. Эрээн цаастай чихрээр энхрий үрсээ хуураад а...
|
Сэтгэгдлүүд (2)
:: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
|
. 2008-06-19 - Харшлын эмчилгээний сониноос
Биеийн эсэргүүцлийг дасгах эмчилгээ - Өндөр хөгжилтэй орнуудад харшлыг эмчлэхдээ өвчтөнд харшил үүсгэгч өвс ургамлын хандыг хамгийн бага тунгаас хэвийн өдөр тутмын амьдралд тохиолдох хэмжээ хүртэл тарьж дасгадаг байна. Нэгэн жишээ дурдъя. Өвс ногоотой газар хүү минь тоглоод ирэхээрээ хамар нь битүүрч, нүднээс нь нулимс гараад яг л ханиад хүрчихэв үү гэмээр шинж илэрдэг байлаа. Эмч үзэж харшлын төрлийг нь тогтоогоод эмчилгээ хийсэн. Харшил өгөөд байгаа тэр өвсний хандаар нь гурван тариулсан. Энэ хавар харшил нь илэрсэнгүй бодвол тэр харшил өгдөг өвсөндөө бие нь дасал болсон бололтой гэсэн я...
|
Сэтгэгдлүүд (3)
:: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
|
. 2008-06-19 - Гэрийн тоосны харшил нь хачигны ялгадасаас үүдэлтэй
Гэрийн тоосонд “тоосны хачиг” гэгч жижиг амьтан үй олноороо аж төрдөг. Тэдгээр нь хүний арьсны хогжруу, үс ноос, бактери, мөөгөнцрийн үрээр хооллон ихэнхдээ ор дэвсгэр, хивс зөөлөн, тоглоом хувцсанд амьдардаг. Тэдний ялгадас агаарт тархах үед хүнд харшил үүсгэхийг “тоосны аллерги” гэж нэрлэдэг байна. Түүнээс биш хамраар тоос шороо ороод хүн найтааж ханиах нь тоосны харшил бус ажээ.
Хачигны харшил нь таныг насан туршид “зовоож” ч магадгүй. Хачиг нь 420 микрон урттай маш жижиг учраас энгийн нүдэнд харагдахгүй.
Нэг грамм тоосонд 10000 орчим хачиг үүрлэсэн байдаг. Гэвч хүн бүхэн үүнд ...
|
Сэтгэгдлүүд (3)
:: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
|
. 2008-06-19 - Хамгийн их тохиолддог нь ургамлын тоосонцрын харшил
Хавар, зуныг ирж яваа цаг хэмээн бэлгэшээдэг. Моддын дунд шувуудын жиргээ сонсож амарч тухлахыг эрүүл хүн юу юунаас илүүтэй чухалчилдаг. Харин харшлын өвчтэй, тэр тусмаа ургамлын тоосны харшилтай хүмүүс зуны дэлгэр цагт илүү их “зовдог”. Нүд улайж, зовхи нь хавагнаад хамраас шингэн нус чөлөө завгүй гоожих нь бүр ч тээртэй. Агаарт ургамал тоосоо гөвж эхлэх цагаар тоосны болон ургамлын төрлийн харшлын өвчин хөдөлдөг. Европын ихэнх орнуудад цаг агаар, ургамлын үрээ боловсруулах цагийг тооцон харшлын хуанли гаргадаг аж. Энэ нь харшлын өвчнөөр өвчлөгсдөд ажил, амралтаа тохируулах боломжийг олгодог...
|
Сэтгэгдлүүд (4)
:: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
|
. 2008-06-19 - Харшил өдрөөс өдөрт нэмэгдсээр байна
Бичсэн: gereltuya
Ажил хэрэгч, ялангуяа гадна дотны өндөр албан тушаалтнуудтай байнга харьцдаг хүмүүст аллерги толгойн өвчин болж байна. Толгой өвдөх, нус гоожих, нулимс асгарах гээд эрхэм зочдынхоо өмнө маш эвгүй байдалд орох тохиолдол цөөнгүй. Тухайн үедээ дур мэдэн эм ууж ганц нэг хоног санааширч байгаад л мартаж орхидог.
Монголчууд бид эрүүл мэнддээ тэр бүр анхаарал тавьж угаасаа сураагүй. Бага зэргийн өвчнийг бол бүр ч тоодоггүй. Өвчин нь хүндэрч болохоо байсан цагт нэг юм эмнэлгийн бараа харна.
Хавар болохоор шарилжны, ажил дээрээ тоосны, зун нь нарны аллерги гээд ер нь харшихгүй юм алга гэсэн хүн цөөн...
|
Сэтгэгдлүүд (0)
:: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
|
. 2008-06-19 - Хотынхны “толгойн өвчин”, харшил
Гаднаас орж ирэх бүхий л зүйлсийг хүний бие өөр өөрийнхөөрөө гэж танин мэдэж хүлээн авдаг, эсвэл хариу үйлдэл үзүүлдэг. Хүний дархлалын систем биднийг хүрээлэн буй орчны хамгийн энгийн зүйлд эсрэг хариу өгч эхэлдгийн гол буруутнуудын нэг нь гестамин нэртэй бодис юм. Харшлын хариу урвал эхэлсэн үед гестамин болон түүнтэй ижил бодисууд цусанд их хэмжээгээр орж ирдэг. Ингэснээр биеийн янз бүрийн эд эс өөрчлөгдөн судас өргөсөх, нарийн судаснаас шингэн ялгарч арьс улайна. Хамар, залгиурын салслаг бүрхүүл цочрон хамар битүүрч, нус гоожин найтааж эхэлдэг байна. Үүнийг бид харшил гэж нэрлэдэг.
...
|
Сэтгэгдлүүд (2)
:: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
|
. 2008-06-19 - Хүний сайхан хүү
|
Би бөх үздэггүй. Бөхчүүдийг бараг таньдаггүй. Харин аавынхаа ярианаас зарим бөхийн талаар яриа сонсож байсан. Олон хүний хайр хүндлэлийг хүлээсэн, хүүхдэрхүү зантай, олонтойгоо явсан, туулсан амьдрал нь кино шиг гэж хэлэгддэг Хадаа аваргын тухай олон зүйл сонсож байсан. Харин түүний хүү Даваажавтай өчигдөр уулзлаа. Олон сайхан зүйл хийж бүтээхээр зорьж яваа тэр залуугаар их бахархалаа. Бид өнөөдрийн хоол, маргаашийн унааны мөнгөнд санаа зовж амьдрах ёсгүй юм байна. Хүнийг хүн ёсоор хайрлах, хүндлэх, өв соёлоо хадгалах, хамгаалах, өөрийн гэсэн орон зайг бий болгох гээд түүний хийх ажил үрг...
|
Сэтгэгдлүүд (2)
:: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
|
. 2008-06-17 - Найз минь над руу ярьлаа
|
Би олон биш ч цөөхөн сайн найзтай хүн. 10-аадхан минутын өмнө утас дугарлаа. Найз маань залгаж байна. Ойрд уулзсангүй шүү, чиний ажил сайн уу, хүүхдүүд чинь дажгүй юу гэхчлэн энгийн зүйлийг ярьж байсан ч надад нэг зүйлийг хэлэх гэж илт тэвдэж байгаа нь анзаарагдав. Яасан бэ миний хөгшин гэж би тайтгаруулахыг оролдлоо. Харин найз маань " Би Ууганаагаас салмаар байна. Надад хэцүү байна. Тэр чинь эхнэртэй хоёр хүүхэдтэй байсан юм байна ш дээ. Би гэж нэг тэнэг юм тэрнийг нь ч мэдээгүй жил гаруй болж байдаг" гэж ирээд уйллаа. надад хэлэх үг олдсонгүй. Найз охин маань нуруу туруу, бие хаа, мэдлэ...
|
Сэтгэгдлүүд (12)
:: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
|
|
|
|
|