МУБИС, Токио Гакугей ИС, МУИС-ийн сургалт, судалгааны хамтын ажиллагааны хүрээнд зохион байгуулж буй “Шинэ нийгэмд хандсан багш боловсролын шинэчлэл, тулгамдсан асуудлууд” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний анхдугаар хурал 5-р сарын 1-2нд зохион байгуулагдах гэж байна.
Хурал хамтран зохион байгуулж байгаа гурван их сургууль Монгол, Япон улсын багш боловсролыг хөгжүүлэх үйлст тэргүүлэх байр суурь эзлэдэг бөгөөд 2006 оноос МУ-ын БСШУЯ болон Японы ЖАЙКА байгууллагатай хамтран дөрвөн жилийн хугацаатай “Суралцагчдын суралцахуйг дэмжих арга зүйн хөгжил” төслийг хамтран хэрэгжүүлж байна. Үүний...