Камю-гийн Хөндлөнгийн хүнийг уншиж дуусгав. Уналттай харьцуулахад нэг их хүчтэй сэтгэгдэл төрүүлсэнгүй...зохиолын гол баатар эр юуг ч чин сэтгэлээсээ хүсдэггүй, яасан ч ялгаагүй гэсэн байдлаар ханддаг хүн. Хэт эрх чөлөөтэй ч гэх юмуу. Мань эрийн энэ тэс хөндлөн байдал буюу ээжийгээ оршуулахдаа огт гашуудаагүй, шашин шүтлэггүй зэрэг нь дараа нь тэрнийг хүн алсан хэрэгт яллахад нь гол үүрэг гүйцэтгэнэ. Хүмүүс тэрнийг өөрийнх нь оролцоогүйгээр өөрсдийнхээ үнэлэмжээр шүүнэ. Тэрний хувьд хүмүүс “хөндлөнгийн”, хүмүүсийн хувьд тэр “хөндлөнгийн”.
дуусаагүй байж мэднэ.
...