Блогоо нээлгүй намаржаад, өвөлжөөд хаваржих шахлаа. Өөрийгөө мартчих шиг. Нэг л гунигтай гундуухан өдрүүдийг үджээ. Яагаад ч юм санаа алдаад л, яагаад ч юм гуниад л... Хаашаа л харна өнөөдөр баярласан хүмүүс дүүрэн байлаа. Магадгүй би ганцаараа гуниж байгаа ч юм шиг. Хорвоод хөг нэмж, орчлонг чимж яваа олон сайхан хүүхнүүддээ, охидууддаа, хайртай ээжүүддээ, эмээ нартаа бүгдэд нь баяр хүргэе. Над шиг ганцаараа гуниж суугаа бүсгүй хэд байгааг мэдэхгүй. Гэхдээ олон биш байгаасай. Инээд хөөр гэдэг сэтгэлийн их эрч. Надад итгэл мөрөөдөл бий. Харин хүрэх зориг дутах шиг. Дөнгөж блогоо нээнгүүт л сэт...