Монгол залуус TOEFL 120

. 2007-07-28 - Нэг дуу сонсчих

Бичсэн: Friska Ангилал: Дуу хөгжим

Цэнхэр нүд
 
Цонхны цаана урсах энэ хүмүүс энэ машинууд
Би энд гаднаа гөлрөн дотроо бодлогоширно
Чи энэ замаар олон явж өнгөрсөн байх
Би чамайг харахгүй чи намайг сонсохгүй
Гэвч үе үехэн зүрх догдлон халуу шатан
Чамтай ойр ойроор зөрсөн

Би чамайг өдөржин бодлоо
Нүд гар бие үнэр
Цэнхэр нүд бас дуу
Би чамайг санасан уу мэдэхгүй
Зүгээр л чамайг өдөржин бодлоо

Чи энэ гариг дээр энэ хотод энэ гудамжинд
Чиний амьсгалж байгаа бас инээж байгааг
Би цонх онгойлгон тавцан дээрх гоо далийн үнэрийг
Чиний дотроос мэдэрнэ гэвч чамайг харахгүй
Өнөөдөр бас маргааш ч харахгүй
Би чамайг ахиж...

Сэтгэгдлүүд (20) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2007-07-19 - яадийннн.

Бичсэн: Friska Ангилал: Элдэв зүйлс

Яадийннн гэдэг шүлэг
 
Тийннн би чамд дурласий яадыннн
Тээр өндөр хөөрцийн яадыннн
Тэвэрт чинь гунигаа мартсийн яадыннн
Төөрүүлж сэтгэлээ хуурсы яадыннн

Тэнэг хүсэлдээ хөтлөгдсийн яадыннн
Тэрийгээ тэхдээ мэджийсийн яадыннн
Тэгсэн чигсэн буцаагүй яадыннн
Тэр чигээрээ төөрсийн яадыннн

Дэмий юманд гоморхсийн яадыннн
Дурандаа өөрийгээ зовоосийн яадыннн
Толгойгоо бүр эргүүлсийн яадыннн
Сэтгэлээ бүр хөрвүүлсийн яадыннн

Төгсгөлгүй бас утгагүй болчлоо, тэхдээ яадыннн.

...
Сэтгэгдлүүд (23) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2007-07-16 - Унших номнуудын жагсаалт

Бичсэн: Friska Ангилал: Ном зохиол
Доорх шилдэг номуудыг уншихыг Яруу сэтгэгч сонин таньд зөвлөж байна.гэнээ

1. Ч.Эрдэнэ “Их гурвалжин” 2000 он
2. С.Хоукинг “Хар нүх ба шинэ ертөнц” 2003 он
3. С.Хоукинг “Цаг хугацааны товч түүх” 2003 он
4. Э.Мулдашев “Гимлайн судалгааны тайлан” 2003 он
5. Э.Мулдашев “Бурхадын хотын эрэлд” 2004 он
6. Р.Бах “Жонатан Ливингстон хэмээх цахлай”
7. Күнз “Шүүмжлэлт өгүүлэл” 2003 он
8. А.Говинда “Төвдийн нууц тарнийн үндэс”
9. Г.Аюурзана “2*2=6 буюу суут 60 сэтгэгч” 2000 он
10. “Цэцэн мэргэний нэвтэрхий толь” 2001 он
11. “Орчин цагийн аугаа ...
Сэтгэгдлүүд (17) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2007-07-10 - Нохойн хоол буюу эрүүл хоол

Бичсэн: Tsoomii Ангилал: Зөвлөгөө

Сүүлийн үед хүмүүс эрүүл хүнс хэрэглэх нь урт наслах,  өвчин зовлонгүй эрүүл  байхад тустай гэдгийг мэддэг болчихож. Гэхдээ маш бага хувь нь. Саяхан нэг найздаа үргэлж цагаан будаа идэж байхаар хааяа ч болов “Геркулес” идэж байгаачээ гэсэн чинь тийм юм байдаг юмуу гээд гайхсан. Байхаар барахав  Номин, Миний дэлгүүр, Боса гэх мэт монголд үйл ажиллагаа явуулж байгаа бүх л том сүлжээ дэлгүүрүүдээр овоолоостой байхад. Үнэ нь 400 грамм нь 450 төгрөг. Мэдээж 500 грамм будаа 400 гэдгээс үнэтэй байгаа боловч эрүүл мэндэд будаанаас хэд дахин илүү тустай. Учир нь цагаан будааг угаахад биед хэрэгтэй бүх ...

Сэтгэгдлүүд (11) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2007-07-09 - Дахиад л ...

Бичсэн: gereltuya Ангилал: Зүгээр л

Өнөөдөр чинь ямар сонин өдөр вэ? Ёстой буруу хөл дээрээ босчихсон юм байх даа. Муу мэдээг дараа дараагаар нь сонсоод. Найз маань машин дотроосоо цүнхээ алдчихаж. Баяр наадам гээд хүмүүс дэлгүүр хоршоогоор хэсээд, яаруу сандруу явж байгаа энэ үе л хулгайч нарын хувьд хамгийн их ажилтай байдаг юм шиг байна. Гэхдээ хэнэггүй зан, болгоомжгүй байдал та биднийг эд мөнгө, сэтгэл санааны хүнд байдалд ороход нөлөөлдөг гэдгийг хэн хүнгүй хүлээн зөвшөөрнө байх. Цүнх бол яах вэ? Харамсаад өрөөс нь уйлж дуулаад байх зүйл биш. Ингээд бодоод байхад муу гэсэн бүхнийг бид бүгдээрээ мэддэг. Гэсэн ч хорхойсож да...

Сэтгэгдлүүд (0) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2007-07-09 - Хүүхэддээ заавал сануулаарай

Бичсэн: gereltuya Ангилал: Эргэцүүлэл

Өнөө өглөө хар үүрээр сэрчихээд мэдээ үзэж суулаа. Гэтэл нэг айоын хоёр хүүхэд ойролцоох эзэнгүй хашаандаа нуугдаж тоүлож байгаад хөргөгчинд орж тоглоод гарч чадалгүй амиа алдсан тухай сонслоо. Үнэхээр хэлэх үг алга. Үүний буруутан нь хэн бэ? Газар хатуу, тэнгэр хол гээч л болж байх шиг. Хэзээ ч хүүхдээ балчир гэж битгий голоорой хүмүүсээ. Дотроосоо онгойдоггүй гэж хэлж ойлгуулсан бол... би ч хоёр хүүдээ ингэж хэлж байгаагүй юм байна бодоод байсан чинь. Зүгээр л сайн тайлбарлаад хэлээд өгвөл хүүхэд сайн ойлгодог шүү дээ. Харин ээж, аавууд бид чинь "болохгүй" гэсэн ганц үгийг омогтойхон хэлчихэ...

Сэтгэгдлүүд (3) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2007-07-09 - Сайхан наадаарай

Бичсэн: gereltuya

Та бүхэндээ ардын хувьсгалын 86-н жилийн ойн баярын мэнд хүргэе. Хөлстэй тохом, хүүхдийн гийнгоо, бөхчүүдийн дэвээ, сурын уухай энэ бүхэн монгол түмний хийморийг жилдээ ганц сэргээж, баясал цэнгэлийг авчирдахг гэхэд болно. Урин дулаан цаг болоод ч тэрүү энэ баяр бусад баяраас арай өргөн дэлгэр болдог байж болох. Гэвч зугаа цэнгэл архи дарс нь арай л ихдээд байх шиг санагдаад. Өнөөдрөөс баяраа тэмдэглээд эхэлчихжээ хүмүүс... Морь бөх гээд сүйд болоод байдаггүй ч монгол хүний ген цаанаасаа догдлуулаад байгаагаа нууж чадахгүй нь . Хүй долоон худагт очиж морьдын бариаг ганц ч удаа үзэж байгаагүй ю...

Сэтгэгдлүүд (0) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2007-07-08 - Ээждээ би согтуу очихгүй

Бичсэн: gereltuya Ангилал: Шүлэг
Ээждээ би согтуу очихгүй

Ижий тэнгэрт нар мандахаа больчихно

Намайг гэх цацлын сүү ээдэж

Наснаасаа урьтаж ижий минь өтөлчихнө

Ээждээ би согтуу очихгүй

Ижий минь бүүвэйн дуугаа мартана

Энгэрийн цэцэг гандаж шувуу буцаад л

Ижий минь үсэнд намрын хяруу буучихна.

Ээждээ би согтуу очихгүй

Энхрий хүүгээ тэнцэж ядан гуйвлахад

Элгэндээ мэгшиж дэндүү их гомдоод

Ижий минь надаасаа алсад явчихна.

Ээж дээ би согтуу очихгүй

...
Сэтгэгдлүүд (10) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2007-07-08 - Бага нас

Бичсэн: gereltuya Ангилал: Шүлэг

Хатуу өвлийн есөн есийг тэсэж

Хаврын их шуургыг даваад

Дуулим талын хуурай хөрсөнд

Дуртайдаа ургадаг тачирхан өвс шиг

Тэр үеийнхний минь бага нас

Тэнгэрийн зүүдэнд ч багтаагүй юм

Тэвчээр хатуужлын үтрэмд нунтаглууланхан өссөн юмаа

Өнөөгийн хүүхэд тоох ч үгүй

Өлмий доорхи чулуутай адил үзэж

Өшиглөж орхидог ёотонг бид

Өвлийн урт шөнө зүүдлэнхэн өссөн юм

Арьс нэхийг дотуур нь жийрэггүй өмсөж

Адууны махыг давс ч холилгүй идэж

Айлын нутаг дээрээс олсон шаазангийн хагархай

Алаг чулуу хоёроор тоглож өссөн юм

Тэр үед хөдөө нутагт ном дэвтэр байсангүй

Телевиз, кино, гэрэл зураг

Телеон,...

Сэтгэгдлүүд (0) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2007-07-08 - Харийн бэр боллоо ч гэсэн халуун сэтгэлд чи минь ойр шүү

Бичсэн: gereltuya Ангилал: Эргэцүүлэл

Алаг дэлхийд намайг ганцаардал бүү үзэг гэж

Ашгүй бурхан надад гар таталгүй заяасан

Амины хэдэн нөхөдтэй билээ би...

Энэ шүлгийг яг л надад зориулсан юм шиг. Ангидаа толгой цохидог сурлагатай хэн хүн халдаж найздлаад байдаггүй дөртөн охиныг байрны буланд тамхи татаж, бүтэлгүй хайр, шохоорхол гээд хов жив хошуу нэмэхээр юу юм болгоныг ярьж зогсдог гэж тэр үед лав ангийхан маань төсөөлөөгүй байх. Гэнэн мөрөөдөл дэврүүн хүслээр жигүүрлэсэн бидний он цаг урсан аль хэдийн амьдралд өөр өөрийн өндөрлөгийг бий болгохоор зүтгэцэгээж. Хааяа нэг уулзаж, уйлж, дуулж, үр хүүхэд, хань ижил, аж амьдрала...

Сэтгэгдлүүд (5) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
Хуудас: 96 » Нийт: 106
Өмнөх | Дараагийн

Миний тухай

ЯМАГТ УРАГШАА ЯГ ЦАГ ШИГ

Сүүлийн бичлэгүүд

. ТАЙВАНЬД ИРЭЭД СУРЧ БАС ИЛҮҮ ИХЭЭР ОЙЛГОЖ БУЙ ЗҮЙЛС МААНЬ
. Тайваньд Тэтгэлэгтэй суралцацгаая!!!
. Та ганцаараа биш ээ !
. Хүссэнээрээ амьдрах хэцүү юм.
. Өөрийн хэргээ бүтээсэн л бол боллоо!
. Ингэвэл яаг монгол хөгжих юм байна.
. Ном хэвлүүлэхэд минь туслаарай!
. Эмнэлэгийн эргэлт
. Монголдоо Speaking Club нээх хүслийг минь хэн ч дарж чадахгүй ээ
. Мөнгөө хэмнэ, энэ бол бодит хэмнэлт
. Хуучин хүү
. Гадаадад сурах Тэтгэлэг
. haalttai
. ГАДААДАД СУРАЛЦАХ, TOEFL-д бэлтгэхэд юу таньд саад болж байна.
. картын ар
. ГАДААДАД 4 жил уу? Монголдоо 3 жил үү?
. ҮНЭН гэдэг өөрөө ҮНЭН юм уу?
. 1000 жилийн ганцаардал
. Тайваньд тэтгэлэгтэй суралцацгаая
. анлиар эсээ хэрхэн бичих бэ?
. Taiwan улсад суралцах амар, хялбар, энгийн, төвөггүй боллоо.
. iBT TOEFL-д амжилттай бэлтгэх зөвөлгөө 3
. iBT TOEFL-д амжилттай бэлтгэх зөвөлгөө2
. эмэгтэй хүний үс нь урт ухаан нь богино
. Япон улс хоёр дах газар нутгаа Монгол улсын Өмнөговь аймгаар сонгосоныг МУ засгийн газарт мэдэгдэх байх
. Тийм ээ Манай блогчид Өглөөний хүн юм байна аа
. Та энэ гадаад үгийг хялбараар цээжлээд үздээ.
. та хахууль авсан уу?
. хулганы насыг хоёр дахин нэмлээ
. цагаан сарын шинийн нэгний мэнд хүргэе

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Найзууд
. Email Me
. RSS тандагч
. English room

Найзууд

. Friska
. Tsoomii
. batmunkh
. lg
. gereltuya
. arch_tseegii
. arius
. Sophia
. Zurai
. gvn
. huslen
. Зүрхний гэрээслэл
. Золоо
. enerel_ohin
. Misheel