Монгол залуус TOEFL 120

. 2007-09-17 - КОМПАНИЙН ОЙЛГОЛТ, ҮҮСГЭН БАЙГУУЛАХ ЖУРАМ

Бичсэн: batmunkh Ангилал: Боловсрол

 

 

Төлөвлөлт:

a)   Компаний ерөнхий ойлголт, эрх зүйн чадамж

b)   Компанийг  үүсгэн байгуулах нь

c)   Компанийг үүсгэн байгуулах үндсэн баримт бичиг буюу дүрэм

d)   Компанийг татан буулгах, өөрчлөн  зохион байгуулах

 

А. Компаний ерөнхий ойлголm, эрх зүйн чадамж

 

     Монгол улсын  1991 оны “Аж ахуйн нэгжийн тухай хууль”-д компанийн ойлголт, төрөл, үүсгэн байгуулах журам, дүрмийн сангийн доод хэмжээ, гишүүний эрх үүрэг, удирдлага, зохион байгуулалтын асуудлыг зохицуулж өгснөөр компани хэмээх аж ахуйн нэгж хөгжих үндэс суурийг тавьсан юм.

     Аж ахуйн нэгжийн тухай хуулийн 23-ийн...

Сэтгэгдлүүд (47) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2007-09-17 - Ц.Элбэгдоржын илтгэлүүдээс...

Бичсэн: batmunkh Ангилал: Улс төр

       

ХАРХОРУМ БОСВОЛ МОНГОЛ БОСНО


Эрхэм хvндэт Монгол ах дvv нараа, Хархорумчуудаа!

Та бид өдрийн сайныг өнжин хvлээж, сарын сайныг саатан хvлээж өнөөдөр нэгэн их vйл хэргийг эхлvvлэхээр энд хуран цуглаад байна.

Бидний эхлэн зарлаж байгаа их ажил маань энэ жилдээ, эсвэл ирэх арван, магадгvй биднээс цаашид vе vеийнхнийг өртөөлөн vргэлжилж болох юм. Тvvх алдар нь зуун зууныг дамжин цууриатсан их хотын балраагvй туурин дээрээс “Хархорумоо сэргээе” гэж зарлан тунхаглах их хувь заяа та бидэнд өнөөдөр тохиожээ.

     Эрхэм анд нараа! Хархорум гэдэг нэр Монгол хvн бvрийн зvрхний чан...

Сэтгэгдлүүд (1) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2007-09-17 - Тархины даралт гэж өвчин байдаггүй

Бичсэн: Tsoomii Ангилал: Өвчний мэдээлэл

Монгол хүн бүр эмч болчихсон гэвэл  бүү гайхаарай. Учир нь саяхан миний багын найз багш хүүхэн нярай хүүхдээ “тархины даралт” гээд оношлоод витамин В-гээр бөмбөгдөж байгааг хараад болиулах гэж оролдсон боловч надаас туршлагатай (10 жил хүүхдийн эмч хийж байгаа эмч ) эмчийн жор учраас хийнэ гэж зүтгэсэн хэвээр байлаа. Харсаар байж тэр хүүхдийг эмээр бөмбөгдүүлж жинхэнэ ” тархины даралт”-ыг нь үүсгэж үнэхээр төвдсөнгүй тул ээжид нь микро лекц уншиж байж зорилгоо биелүүлэв. Эцэг эхчүүд маань орлидог чарладаг, уйлаад унтаж чадахгүй шилээ шөргөөдөг, их хөлөрдөг гэх мэт зовиуртай нялх хүүхдээ өөрсдө...

Сэтгэгдлүүд (9) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2007-09-16 - Капитализм гэж юу вэ, vндсэн шинжvvд

Бичсэн: batmunkh Ангилал: Улс төр

Капитализм буюу арай "зөөлнөөр" Зах Зээлийн Эдийн Засаг (ЗЗЭЗ) гээчийн тулгийн 3 чулуу юу вэ? Энэ талаар ихэнхи эрдэмтдийн баримталдаг байр суурьтай танилцья

Капитализмын vндсэн 3 шинж.

 

1. Хувийн өмч, тvvний эрх зvй.

 Коммунист, социалист, феодал болон боолын нийгмvvдэд хувийн өмч, тvvний баталгаа гэж байсангvй. Хэн нэг эрх мэдэлтэн, коммунист, дарангуйлагч, хаан, ноён, боолын эзэд л эрх мэдэлдээ дулдуйдан бvхнийг захиран зарцуулж байв. Жирийн иргэн хvнд өөрийн гэсэн газар, оромж, vл хөдлөх хөрөнгө эзэмших эрх vгvй. Боолын нийгэмд боолууд vхтэлээ ажиллаад юу ч олж долоохгvй. Феодалын ний...

Сэтгэгдлүүд (5) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2007-09-16 - Мэргэн үг, сургаал

Бичсэн: batmunkh Ангилал: Боловсрол

 

Цаг хугацаа бол авъяас чадварыг хөгжүүлэх уудам орон юм. 
                                                                                                    К. Маркс

Өөрийн болоод бусдын цагийг хайрладаггүй явдал бол соёлгүй, соёлын талаар ёстой нүдэн балай хэрэг... 
                                                                                                     Н. К. Крупская

Энэ өдрийн нэг цаг, ирэх өдрийн хоёр цагтай тэнцэнэ.
                                                                                                     Т. Фуллер

Хамаг сайн сайхан бүхнийг тэжээн...

Сэтгэгдлүүд (16) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2007-08-22 -

Бичсэн: Friska Ангилал: Элдэв зүйлс

Нүд чинь, харц чинь, хацар чинь бүдгэрчихэж
Бүдгэрчихжээ!
Нүүр чинь хов хоосон

Энд миний үнсэх дуртай уруул байсан
Энд миний уйлуулах дуртай нүд байсан
Арилчихаж
Чи минь арилчихжээ!

Тэмтрэх харцанд нүүрний чинь гүнээс
Тэр бүсгүйн л дүр нэвт харагднам
Царайг чинь баллуурдаж үзэгдэхгүй болгосон
Цагаахан гар...гар л үзэгдэнэм

Надад байдаггүй алтан бэлзэг
Нарийхан хуруу, урт хумс...
Нүдийг чинь, уруулыг чинь, зүрхийг чинь энэ л гар
Нүцгэн алгаараа арччихжээ
Чи минь

Л.Өлзийтөгс...
Сэтгэгдлүүд (1) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2007-08-20 - Зөв зохистой хооллолт

Бичсэн: Tsoomii Ангилал: Зөвлөгөө

Хүн өдөр тутам зарцуулсан энергээ хоолны илчлэгээр нөхөж байхаар байгалиас заяагдсан амьтан.  Өдөр тутам хэрэглэх хоолны энерги нь зөвхөн илчлэг сайтай байгаад зогсохгүй найрлага нь зөв зохистой байх ёстой.

Зөв зохистой хоол хүнс нь эрүүл ахуйн хувьд доор дурьдсан шаардлага хангасан байх хэрэгтэй.  Үүнд:

1.        Хоногт хэрэглэх хоол хүнс нь тухайн өдөр зарцуулсан хоол хүнсийг  бүрэн нөхөхүйц хэмжээний илчлэгтэй байх хэрэгтэй.

2.        Ихэнх судлаачдын үзэж байгаагаар насанд хүрсэн хүмүүс хоолоор дамжуулан хоногт дунджаар 80-100 грамм уураг, 90-100 грамм өөх тос, 400-500 грамм нүүрс ус авч бай...

Сэтгэгдлүүд (2) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2007-08-06 - Сурах дуу

Бичсэн: Friska Ангилал: Дуу хөгжим
Энэ хэдийг мартчихгүйн тулд энд тэмдэглэчихье, харах болгондоо л юу билээ гэж толгой эргэх юмаа.

Playing a G major chord                            Playing a C major chord






Playing a D major chord           

                  

Playing an E minor chord

Playing an A minor chord



 



Playing a D minor chord                    

             



 

       Am7  гэхээрээ  Am-ийн 3 дахь утсыг сул орхих болтой.

 

Сурах дуу нь:

PINK FLOYD › WISH YOU WERE HERE

C ...
Сэтгэгдлүүд (5) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2007-08-02 - ЭМЗЭГЛЭЛ

Бичсэн: gereltuya

Өнөөдөр гэмтлийн эмнэлэгт хэвтэж байгаа ахынхаа хүү дээр очоод ирлээ. 12-хон настай бяцхан хүү ухаангүй хэвтэж байхыг нь хараад өрөвдөхгүй эмзэглэхгүй байхын арга алга. Хэдхэн өдрийн өмнө хурдан морь унаад наадмын торгон асрын өмнө бахтай зогсож, улсад морио айрагдуулсан сайн хүү гээд магтуулж байсан тэр хүүг өнөөдөр харахад үнэхээр бачимдахгүй байхын аргагүй болоод байна. Мөнгөтэй баячуудын морийг 4-н жил наадамд унаж, айраг түрүү алгасахгүй авч өгчихөөд өнөөдөр эмнэлгийн цементен шалан дээр хэвтэж байх ч гэж. Сарын 100000 төгрөгний цалин аваад морийг унаж өгдөг юм гэсэн. Угийн хөдөөний хүүхэ...

Сэтгэгдлүүд (5) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2007-08-01 - Өөрийнхөө бодисын солилцоог хянах боломжтой.

Бичсэн: Tsoomii Ангилал: Зөвлөгөө

 Таргалаад байна турахсан, таргалахгүй байна таргалахсан гэсэн өөх махны проблемгүй хүн ховор боловуу. Тиймээс тураана гэсэн үнэн худлаа янзан бүрийн хаяг шошготой бүхэнрүү мөнгө бариад гүйдэг, эцэстээ өвчин тээгээд хоцордог нь нууц биш. Тэгвэл энэ проблем хүний идэж байгаа хоол болон хөдөлгөөнтэй шууд холбоотой болох нь нэгэнт тогтоогдсон. Хүн төрөлхтөн анх үүсэн цагаас хойш л идэж байгаа хоолоо сонирхон судалж улмаар одоо хоол судлалын шинжлэх ухаан нэгэнт даасан шинжлэх ухаан болжээ. Хүн амьдарахын тулд иддэг үү, идэхийн тулд амьдардаг уу гээл асуулт ч гэмээр филосопи ч гэмээр нэг үг байдаг...

Сэтгэгдлүүд (3) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
Хуудас: 95 » Нийт: 106
Өмнөх | Дараагийн

Миний тухай

ЯМАГТ УРАГШАА ЯГ ЦАГ ШИГ

Сүүлийн бичлэгүүд

. ТАЙВАНЬД ИРЭЭД СУРЧ БАС ИЛҮҮ ИХЭЭР ОЙЛГОЖ БУЙ ЗҮЙЛС МААНЬ
. Тайваньд Тэтгэлэгтэй суралцацгаая!!!
. Та ганцаараа биш ээ !
. Хүссэнээрээ амьдрах хэцүү юм.
. Өөрийн хэргээ бүтээсэн л бол боллоо!
. Ингэвэл яаг монгол хөгжих юм байна.
. Ном хэвлүүлэхэд минь туслаарай!
. Эмнэлэгийн эргэлт
. Монголдоо Speaking Club нээх хүслийг минь хэн ч дарж чадахгүй ээ
. Мөнгөө хэмнэ, энэ бол бодит хэмнэлт
. Хуучин хүү
. Гадаадад сурах Тэтгэлэг
. haalttai
. ГАДААДАД СУРАЛЦАХ, TOEFL-д бэлтгэхэд юу таньд саад болж байна.
. картын ар
. ГАДААДАД 4 жил уу? Монголдоо 3 жил үү?
. ҮНЭН гэдэг өөрөө ҮНЭН юм уу?
. 1000 жилийн ганцаардал
. Тайваньд тэтгэлэгтэй суралцацгаая
. анлиар эсээ хэрхэн бичих бэ?
. Taiwan улсад суралцах амар, хялбар, энгийн, төвөггүй боллоо.
. iBT TOEFL-д амжилттай бэлтгэх зөвөлгөө 3
. iBT TOEFL-д амжилттай бэлтгэх зөвөлгөө2
. эмэгтэй хүний үс нь урт ухаан нь богино
. Япон улс хоёр дах газар нутгаа Монгол улсын Өмнөговь аймгаар сонгосоныг МУ засгийн газарт мэдэгдэх байх
. Тийм ээ Манай блогчид Өглөөний хүн юм байна аа
. Та энэ гадаад үгийг хялбараар цээжлээд үздээ.
. та хахууль авсан уу?
. хулганы насыг хоёр дахин нэмлээ
. цагаан сарын шинийн нэгний мэнд хүргэе

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Найзууд
. Email Me
. RSS тандагч
. English room

Найзууд

. Friska
. Tsoomii
. batmunkh
. lg
. gereltuya
. arch_tseegii
. arius
. Sophia
. Zurai
. gvn
. huslen
. Зүрхний гэрээслэл
. Золоо
. enerel_ohin
. Misheel