Монгол залуус TOEFL 120

. 2008-02-23 - Ном

Бичсэн: Friska Ангилал: Ном зохиол
Нилээн хэд хоногийн өмнө МҮТВ-ээр нэг кино үзээд, нэг Альжир жаал...Францууд өргөж аваад, тэр үеийн улс төрийн байдлаас болж яаж гадуурхагдаж байгаа тухай. Үсийг нь шараар будчдаг нээх хөөрхөн, тэгсэнээ тас хар нүд хөмсөгтэй, сүмд очоод дуулж чадах уу гэсэн чинь нээх инээдтэй дуу дуулаад бүжиглэдэг эгдүүтэй бацаан. Тэхдээ киноны тухай биш л дээ. Тэр кинон дээр гардаг багш залуу нэг хүүхэнд энийг уншаарай гээд ном өгдөг юм, тэр нь Альбер Камю-Хөндлөнгийн хүн. Түрүү жил Уналт-ыг нь уншаад таалагдсан. Тэгээд уншмаар санагдаад. Ном хайдаг орос сайт дээрээ хайлаа, олдож байна...татаад авсан, маргаа...
Сэтгэгдлүүд (24) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2008-02-22 -

Бичсэн: Friska Ангилал: Элдэв зүйлс
Сэтгэгдлүүд (19) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2008-01-24 - Б.Лхагвасүрэн : Хуримын зар

Бичсэн: lg Ангилал: Шүлэг

Б.Лхагвасүрэн : Хуримын зар 


                Гүүний сүүл шуургалсан намрын өдөр
                Гил хар нүдэн чиний хуримын зарыг
                Олны салхинаас сонслоо.
                Устай хавчгийг чинь тэгнэлцэж явсан
                Худгийн асгарт хэллээ .
                Уулзаж учирч байсан манхан толгоддоо дуулгалаа .
                Найран дээр нь очлоо .
                Унага тамгалсан найртай давхацсан хурим
                Уул доргиосон нижгэр боллоо
                Их хөлтэй найрнаас сэтгэл салган гарвал
                Эмээлийн мөнгөн баавар дээр хар чийг унажээ
  ...

Сэтгэгдлүүд (2) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2008-01-24 - Б.Ичинхорлоо : Анхны хайр

Бичсэн: lg Ангилал: Шүлэг

Эх сурвалжаа бич гэнэ үү тэгвэл их түүхтэй шүү.. Дээхнэ үед Утга зохиол урлаг гээд мундаг сонин байлаа Одоо байдаг эсэхийг мэдэхгүй эгч минь захиалдаг.Нууж нэг үздэг гуйж нэг үздэг ганц сонинг дахин дахин үзсээр байгаад цоолно доо.. Тэндээс л би Б.Ичинхорлоо Ц.Хулан Б.Лхагвасүрэн гэдэг хүмүүстэй танилцаж миний хэлж чаддагүй мэддэгүй бүхнийг яаж ийм энгийнээр хэлж чаддаг байна аа гэж гайхдаг байж билээ.. Одоо ч гэрт минь эгчийн минь хадгалсан сонингууд бий шүү...гэхдээ би дахиад тийм амттай сонин уншаагүй л явна. 

   Та бүгдийг урлагийн тэнгэр ивээх болтугай.

Б.Ичинхорлоо : Анхны хайр 


...

Сэтгэгдлүүд (3) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2008-01-24 - Ц.Хулан : Эх орон танаа

Бичсэн: lg Ангилал: Шүлэг

              Тарааж болохгүй, хувааж ер боломгүй
            Талынх нь дов жалгаар салхи дэгдэж барамгүй
            Саран өртөөлж, наран тойроглож ханамгүй
            Сайхан эх орон танаа хатуу үг хэлье
            Элэг зүрхнээс уяатай гэж хэдэн үеэрээ монголчууд дуулдаг юм
            Энэ хэдэн хүүхэд чинь жаргах цаг хэзээ байдаг юм бэ
            Талаар нэг тараасан хүн чулуудаа та хар,

            Таны элгэнд өвс болж ургасан баатруудаа сана, эх орон...
            Ямбатны олбог, найрагч миний ширдэгнээс
            Ямар ялгаатай байдаг юм
            Ясны нимгэн, цусны өнг...

Сэтгэгдлүүд (0) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2007-12-25 - өдрийн тэмдэглэл

Бичсэн: Friska Ангилал: Элдэв зүйлс
мы будем вместе всегда? oh yeah, скажи только да...гоё дуу тээ. Токиогийн. Oh yes гэдэг хэсэг нь асар таалагддаг. маргааш шинэ жилтэй, нөгөөдөр шинэ жилтэй, причем 2 өөр хотод, би ер нь ганц мэддэг гадаад хэлээрээ заримдаа гайхуулжийнаа,  тэхгүй бол хүмүүс дээрэлхээд байхын:p  өчигдөр таньдаг хүний нэткафед очиж амжуулангаа хэдэн цомог татаж авав, гардеробоо шинэчлэв гэдэг шиг л.  болжээн, сайхан байна...буцаад амьдарч эхлэх гэжээшд, зөвхөн ажиллаад л байсан чинь. гэхдээ дутуу, хүссэн бүгдээ авч чадаагүй лд. өнөөдөр онцгүй өдөр байлаа, сайхан байсан бол гэгэлзээд хот явчих байлаа, тэгсэн гэгэ...
Сэтгэгдлүүд (4) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2007-11-28 - Орон нутгийн телевизүүд улс төрчдийн халаасанд орсон

Бичсэн: gereltuya
  Багануур дүүрэгт анхны телевизийг байгуулан, түүнийгээ хөл дээр нь босгох гэж хэдэн сараар цалингүй гүйж, мэдээлэл олж аваад батлах гэж гүйж явсан залуу бол Х. Баттулга гэдгийг дүүргийнхэн нь андахгүй. Түүнтэй орон нутгийн телевизийн өнөөгийн байдлын талаар ярилцлаа.

-               Багануур дүүрэгт ажилладаг телевизээс нэг нь одоогоор ажиллахгүй байгаа гэж сонслоо. Үүнд орон нутгийн засаг захиргааны дарамт нөлөөлсөн гэдэгтэй та санал нийлэх үү?

-               Зарим талаар санал нийлнэ. Гэвч Багануур дүүрэгт үйл ажиллагаагаа явуулж байгаа гурван телевиз нэг нэгээрээ улс төрийн намын шуу...

Сэтгэгдлүүд (0) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2007-11-28 - Бяцхан хүүгийн мөрөөдөл ойр байгаасай

Бичсэн: gereltuya
 

Бяцхан хүүгийн мөрөөдөл... Аав, ээжтэйгээ морин дээр сундлан авахуулсан гэрэл зураг, доор нь дараа жил заавал ганцаараа морь унаж сурна гэсэн бичээс...

Өнөөх хүү тэргэнцэр дээр суун, ямар нэгэн зүйлрүү гөлийсөөр суух аж. Ангийнх нь хүүхдүүд ихэвчлэн тэргэнцэр дээр суух бөгөөд ганц нэг нь өвчиндөө шаналан өрөвдөлтэйгөөр уйлна.

Энэ бол тархины саажилттай хүүхдийн цэцэрлэг, сувиллын аравдугаар цогцолборын сархан бүлэг. Уг цогцолбор “Солонгохон”, “Цасхан”, “нархан”, “Сархан”, “Одхон” гэсэн бүлгүүдтэй бөгөөд тархины саажилттай хүүхдүүдийг өвчнийх нь явц, хүнд хөнгөнийх нь хэлбэрээс нь хамаар...

Сэтгэгдлүүд (0) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2007-11-18 - Өвлийн тухай 2 шүлэг

Бичсэн: Friska Ангилал: Шүлэг мүлэгхэн
Эхнийх нь Л.Өлзийтөгсийнх, 2 дахь нь Б.Галсансүхийнх.

Үстэй малгайн дороос

Үстэй алчууран дороос

Уруул, нүд харагддаггүй болохоор

Өвөл чамд гунигтай санагддаг уу?

Өвөл надад гунигтай санагддаг

Цасанд даруулж бөхийсөн хүмүүс

Цантсан, бүрхүүлт, бүүдийсэн хүмүүс

Царайгаа харуулалгүй гудамжинд зөрөх

Царайлаг ч байж мэдэх хүмүүс

Өө, өвөл чамд гунигтай санагддаг уу?

Өвөл надад гунигтай санагддаг

Хүйтнээс нуугдсан дулаахан үг

Хүмүүсээс ичсэн нүцгэн мод...

Хаана байна аа, тэр улаан, ногоон

Хаа сайгүй л цагаан.. цагаан

Өвөл чамд гунигтай санагддаг уу?

Өвөл надад гунигтай ...

Сэтгэгдлүүд (26) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2007-10-12 - Хөнгөвчлөх анагаах ухаан гэж юу бэ.

Бичсэн: Tsoomii Ангилал: Мэдээлэл
    Тэртээ 10 жилийн өмнө миний аав хорт хавдар тусаад мэс засал хийх боломжгүй байсан болохоор удалгүй  Улаанбаатраас гэртээ эргээд ирж билээ. Ааваас минь  химийн тарианы үнэр нэвт ханхалж байсан юм. Учир нь хавдрын эсийн ургалтын зогсоох зорилгоор маш хүчтэй химийн тариаг аавд минь замбараагүй хийчихжээ. 
 Тэсэхүеэ хурц өвдөлт, олон хоногоор өтгөн хаталт, хоол идэхгүй, огилт, арьс загатнаа, тураал, холголт цооролт, нойргүйдэл, сэтгэлээр уналт, стресс, шээс хаагдах гээд  хорт хавдрын шинжүүд харсаар байтал аавд бүгд илэрч 2 сар болоол аав минь хавдрааасаа болоод биш маш их хүчтэй өвдөлт, тура...
Сэтгэгдлүүд (5) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
Хуудас: 93 » Нийт: 106
Өмнөх | Дараагийн

Миний тухай

ЯМАГТ УРАГШАА ЯГ ЦАГ ШИГ

Сүүлийн бичлэгүүд

. ТАЙВАНЬД ИРЭЭД СУРЧ БАС ИЛҮҮ ИХЭЭР ОЙЛГОЖ БУЙ ЗҮЙЛС МААНЬ
. Тайваньд Тэтгэлэгтэй суралцацгаая!!!
. Та ганцаараа биш ээ !
. Хүссэнээрээ амьдрах хэцүү юм.
. Өөрийн хэргээ бүтээсэн л бол боллоо!
. Ингэвэл яаг монгол хөгжих юм байна.
. Ном хэвлүүлэхэд минь туслаарай!
. Эмнэлэгийн эргэлт
. Монголдоо Speaking Club нээх хүслийг минь хэн ч дарж чадахгүй ээ
. Мөнгөө хэмнэ, энэ бол бодит хэмнэлт
. Хуучин хүү
. Гадаадад сурах Тэтгэлэг
. haalttai
. ГАДААДАД СУРАЛЦАХ, TOEFL-д бэлтгэхэд юу таньд саад болж байна.
. картын ар
. ГАДААДАД 4 жил уу? Монголдоо 3 жил үү?
. ҮНЭН гэдэг өөрөө ҮНЭН юм уу?
. 1000 жилийн ганцаардал
. Тайваньд тэтгэлэгтэй суралцацгаая
. анлиар эсээ хэрхэн бичих бэ?
. Taiwan улсад суралцах амар, хялбар, энгийн, төвөггүй боллоо.
. iBT TOEFL-д амжилттай бэлтгэх зөвөлгөө 3
. iBT TOEFL-д амжилттай бэлтгэх зөвөлгөө2
. эмэгтэй хүний үс нь урт ухаан нь богино
. Япон улс хоёр дах газар нутгаа Монгол улсын Өмнөговь аймгаар сонгосоныг МУ засгийн газарт мэдэгдэх байх
. Тийм ээ Манай блогчид Өглөөний хүн юм байна аа
. Та энэ гадаад үгийг хялбараар цээжлээд үздээ.
. та хахууль авсан уу?
. хулганы насыг хоёр дахин нэмлээ
. цагаан сарын шинийн нэгний мэнд хүргэе

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Найзууд
. Email Me
. RSS тандагч
. English room

Найзууд

. Friska
. Tsoomii
. batmunkh
. lg
. gereltuya
. arch_tseegii
. arius
. Sophia
. Zurai
. gvn
. huslen
. Зүрхний гэрээслэл
. Золоо
. enerel_ohin
. Misheel